Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

2026-9-01
0
ЖИРГЭХ

-Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ иргэн В.Ганзоригийг “Урьхан Чинбаттай тохироод алтаа ухуул. Тэгэхгүй бол манай талын хөрөнгөжсөн хурандаа, прокурор, шүүгч нар чамайг хорьчихно шүү” гэж дарамталжээ!-

Эрүүгийн ертөнцөд рекетчинээрээ зартай “Урьхан” Б.Чинбатын ээлжит хохирогч иргэн В.Ганзориг цагдан хорих 461 дүгээр ангиас шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо. Тэрээр “Хялбар ажиллагааны шүүгч Ч.Алдар намайг  Б.Чинбатын  захиалгаар  хорьсон” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм. Товчхондоо шүүгч Ч.Алдар алтны зодоонд рекетчний талд үйлчилсэн нь хэд хэдэн баримтаар нотлогдчихоод байна. Шүүгч Ч.Алдар дээрэмчин Б.Чинбатын захиалгаар гэмгүй иргэнийг  цагдан хорих захирамж гаргангуутаа “Урьхан”-ы босст үйлчилдэг хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу “Би ажлаа хийчихсэн шүү” гэсэн утгатай мэссэж бичсэн байдаг. Тэр мэссэж нь баримттайгаа АТГ-т оччихоод буй. Шүүгч Ч.Алдарын хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу  нууц аппликейшнаар дуудлага хийсэн баримтыг манай сонин дэлгэсэн. Тэгвэл дахиад хоёр ч шинэ баримтыг бид дэлгэх гэж байна.

“Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм одоо л өрнөж буй шинэ үйл явдал биш. Хоёр жилийн турш үргэлжилж буй дээрэм юм. Бидэнд ирсэн сүүлийн мэдээллээр шоронд хоригдож буй иргэн В.Ганзориг төдийгөөс өдий хүртэл хэрхэн яаж дээрэмдүүлж ирсэн, ямар хүмүүс  “Урьхан” Чинбатын дээрэмд оролцсоор өнөөг хүрснийг нэртэй устай, баримттай нотолгоотой нь мэдүүлээд эхэлчихэж. Тэрээр хуулийн байгууллагад гомдол гаргаж болсон бүх явдлыг дэлгэж эхэлсэн байна.

Түүний мэдүүлэгт дурдагдсан нэгэн шинэ баримтыг сонирхуулъя. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ иргэн В.Ганзоригийг шоронд хоригдохоос өмнө очиж уулзсан байх юм. Мань лайвчин “Чинбаттайгаа тохироод алтаа ухуул. Ухуулахгүй бол цагдаагийн томчууд, прокурор, шүүх манай талд учраас чам шиг юмыг хориход ядах юм байхгүй шүү. Чамд хэрэг үүсгэж шоронд хийчихвэл чиний алтыг ухах асуудал биш” гэсэн утгатай үг унагаж дарамталсныг хохирогч В.Ганзориг хуулийн байгууллагад мэдүүлжээ. 300 гаруй тэрбум төгрөгийн 560 кг алтаа дээрэмдүүлж ухуулсан В.Ганзориг “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэсэн утгатай хариу өгснөөсөө хойш тун удалгүй хоригдсон байна.

Эндээс нэг логик тодорч байна. Хүний эрхийг хязгаарлаж, шоронд хорьдог онцгой эрхтэй шүүгчийн гаргах гэж буй шийдвэрийг захын нэг лайвчин яриад, жирийн иргэнийг сүрдүүлж дарамтлаад явж байж. Яагаад гэж лавлаж гайхах хүн олон гарах байх. Хариултыг нь хайж  цөхөх юм байхгүй. “Урьхан” Б.Чинбат Ч.Алдар гэдэг шүүгчид захиалга өгч  иргэн В.Ганзоригийг хориулахаар тохирчихсон гэсэн үг. Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Ч.Алдар монгол төрөөс гэмгүйг өршөөж, гэмтнийг шийтгэ гэж өгсөн шүүгчийн алхыг гэмт этгээдийн талд цохисон гэсэн үг. Дахиад хэлье. Шүүгч Ч.Алдарт иргэн В.Ганзоригийг хорих шийдвэрийг захиалсан хүн нь “Урьхан”-ы Б.Чинбат гэдгийг  баримтууд хэлээд өгчихөж байна.

Зарим хүмүүс Б:Чинбат, В.Ганзориг гэдэг хоёр хүний л зодоон шүү дээ гэж үл тоож магадгүй. Эхнээсээ бичиж ч байх шиг байна. Уучлаарай, энэ  бол монгол хүн бүрт онцгой хамаатай онцгой кейс. Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат, иргэн В.Ганболдын хооронд үүссэн алтны зодоон төдий хэрэг огт биш. Агуулга нь асар том ноцтой асуудал юм. Нэг нь нөгөөхөө айлгах зорилгоор шүүгчид захиалга өгч  хилсээр шоронд хориулдаг үзэгдэл хавтгайрсныг дэлгээд өгчихөж байна. Ингээд харахаар иргэн В.Ганзоригийн шүгэл үлээлт  бол эрүү, шүүхийн ертөнцөд  өдөр тутам болж байгаа дээрэм, авлигыг илчилсэн кейс болж таарч байна. Ийм учраас л нийгмээрээ бухимдаад байгаа юм. 

Сардаа 3000 орчим ам.долларын асар өндөр цалинтай, гэмгүй иргэдийн эрхийг хамгаална гэж тангараг өргөсөн хар нөмрөгтэй шүүгч нар бидний эрх чөлөөг дээрэмчинтэй наймаалцдаг болсныг иргэн В.Ганзориг торны цаанаас илчиллээ. Энэ бол аюул.

Шүүгч Ч.Алдар дээрэмчний захиалгаар жирийн иргэнийг шоронд хорих шийдвэр гаргасныг нотлох бас нэг баримтыг онцолъё.

Хохирогчийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасны дагуу Өсөхбаяр гэдэг шүүгч шүүх хуралд орохоор болж л дээ. Гэтэл Ч.Алдар шүүгч эсэргүүцсэнээр уг шүүх хурал болоогүй аж. Тус. шүүх хурлыг Урангуа гэдэг шүүгч бас хийх гэж үзжээ. Мөн л Ч.Алдар шүүгч садаа болж шүүх хурлыг хийлгээгүй байна. Ч.Алдарт “Таны мессэж дуудлаганы асуудал яригдаад байна. Таны эсрэг баримтууд ил болж байна. Ингэж улайрахаа болиоч” гэсэн шаардлага тавихад “Үгүй ээ, би өөрөө л энэ асуудлыг шийднэ” гэж гүлдийсээр байгаад иргэн В.Ганзоригийг хорих шийдвэр гаргасан байх юм.

Гэмт хэрэгтэн, шүүгч нар нийлж гэмт хэрэг үйлдээгүй иргэнийг хэзээ л бол хэзээ шоронд хийдэг хуйвалдааны шүүхийн тогтолцоо бий болсон нь энэ кейсээс тод харагдаж байна. Иргэдийн татварт төлсөн мөнгөний ихэнх нь хар нөмрөгтнүүдийн  тусгай хангамж, тусгай цалинд зарцуулагддаг. Гэтэл шүүгч нар дээрэмчний захиалгаар жирийн иргэний Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхэд халдсан шигээ пээдэлзэж явна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооныхон ч мөн өндөр цалин, тусгай хангамжинд хөлбөрдөг хүмүүс. Тийм атал тэд ямар ч сүнсгүй, амьгүй байгууллагуудын  тэргүүнд жагссаар олон жил боллоо.

ШЕЗ нь шүүгч Ч.Алдар, Э.Чанцалням нар дээрэмчний талд шийдвэр гаргачихаад байхад хариуцлага тооцохын оронд “Манай шүүгчдийг муулж байж толгойгүй болов доо” гэсэн утгатай заналхийлсэн мэдэгдэл гаргасан шигээ гүлдийж байна. Тэд хэдий болтол Ч.Алдар тэргүүтэй авлигачин шүүгчээ хамгаалах юм бэ? Хэзээ болтол “Шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдал” гэсэн үгээр иргэдээ дарамталж сүрдүүлж,  мафижсан шүүгчдийнхээ толгойг илэх юм бол?!

Ингээд харахаар шүүхийн цэвэрлэгээг нэн даруй эхлэхээс аргагүй болчихож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. Шүүхийн  цэвэрлэгээг Ч.Алдар, Э.Чанцалням нарын авлигажсан шүүгч нараас эхэлмээр байна.

Эцэст нь нэг асуулт байна. Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ? Сураг сонсох нь ээ нэг шийдвэрийн үнэ хэдэн зуун мянган ам.доллараар үнэлэгддэг гэх юм. Мэдээж Урьхан Б.Чинбат гэдэг дээрэмчин халаасныхаа шүүгч Ч.Алдарт мөнгө өгч байгаа агшны бичлэг, баримт  олдохгүй Ч.Алдар шүүгч “Би Б.Чинбатаас мөнгө аваагүй” гэж гүлдийх нь хэтэрхий ойлгомжтой асуудал.

Гэхдээ болж байгаа үйл явдлуудыг харсан ямар ч гэнэн тэнэг хүн “Шүүгч Ч.Алдар эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатын захиалгаар жирийн бизнес эрхлэгч иргэн В.Ганзоригийг хорьсон юм байна” гээд дүгнэчихнэ. Ийм л тод кейс өрнөж байна даа, өнөөдөр.  

Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатад худалдагдсан авлигачин шүүгч Ч.Алдар, Э.Чанцалням нарыг ил цагаан өмөөрч мэдэгдэл гаргасан Монголын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Золзаяагаас давтан асууя. Монгол Улсын гэмгүй иргэнийг дээрэмчний захиалгаар хорих шийдвэр хэдэн төгрөгийн ханштай вэ? Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг ардчилсан Монгол улсын иргэний эрх чөлөө хэдэн төгрөгийн үнэтэй вэ, П.Золзаяа дарга аа.

Эх сурвалж: Өдрийн сонин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.127)
    Алдар элбэгдоржийн олон захиалгыг гүйцэтгэж бсн гарых нь шүүгч. Хүн гэхэд хэцүү амьтандаа
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    1 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    14 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    45 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 12 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    1 цаг 12 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    1 цаг 12 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    1 цаг 17 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 57 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    16 цаг 20 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 5 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    17 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    18 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    19 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    19 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    20 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 30 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК