Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2013-2-08
0
ЖИРГЭХ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  эрхэм хүндэт Иргэн танаа!
Бат-Үүл мэндчилгээМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  эрхэм хүндэт Иргэн танаа!

Ирж буй XVII жарны  “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл дүүрэн энэ өдрийн мэндийг хүргэж, амар мэндийг айлтгая.  

Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн монголын ард түмний уламжлалт их баяр сар шинэ ирлээ. Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйл, сайхан ерөөл билэгдлээр ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай .

Халаагаа өгч буй луу жил нийслэлчүүдийн хувьд их сонголт, их өөрчлөлтийн  жил байлаа. Нийслэлийн иргэн та бидний хүсэл, мөрөөдөл төрөлх хотоо хөгжүүлж, амгалан тайван амьдрах гэсэн нэг л  зорилго дор нэгдэж байсан учраас Улаанбаатар хотоо хөгжүүлэх  5А хөтөлбөрийг нийслэлийн иргэд та бүхэн дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэсэн билээ. Тиймээс, та бүхний сонголтоор бүрдсэн Нийслэлийн удирдлагын  шинэ баг тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ санаа бодлыг сонсч, нийтийн эрх ашгийн төлөө иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргах зарчмыг баримтлан ажиллаж байна.

Луу жилд  та бид хэд хэдэн  томоохон ажлуудыг хийж чадлаа. Тухайлбал,  албан тушаалаа ашиглан төрийн албыг баяжих, хөлжих  арга хэрэгслээ болгосон дарга нарын эрх мэдлийг халан,  иргэндээ үйлчилдэг, иргэнээ сонсдог, иргэдийнхээ эрүүл ,  аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллах  төрийн үйлчилгээг нэвтрүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн  ажиллаж байна. Нийслэлийн иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд, дүүрэг, хороод эрүүл , аюулгүй байдлын индексээр ажлаа дүгнүүлж, энэхүү  индексийн үзүүлэлтэд хүрч чадаагүй албан хаагч хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжлээ. Ингэснээр эрүүл,  аюулгүй Улаанбаатарыг бүрэн утгаар нь цогцлоох эхний алхам хийгдэж байгаа юм.

Нийслэлийн тулгамдсан асуудлууд болох агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ч мөн хэд хэдэн ажлыг хийж амжлаа.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар хэлэлцүүллээ. Энэхүү ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулж, газрын эзэд болсон нийслэлийнхээ иргэдээс зөвшөөрөл  авч, эхний ээлжийн төлөвлөлтөд орох долоон газрын  байршлыг НИТХ-аас тогтоон  түүхэн чухал алхмыг хийлээ.

Хүйтний эрч чангарсан  Луу жилийн өвлийг нийслэлчүүд та бид өнтэй сайхан давлаа. Монголчууд бид ирж буй жилээ хишиг өгөөжөө хайрлах буянтай жил хэмээн угтаж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн дээдээр шинэлцгээдэг билээ.  Ивээл буянаа хайрлах, ирж буй могой жил нийслэлчүүдийн хувьд өрнүүн их ажил цогцолсон, бүтээн байгуулалтын  жил байх болно.

Урин хавартай зэрэгцэн цаг хугацаа, хором мөч бүртэй уралдан гэр хорооллуудад иргэдийн оролцоотойгоор шинэ төлөвлөлт хийгдэж, ажлын байр нэмэгдэнэ.  Айл өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажил үе шаттайгаар хэрэгжиж, гэр хорооллын доторхи автозамын сүлжээг сайжруулж хатуу хучилттай зам барих ажил өрнөнө. Гэр хорооллыг амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу  хотын зүүн, баруун, хойд хэсэг дэх гэр хорооллын байршилд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг тодорхой төлөвлөлтийн дагуу барьж байгуулах ажил эхэлнэ. Гэр хорооллын иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг ийнхүү сайжруулснаар хотын тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол, тоосжилт, хөрс , ундны  усны бохирдлыг бууруулж,  хэт төвлөрөл, замын түгжрэлийг бууруулах  боломж бүрдэнэ гэж бид үзэж байна. Бүтээн байгуулалтын энэ ажил нь бидний нийслэл Улаанбаатар хотын үсрэнгүй хөгжлийн гараа байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.  

Монгол улсын гал голомт болсон  Улаанбаатар хотын иргэн та дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

                           НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                           ХУРЛЫН ДАРГА                                                     Д.БАТТУЛГА


                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                         УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                        Э.БАТ-ҮҮЛ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    саяхан
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    41 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    1 цаг 13 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    1 цаг 51 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    1 цаг 55 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    1 цаг 57 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    2 цаг 3 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    2 цаг 5 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    2 цаг 6 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    2 цаг 20 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    2 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК