
Бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсонтой холбоотой дарамтын улмаас АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл Калифорнийн захирагчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа.
Ардчилсан намын гишүүн түүнийг бэлгийн дарамтаас эхлээд хүчингийн хэрэг хүртэлх ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр дөрвөн эмэгтэйн гомдол шүүхэд очоод байна. Тэрбээр уг хэргүүдэд өөрийгөө огт холбоогүй хэмээгээд, баримттайгаар өөрийгөө өмгөөлнө гэжээ. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дунд нэр хүнд сайтай түүнд уг хэргүүдээс нь болж захирагчийн сонгуульд битгий оролц гэсэн намын удирдлагуудын дарамт ирсэн тухай мөн онцолжээ.
Тэрбээр Айова мужийн Сак хотод төрсөн. Свалвелл 2003 онд Мэрилэндийн Их Сургуулийн Коллеж Парк, 2006 онд Балтимор хотын Мэрилэндийн Их Сургуулийг төгссөн. Коллежийн оюутан байхдаа тэрбээр АНУ-ын Төлөөлөгч Эллен Таушерын дадлагажигчаар ажиллаж байжээ. Хуулийн сургуулиа төгссөний дараа Свалвелл Аламеда тойргийн дүүргийн прокурорын орлогчоор ажиллаж байв. Дараа нь тэр Дублин хотын зөвлөлд хоёр жил ажилласан. 2023 оноос Калифорнийн 14-р конгрессын тойргоос АНУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Ирэх зургадугаар сарын 02-нд болох мужийн Засаг дарга Гэвин Ньюсомын орны хүнийг сонгох уг сонгуульд тэр дээгүүр үнэлгээтэй хүмүүсийн нэг байсан.
Тэрээр X дээрх постондоо "Би Засаг даргын сонгуулийн кампанит ажлаа түр зогсоож байна. Гэр бүл, найз нөхөд, дэмжигчдийнхээ өмнөөс өнгөрсөн хугацаанд гаргасан алдаандаа гүнээ харамсаж байна. Би ноцтой, худал мэдэгдлүүдийн эсрэг тэмцэх болно" гэжээ.
Л.Баяр
























































