
Өнөөдөр болох үйл явдал
-Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног тохиож байна-
09.00 цагт: Эдийн засаг, хөгжлийн яам болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” арга хэмжээг Туушин зочид буудалд зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: “Үлдэх мөр” Дүрслэх урлагийн багш, оюутнуудын уулзалт, ярилцлага СУИС-ийн II байранд болно.
11:00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт ШУА-ийн байранд болно.
12:00 цагт: Багш, эмч, төрийн албан хаагчдыг “Хувьцаат орон сууц” төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Бурхан урлаач Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.
14:00 цагт: “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
19:10 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.























































