
Хатуу чулуулгийн дотор нуугдсан ховор олдворуудыг илрүүлсэн шинэ судалгаагаар 100 сая жилийн өмнө 19 метр урттай аварга том наймаалжнууд далайн хамгийн том махчин амьтдын нэг байсныг харуулж байна.
Пүрэв гарагт "Science" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар наймаалжны хүчирхэг эрүүний гайхалтай сайн хадгалагдсан сорьцуудаас хясаа, яс зэрэг хатуу олзыг няцалснаас болж хүчтэй элэгдлийн шинж тэмдэг илэрчээ.
"Энэ нь эдгээр аварга наймаалжууд Цэрдийн галавын тэнгист махчин амьтдын хэр аюултай, сүрдэм байсныг харуулж байна. Бид гайхсан. Наймаалжны чулуужсан олдвор маш ховор тул Цэрдийн галавын далайд байсан ийм том экологийн хувьд чухал амьтдыг олох нь бидний хүлээлтээс давсан зүйл байлаа" гэж судалгааны оролцогч Японы Хоккайдо Их Сургуулийн Дэлхий ба гаргийн шинжлэх ухааны дэд профессор Ясухиро Иба ярив.
Шинжлэх ухааны үүднээс Нанаймотеутис гэж нэрлэгдсэн устаж үгүй болсон уг амьтад ойролцоогоор 7-19 метр урттай байв. Судлаачид хошууны дээжийн хэмжээнээс нь үндэслэн нийт хэмжээг нь тооцоолжээ.
Судалгаагаар эдгээр аварга том амьтад нь толгой дээрээ сэлүүр хэлбэрийн сэрвээтэй байсныг тогтоосон. Гэхдээ уг сэлүүр нь дүрсжүүлсэн судалгаагаар чих шиг харагдаж байна. Эдгээр нь хамгийн эртний сэрвээтэй наймаалжуудын нэг байсан байна.
Л.Баяр



























































