
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шүүхийн шийдвэргүйгээр аливаа хувийн хэвшлийн өмч, обьектийг хаана гэдэг байж болохгүй зүйл. Данс нь нээлттэй байж л орлого нь орж ирнэ шүү дээ. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй байна. Ер нь хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх ёстой. Ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй.
Хууль зүйн сайд хэрэг зохиож ярихгүй. Төрийн ордонд дотор хэрэг зохиож хэн нэгнийг гүтгэж, мөрдөгч байцаагч прокурор яллагч, шүүгч шиг ажиллаж болохгүй. Хууль зүйн дотоод хэргийн яам, хуулийн байгууллагыг уялдуулж ажиллана. Хууль бидэнд хангалттай байгаа. Үүнийг хэрэгжүүлж ажиллана. Шаардлагатай томилгоог хийнэ. Хэн ажиллаж чадаж байна тэр нь ажиллана. Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй. Би төрийн ордонд хэрэг ярихгүй” гэв.






















































