Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-4-13
0
ЖИРГЭХ

Зах зээл үүсгэгч, шорт арилжаа, шинэ бүтээгдэхүүн, өгөгдөл-тайлагналын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ. 

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудыг хамруулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-өө албан ёсоор танилцууллаа.

Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар буюу liquidity нь үнэт цаасыг хурдан, бага зардлаар, үнийг огцом хөдөлгөхгүйгээр арилжаалах боломжийг илэрхийлдэг бөгөөд зах зээлийн идэвх, эрэлт нийлүүлэлт, үнэ тогтоолтын чанартай шууд холбоотой үзүүлэлт юм.

Хөрвөх чадвар сайтай зах зээл нь хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой, илүү найдвартай орчин бүрдүүлдэг.

Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үнийн зөв тогтцыг бүрдүүлэх, гүйлгээний зардлыг бууруулах, зах зээлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх зэрэг үндсэн шаардлагууд бий болж байгааг МХБ тодотгосон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Тус хөтөлбөр нь зөвхөн биржийн дотоод шинэчлэл биш бөгөөд зах зээлийн оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан, үр дүн нь олон нийт, хөрөнгө оруулагч, компани, мэргэжлийн оролцогч бүрт хүрэх ёстой цогц бодлогын ажил” болохыг онцоллоо.

Мөн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ тус хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог сайжруулах, шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах бодлого хэрэгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ индекс, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулах ажлууд үе шаттай хэрэгжихийг танилцуулсан юм.

Түүнчлэн Сангийн дэд сайд Б.Хулан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон санхүүгийн секторыг дэмжих бодлого, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын орчны хөнгөлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь тун удахгүй Монголын хөрөнгийн зах зээлд алтны ETF буюу шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхтэй холбоотой мэдээлэл байв. “Би Би Эс Эй” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Батаа “Гоулд Траст” хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүний талаар танилцуулж, уг бүтээгдэхүүн нь 100 хувь алтанд хөрөнгө оруулалт хийх зорилготой бөгөөд олон нийтэд алтанд бага дүнгээр хөрөнгө оруулах илүү хялбар боломж бүрдүүлэхийг онцолсон юм.

Ингэснээр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” нь зөвхөн биржийн үйл ажиллагааны шинэчлэл бус, зах зээлийн бүтцийн чанарыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн оролцоог тэлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх цогц бодлогын ажил болж эхэлж байна.

Тус арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн газрын захирлууд, Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд, брокер дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын удирдлага, мэргэжилтнүүд өргөнөөр оролцов.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд 10 тэрбум төгрөгийн “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • James Nava (105.116.13.0)
    I tried to invest my savings into forex broker’s trade during Pandemic and ever since last year December have been trying to withdraw my savings and each time i try to withdraw i’m asked to pay for fees and Tax fees, last i discovered that it was all scam and i have already lost $450,000 US dollar’s. I was referred by my bestie who know so much about the internet and he referred me to jbeespyhack @gmail com i emailed him i did as he instructed, after 32 hours of reaching out to jbeespyhack hacker i received a notification on my phone screen and it was blockchain and my funds were recovered full without stories, i am writing this because a lot of people complain of being scammed online while trying to have there funds recovered, kindly email jbeespyhack@gmail.com
    2026 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 7 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    8 цаг 28 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    12 цаг 24 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    13 цаг 35 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    13 цаг 49 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    13 цаг 53 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    14 цаг 33 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    16 цаг 7 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    18 цаг 21 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    18 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    18 цаг 47 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    18 цаг 57 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 34 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    20 цаг 4 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    20 цаг 18 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    20 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК