Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГССҮТ-д 20 цагаас хойш гэмтэж бэртсэн иргэд олноор ирдэг

2013-2-04
0
ЖИРГЭХ
gemtel-3Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрүүдэд  эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажиллаж буй. Энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх зорилгоор эмч, ажилчдын үгийг сонсож, тулгарсан олон асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх гарц хайж буй Ерөнхий сайдын уулзалт Гэмтэл согогийг сэргээх үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёрдугаар сарын 3-ны энэ ням гаригт үргэлжиллээ.
gemtel-3    Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрүүдэд  эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажиллаж буй. Энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх зорилгоор эмч, ажилчдын үгийг сонсож, тулгарсан олон асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх гарц хайж буй Ерөнхий сайдын уулзалт Гэмтэл согогийг сэргээх үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёрдугаар сарын 3-ны энэ ням гаригт үргэлжиллээ.

Эмч нар уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг дутмаг, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэггүйг шүүмжлээд энэ талаар мэдлэг, мэдээлэл авах сургалт, сурталчилгааг хангалттай явуулах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, сургуулийн эмч нар энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Тухайлбал, ГССҮТ-д 20 цагаас хойш гэмтэж бэртсэн иргэд олноор ирдэг, энэ үед эмч нар бараг дайны байдалд ажилладаг. Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн маргаан, зодоон нь иргэдийг энд ирэхэд хүргэдэг байна. Өглөө эмчлүүлээд гарсан өвчтөн орой дахин бэртээд ирэх тохиолдол ч байдаг бөгөөд энэ нь эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүйгээс иргэд эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг гэсэн тайлбарыг хэлэхэд хүргэж байгаа юм. Энэ асуудал ЭХЭМҮТ-ийн эмч нартай уулзахад ч мөн хөндөгдөж байлаа.

ГССҮТ-д өнгөрсөн жил 77 мянга гаруй өвчтөн эмчлүүлснээс 60 гаруй хувь нь нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах учиртай хүмүүс байсан. Гэтэл тогтолцоо буруу байгаагаас гараа шалбалсан, гараа хугалсан хоёр хоёул гуравдугаар шатлалын энэ эмнэлэгт ирдэг байна. Энэ асуудалд анхаарахаа Ерөнхий сайд хэлээд өрхийн болоод дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлдэг хэсэг байгуулах нь зөв. Зарим шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулж, эмч нарыг сургалтад хамруулж арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Ингэсэн тохиолдолд эмч нар гуравдугаар шатлалынхаа үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлэх бөгөөд лазер, дурангийн мэс ажилбартаа анхаарч ажиллах боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Өнгөрсөн 12 дугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 09-ний 10-хан хоногт тус эмнэлэгт явганаас халтирч бэртсэн 1500 хүн эмчлүүлжээ. Халтиргаатай зам болоод байгууллага аж ахуйн нэгж, дэлгүүр хоршооны гаднах талбайг гялтгар өнгөт хавтангаар хийсэн нь иргэдийг ийм байдалд хүргэсэн нь судалгаагаар нотлогдсон байна. Тиймээс ирэх жилд ийм байдал дахин гаргахгүй байх талаас нь урин дулаан цагт онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

ГССҮТ-ийн эмч нарын хэлсэн бас нэгэн санал нь тус эмнэлгийг тойрсон газрын маргаан байлаа. Энэ маргаанд цэг тавьж, яаралтай шийдвэрлэж, цэгцлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад энэ үеэр даалгалаа.

Хийснээрээ, гүйцэтгэлээрээ цалинждаг тогтолцоо хэрэгтэй байна гэсэн саналыг эмч, сувилагч нар тавьж буй бөгөөд энэ асуудлыг даатгалын системд зохицуулалт хийж, хэрэгжүүлэх боломжтой. Засгийн газар анхаарч байгаа гэж Ерөнхий сайд ярилаа.

Хөдөө, орон нутгаас ирсэн иргэдийг харъяалал биш гэсэн шалтгаанаар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хүлээж авдаггүй. Тиймээс энэ хүмүүс бүгд гуравдугаар шатлалын эдгээр эмнэлэгт ханддаг буруу тогтолцоо байгаа бөгөөд түр оршин сууж байгаа хаягаар нь өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй гэдэгт эмч нар санал нэгдлээ.

ЭХЭМҮТ-д өнгөрсөн жил 37 мянган хүн хэвтэн эмчлүүлсний 36 хувь нь орон нутгийн иргэд. Аймаг, орон нутагт оношилгооны төв байгуулж, нэгдсэн эмнэлгийнх нь чадавхийг нэмэгдүүлчихвэл Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн багасах болоод иргэдээс гарах зардал, хүндрэл багасах чухал ач холбогдолтойг эмч нар хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (103.9.90.130)
    hund nuhzuld ajilladag chadvartai emch nar shuu
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    40 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    1 цаг 21 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    1 цаг 53 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    2 цаг 31 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    2 цаг 35 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    2 цаг 37 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    2 цаг 43 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    2 цаг 45 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    2 цаг 46 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    3 цаг 0 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    3 цаг 12 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК