
ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн /мах, махан бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад/ үйлдвэрлэн экспортод гаргаж буй бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08:30 цагаас
Дуусах: 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл-8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл-5 жил
Зээлийн хүү : 5% (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР
Хүнсний үйлдвэр (мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамаарахгүй)
Хөнгөн үйлдвэр (ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамаарахгүй)
ЧИГЛЭЛ:
Хөдөө аж ахуйн гаралтай, үнэ цэнэд хүрэхгүй байгаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргадаг бичил үйлдвэрлэл эрхлэгч
ХОЛБОО БАРИХ: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Цахим хуудас: www.sme.gov.mn

























































