Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр

2026-8-31
0
ЖИРГЭХ

УИХ нэг их наяд төгрөгийн нэмэлт зардал батлахаасаа өмнө: Энэ шийдвэр инфляцид ямар нөлөө үзүүлэх вэ? Бодлогын хүүг хэр удаан өндөр байлгах шаардлагатай болох вэ? Хувийн хэвшлийн зээлд ямар нөлөөтэй вэ? гэдэгт хариулах ёстой. Тэгвэл хариуцлага ч тодорхой болно...

Инфляц бол хамгийн “ардчилсан” татвар. УИХ-аар батлуулах шаардлагагүй. Татварын нэхэмжлэх ч ирэхгүй. Гэхдээ хүн бүр төлнө. Өглөө хүнс авахдаа, машиндаа шатахуун хийхдээ, байрны түрээсээ төлөхдөө, зээл авахдаа, бүр хэдэн төгрөг хадгалах гэж оролдохдоо ч энэ “татварыг” та төлнө.

Монголд инфляц дахиад хамгийн тулгамдсан асуудал боллоо. Гэхдээ инфляциас илүү, түүнтэй тэмцэж буй арга нь анхаарал татаж байна.

Нэг талдаа, үнийн тогтвортой байдлыг хариуцдаг Монголбанк байна. Инфляц өсөж, эдийн засгийн эрэлт хэт халах үед Төв банк мөнгөний бодлогоо чангаруулна. Бодлогын хүүг өсгөж, зээл болон хэрэглээний өсөлтийг сааруулж, хадгаламжийг дэмжих замаар нийт эрэлтийг хөргөхийг оролдоно. Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргээд байна.

Нөгөө талдаа, улсын төсвийг барьдаг Засгийн газар байна. Төсвийн зардал, төрийн цалин, тэтгэвэр, халамж, татаас, хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам эдийн засагт илүү их мөнгө, худалдан авах эрэлт орж ирнэ. Долоо хоногийн өмнө цалингийн доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг сая төгрөг болгох шийдвэр гаргав.

Монголын эдийн засаг нэг хөлөөрөө тоормос гишгээд, нөгөө хөлөөрөө хаазаа нэмээд давхиж буй машин шиг болжээ.

Монголбанк эрэлтийг хумина. Засгийн газар эрэлтийг тэлнэ. Харин энэ хоёр бодлогын зөрчлийн үнийг хэн төлөх вэ? Эцэст нь бид бүгдээрээ төлж ирлээ.

Үнэтэй тоормос

Инфляц өсөж байхад Монголбанк зүгээр хараад сууж чадахгүй. Түүний хамгийн хүчтэй хэрэгсэл нь бодлогын хүү. Үүнээс гадна банкны заавал байлгах нөөц, зах зээлийн хөрвөх чадвар, зээлийн өсөлтөд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүд бий.

Гэхдээ мөнгөний бодлогыг чангатгах нь үнэ төлбөргүй арга биш. Мөнгө үнэтэй болох тусам арилжааны банкны зээл үнэтэй болно. Аж ахуйн нэгж шинэ тоног төхөөрөмж авах эсэхээ дахин бодно. Жижиг бизнес өргөжихөө хойшлуулна. Барилгын компанийн санхүүжилтийн зардал нэмэгдэнэ. Өрхүүд орон сууц, хэрэглээний зээл авахад улам хэцүү болно.

Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого эрэлтийг нэмэгдүүлж байхад мөнгөний бодлого түүнийг бууруулах гэж оролдвол төсвийн тэлэлтийн үнийн нэг хэсгийг хувийн хэвшил өндөр хүүгээр төлдөг.

Гэхдээ энд бас нэг том хязгаар бий. Нийлүүлэлт хүрэлцэхгүйгээс махны үнэ өслөө гээд бодлогын хүүг нэмэхээр нэг хонь шинээр бий болохгүй.

Улаанбаатарт инженерийн дэд бүтэцтэй газар хомс учраас байрны үнэ өсөж байгаа бол мөнгөний бодлогоор бохирын шугам, дулааны станц барихгүй.

Хүү эрэлтийг хумиж чадна. Харин нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүй.

Энэ ялгааг ойлгох нь чухал. Яагаад ийм байдал давтагдаад байна вэ?

Манай инфляц гурван давхар шалтгаантай. Нэгдүгээрт, гадаад шалтгаан: Монгол бол жижиг, нээлттэй, импортын өндөр хамааралтай эдийн засаг. Шатахуун, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний олон бараа, үйлдвэрлэлийн орцоо гаднаас авдаг. Тиймээс төгрөгийн ханш, дэлхийн зах зээлийн үнэ Монголын хэрэглэгчийн үнэд хурдан дамждаг.

Хоёрдугаарт, бүтцийн шалтгаан: Тээвэр, логистикийн зардал өндөр. Зарим зах зээлд өрсөлдөөн сул. Хүнсний нийлүүлэлт улирлын болон цаг уурын нөлөөнд их автдаг. Эрчим хүчний хүчин чадал хязгаарлагдмал. Улаанбаатарт инженерийн дэд бүтэцтэй, барилга барих боломжтой газрын нийлүүлэлт хангалтгүй.

Гуравдугаарт, бодлогын шалтгаан: Энэ бол хамгийн чухал хэсэг. Эдийн засаг аль хэдийн инфляцийн дарамттай байхад төсвийн зардлыг огцом нэмэгдүүлбэл бараа, үйлчилгээний нийлүүлэлт тэр хэмжээгээр шууд өсөж амжихгүй. Илүү олон төгрөг бараг хэвээр байгаа хэмжээний барааны араас хөөцөлдөнө. Үнэ өснө. Үнэ өсөхөөр цалин нэмэх шаардлага үүснэ. Цалин, орцын үнэ нэмэгдэхээр компаниуд бүтээгдэхүүний үнээ өсгөнө. Иргэд маргааш улам үнэтэй болно гэж хүлээгээд өнөөдөр худалдан авалтаа нэмэгдүүлнэ.

Ингээд нэг удаагийн үнийн шок инфляцийн тойрог болон хувирч болно.

Туркийн сургамж

Инфляц аль хэдийн өндөр байхад Туркийн Төв банк 2021 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд бодлогын хүүгээ 19 хувиас 14 хувь хүртэл бууруулсан. Сонсоход сайхан санаа. Хямд мөнгө, илүү их хөрөнгө оруулалт, илүү их үйлдвэрлэл, илүү их экспорт, илүү олон ажлын байр.

Гэвч эдийн засгийн хууль эцэстээ төлбөрөө нэхэв. Лира огцом суларч, 2021 оны эхэнд нэг ам.доллар 7–8 лира орчим байсан ханш дараагийн жилүүдэд хэд дахин сулрав. Хадгаламж эзэмшигчид үндэсний мөнгөн тэмдэгтээс зугтаж, доллар, евро, алт, үл хөдлөх хөрөнгө рүү шилжив. Инфляцийн хүлээлт алдагдав. Жилийн дараа Туркийн инфляц 85 хувьд хүрсэн. Тэгээд Турк бодлогоо эргүүлж, мөнгөний бодлогоо огцом чангатгахаас өөр аргагүй болов.

Эндээс Монголд авах сургамж нь “Монгол Турк болно” гэсэн үг биш. Харин маргаашийн төгрөг өнөөдрийнхөөсөө үнэ цэнээ алдана гэсэн хүлээлт нийгэмд тогтчихвол, тэр итгэлийг буцааж сэргээх нь маш үнэтэй.

Тиймээс Төв банкны хараат бус байдал, бодлогын итгэлцэл өөрөө үндэсний эдийн засгийн үнэт хөрөнгө юм.

Тэгвэл яах ёстой вэ?

Хариулт нь зөвхөн “бодлогын хүүгээ нэм” биш. Монголын эдийн засгийн тоормос, хааз хоёрыг нэг чиглэлд ажиллуулах хэрэгтэй.

Нэгдүгээрт: төсөв инфляцийн өмнө хариуцлага хүлээдэг болох ёстой. Инфляц зорилтот түвшнээс мэдэгдэхүйц өндөр байгаа үед төсвийн томоохон шинэ зардал, цалин, тэтгэвэр, халамж, татаас нэмэх болгонд нэг асуултад хариулах хэрэгтэй. Мөнгө нь хаанаас гарах вэ?

Нэмэлт нэг их наяд төгрөг зарцуулах гэж байгаа бол өөр ямар зардлыг хасах вэ? Тогтвортой нэмэлт орлого хаанаас бий болох вэ? Эсвэл яагаад инфляцийн нэмэлт эрсдэлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж?

Үүнээс гадна Монголбанк төсвийн томоохон тэлэлт бүр дээр “инфляцийн нөлөөллийн үнэлгээ” нийтэлдэг болох хэрэгтэй.

Хоёрдугаарт: инфляцтай нийлүүлэлтийн талаас тэмцье.

Төр хэрэглээг тэтгэхээс илүүтэй үйлдвэрлэл нэмэгдэхэд саад болж байгаа бөглөөсийг арилгах ёстой. Эрчим хүч, логистик, хүнсний хадгалалт ба нийлүүлэлт, өрсөлдөөн, тээврийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээтэй хотын газар.

Орон сууц бол үүний хамгийн тод жишээ.

Монгол Улс арав гаруй жил орон сууцны зээлийг хямдруулахад гол анхаарлаа хандууллаа. Гэтэл хямд зээл иргэдийн байр худалдан авах чадварыг нэмэгдүүлдэг болохоос байрны тоог автоматаар нэмэгдүүлдэггүй. Нийлүүлэлт хангалттай өсөхгүй байхад илүү олон хүн хямд мөнгөөр ижил тооны байрны араас өрсөлдвөл төрийн татаасын нэг хэсэг орон сууцны үнийн өсөлт болж хувирна.

Тиймээс логикийг эсрэгээр нь эргүүлье. Байрны араас хөөцөлдөж байгаа мөнгийг бүү татаасла. Шинэ байр бий болгохыг дэмж. Шинээр байгуулагдах Орон сууцны банк энд түүхэн боломжтой.

Тэр банкны амжилтыг: “Хэдэн хүнд хямд зээл өгсөн бэ?” гэж биш, “Манай санхүүжилтээр зах зээлд хэдэн ШИНЭ, боломжийн үнэтэй орон сууц нэмэгдэв?” гэж хэмждэг болъё. Төр инженерийн дэд бүтэц, газраа шийднэ. Орон сууцны банк барилгын урт хугацааны санхүүжилт, баталгааг дэмжинэ. Хувийн компаниуд өрсөлдөж барина. Арилжааны банкууд иргэдийн төлбөрийн чадварыг үнэлж ипотекийн зээл олгоно.

Ингэж байж төрийн нэг төгрөг үнийг хөөрөгдөх бус, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ажиллана.

Сингапурын орон сууцны бодлогын гол сургамж ч энд бий. Сингапурын амжилтын нууц нь ердөө “хямд ипотек” биш. Газар, дэд бүтэц, орон сууцны нийлүүлэлтийг урьдчилан төлөвлөж, олноор нь бий болгоод, дараа нь иргэдэд өмчлөх боломж олгосонд оршино. Монгол Сингапурыг хуулбарлах шаардлагагүй. Харин зарчмыг нь ойлгох хэрэгтэй: Эхлээд нийлүүлэлт. Дараа нь санхүүжилт.

Хоёр дөрөө — нэг чиглэл

Монгол Улс дэлхийн нефтийн үнийг тогтоож чадахгүй. Хятадын эдийн засгийн өсөлтийг бид шийдэхгүй. Дэлхийн хүүг ч бид өөрчлөхгүй.

Харин өөрсдийн бодлогын зөрчлийг бид засаж чадна. Засгийн газар эрэлтийг тасралтгүй тэлж байхад Монголбанк дангаараа инфляцийг тогтвортой ялж чадахгүй.

Нөгөө талаас инфляц үүсгэх бодлого явуулчихаад Төв банкнаас хямд мөнгө, бага хүү шаардаж болохгүй.

Төсвийн бодлого + мөнгөний бодлого + нийлүүлэлтийн шинэчлэл нэг чиглэлд ажиллах ёстой. Асуудал нь Монголбанк зөв үү, Засгийн газар зөв үү гэдэгт биш.

Харин энэ хоёрын бодлогын зөрчлийн үнийг Монголын иргэдээр төлүүлэхгүй байх тухай юм.

Учир нь нэг хөлөөрөө тоормосоо гишгээд, нөгөө хөлөөрөө хаазаа нэмсэн машин хол явахгүй.

Харин осолд орох эрсдэлтэй.

Эх сурвалж: Baabar.mn Д.Жаргалсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (102.210.152.35)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    4 цаг 51 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    5 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    6 цаг 34 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    7 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    7 цаг 41 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    8 цаг 22 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    8 цаг 49 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    9 цаг 3 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    9 цаг 9 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    9 цаг 15 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    10 цаг 8 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    10 цаг 29 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    10 цаг 41 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    11 цаг 15 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    11 цаг 42 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    11 цаг 53 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    11 цаг 54 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    11 цаг 58 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    12 цаг 4 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    12 цаг 8 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК