Улаанбаатар хотод энэ зун 376 километр дулааны төв магистраль шугам солихоос 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.
Тодруулбал, эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дараах байршилт хязгаарлалт хийнэ.
- Вива сити,
- Шинэ яармаг хорооллууд,
- Дүүргийн нэгдсэн эмнэлэг,
- НЗДТГ-ын Хангарди орчим,
- Төв цэнгэлдэх,
- Хүннү, Рапид хороолол,
- 120 мянгат,
- Туулын хөвөө,
- Зайсан орчмын хороолол, хотхонууд,
- XIX хороолол орчмын оршин суугчдын халуун усыг арван хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна.
























































