
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад оролцсон АНУ-ын тусгай хүчний цэргийг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчилжээ.
Пүрэв гарагт ил болсон яллах дүгнэлтээс харахад, мастер сержант Ганнон Кен Ван Дайк арванхоёрдугаар сарын сүүлээр хамгийн алдартай таамаглалын зах зээлийн нэг болох Полимаркет дээр данс нээсэн байна. Тэрбээр "Мадуро нэгдүгээр сар гэхэд баригдах болно" гэсэн утга бүхий мөрийн дээр 32 мянга орчим ам.доллараар бооцоо тавьжээ.
Прокуроруудын хэлснээр, тэр бооцоонд хожно гэдгээ сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл тэр тусгай хүчний нууц мэдээллийг мэддэг, Мадурог баривчлах ажиллагааны талаар урьдчилан мэдэж байсан нь их мөнгө хожих шалтгаан болсон юм.
Форт Брагг хотод алба хааж буй идэвхтэй цэрэг Ван Дайк засгийн газрын нууц мэдээллийг хулгайлах, буруугаар ашиглах, залилан мэхлэх хэргээр таван эрүүгийн хэрэгт буруутгагдаж байна. Тэрбээр Хойд Каролина мужид анхны шүүх хуралдаа оролцох ажээ.
Тэрбээр 12 дугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 2 хүртэл 13 удаа бооцоо тавьсан бөгөөд хамгийн сүүлийнх нь түүнийг баривчлахаас хэдэн цагийн өмнө байжээ. Прокуроруудын мэдээлснээр, Ван Дайк 400 мянга гаруй ам.долларын ашгаа гадаадын криптовалютын сейфэнд илгээж, дараа нь онлайн брокерийн дансанд байршуулсан байна.
Л.Баяр

























































