Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таны өвөөг зүгээр л ”өвөө” гэдэг юм биш биз? Ургийн бичгийг хэрхэн хөтлөх вэ?

2013-2-09
0
ЖИРГЭХ

1   Таны өвөөг арай “өвөө” л гэдэг юм биш биз? Ойр хавийнхан чинь бүгд Боржигон овогтой болохоор ургийн овог чухал биш гэж боддог юм биш биз? Ургийн бичгээ цахим хэлбэрээр хөтлөх програм гарч байгаа энэ үед ураг төрлөө мэдэж, удам угсаагаа судлах өргөн боломж гарч байна. Ялангуяа Цагаан сарын баярын үеэр ахмад настанаас өвөг дээдсийнхээ тухай, холын хамаатныхаа тухай мэдэж авах боломж гардаг. Тиймээс яг өнөөдрөөс л ургийн бичгээ хөтөлж эхлэхийг танд санал болгож байна. Ургийн бичигтэй болсноор хамаатан садангаа мэдэхгүй цус ойртох явдлаас зайлсхийж, элгэн саднаараа бие биедээ тусалж,  хамгийн гол нь удам судрынхаа нэр хүндийг бодож аливаа муу үйл хийхээс зүрхшээдэг болдог. Монголчууд Манжийн эрхшээлд байх үед ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч байгаад Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан. Харин 1997 оны 1 дүгээр сараас удмын овгийг хэрэглэх болсон билээ. Харин одоо бол бидэнд ураг төрлөө судалж, ургын бичгээ хөтлөх цагийн дуудлага ирж байна. Үүнийг олон жил судалсан эрдэмтдийн ажлын үр дүн гарч шинжлэх ухааны судалгаатай ургийн бичгээ хэрхэн хөтлөх аргыг бий болгожээ. Гэр бүл судлаач Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр, Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгс нарын боловсруулсан ургийн бичиг хэрхэн хөтлөх талаар загварчилсан аргыг хүргэж байна. Ургийн бичгийг хөтлөх хамгийн эхний бөгөөд том алхам нь мэдээлэл цуглуулах юм.
1. Мэдээлэл цуглуулах 
   - Ой санамж- Төрөл садныхаа тухай өөрийн мэдддэг бүх хүмүүсийн нэр, гэр бүлийн гишүүдийн нэрийг цэгцтэйгээр бичиж, цаасан дээр буулгах. Үүнээс өөрийнхөө ямар хүний тухай, хэний гэр бүлийн тухай мэдэхгүй байгаа талаар мэдэж авна. 
  -  Гэр бүлийнхэн- Гэрт байдаг фото зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлс дээрх нэр, он сарыг анхааралтай ажиглах. Таньж, мэдэхгүй хүний нэр байвал түүнийг дараа бусдаас лавлаж асуухаар тэмдэглэж авна.
  - Хамаатан садан-Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрийнхөө мэдэхгүй байгаагаа зүйлсээ асууж, тэмдэглэх. Тэгэхдээ настаны дурсамжийг сэргээхээр фото зураг, дурсгалтай эд зүйлсийг авч очиж болох юм. Настнаас хамаатан садныхаа нэр, хаана ажил хийдэг байсан , хэдэн хүүхэдтэй байсан мөн нас барсан хүүхэдтэй байсан эсэхийг аль болох онтой нь бичиж авах хэрэгтэй.
 -  Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм.  Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Энэ хоёр төрлийн материалаас та өөрийн удмын хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулснаар ургийн бичиг, удмын түүхээ бичих нэгэн аргыг олж авна. Энэ төрлийн бичиг баримтууд үндэсний төв архивын газарт хадаглагдаж байгаа боловч зарим тайж, ноёдын угсааны бичиг байхгүй байх тохиолдол байдаг. Харин жирийн халх хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй бөгөөд тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авах боломжтой юм. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байдаг аж.

2. Ургийн бичгээ бүртгэх
  Ураг төрлийнхөө нэрийг одоо гарч буй ургийн бичгийн програм болон доорх маягтуудын дагуу бөглөж, бүртгэж болно.
Гэр бүлийн гишүүдийг бүртгэх маягт: энд дарна уу.
 -Ургийн овгоо тодорхойлсон байх
-Гэр бүлийн гишүүдийн төрсөн, гэрэлсэн, нас барсан, оршуулсан огноог тодорхой болгох
-Гэр бүлийн гишүүдэд нас барсан хүн байвал шалтгааныг тодорхой болгох
-Хүүхдүүдийн эхнэр/нөхөр, гэрэлсэн огноо, гэрэлсэн газрын мэдээллийг тодорхой болгох

Гэр бүлийн ургийн бичгийн зураглал хийх маягт: энд дарна уу.
-Үндэс суурь нь таниас эхлэх
-Та гэрэлсэн бол эхнэр/нөхрийн мэдээллийг оруулах
-Өвөг дээдсээ мэдэх үе хүртэлээ тодорхой болгох
-Өвөг дээдсийнхээ төрсөн, гэрэлсэн, нас барсан газрыг тодорхой болгох хэрэгтэй. Мөн ургийн бичгийг хөтлөхөд дээшээ есөн үийн өвөг дээдсийн нэршил, доошоо есөн үеийн удмынхаа нэршлийг мэддэг байх нь чухал. Дээд есөн өвгийг дараах бадлаар нэрлэдэг.
urgiin-bichig1.Буданцар (өвөг)
2.Дутахун (өвөг)
3.Зүрхин (өвөг)
4.Өндөр (өвөг)
5.Хуланц (өвөг)
6.Элэнц (өвөг)
7.Өвөг (эцэг)
8.Эцэг
9.Бие буюу би гэж бий. Биеэсээ тоолбол буданцар өвөг нь 9 үе. Үүнээс цааш төрөл садан арилна гэж монголчууд үздэг. Харин өөрөөсөө доош  9 үед:
1.Бие буюу би
2.Хүү ба охин
3.Ач ба зээ
4.Жич
5.Гуч
6.Дөч
7.Тач
8.Жилигч
9.Талигч болно. Ургийн бичгийг хөтлөх олон арга байдаг. Эдгээрээс өөрт аль ойр байгаа аргыг хэрэглэж ургийн бичгээ хөтлөөрэй.
                                                                                                                                                                                                  24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (127.0.0.1)
    Энэ мэдээлэлийн эх сурвалж нь юу вэ
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • sanserbos (202.179.2.118)
    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГ
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.97.58)
    Загварыг хараад ойлгохгүй юм их байна аа. Хаашаа хандах вэ?
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.116.2)
    загвар гаргасанд баярлалаа. өмнөх модны дугаар гэдгийг ойлгосонгүй ургийн бичиг бичихийг заах сургалт байна уу очиж дэлгэрэнгүй сайн заалгамаар байна. сургалт мэддэг хүмүүс байвал хаана очихыг минь хариу бичээрэй
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Тэгшжарг***** (202.179.11.194)
    Загвар гаргасанд баярлалаа.Хөтөлж үзэх гэсэн юм.
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • tom (103.9.90.225)
    nadtai xamaatan bish ohintoi taniltsana barag gerlene facebook : deegii deegii
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Хулан (180.149.78.20)
    2 тач хоорондоо хамаатан уу...?
    2014 оны 01 сарын 29 | Хариулах
  • Батсуурь (112.72.13.116)
    Ургийн бичгийг хөтлөх талаар ойлголт муутай байна . Ургийн бичгийг хөтлөх хүсэл их байвч үндэсны төв архив чинь шүүж өгөхдөө жаахан хоориг юум байна лээ . Би бүтэн 15 хоног яваж дөнгөж 1950-аад оны хүн амын тоологоос нэг бичиг аваад өөр зүйл байхгүй байна гэсэн хариу авсан . Ингэхээр яаж ургийн бичигээ бичих юум бэ . Өөрийнхөө аав ээжээс цаашгүй хүмүүст ... Би ураг төрлөө мэдмээр байна .
    2014 оны 01 сарын 18 | Хариулах
  • odontungalag (202.55.191.35)
    mash oilgomjtoi tailbarlaj bichjee bayrlalaa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • (124.158.70.160)
    Ургийн бичгийн талаар мэдлэггүй хүний хувьд ургийн модны зураг гэсэн хэсэг нь их ойлгомжгүй больхи хийгдсэн бна.Жишээ нь"Өмнөх модны дугаар" ч гэх шиг,ураг хэрхэн салбарлах тухай схем ч гэсэн ойлгомж муутай бна
    2013 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    35 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    1 цаг 7 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    1 цаг 45 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    1 цаг 49 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    1 цаг 51 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    1 цаг 57 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    1 цаг 59 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    2 цаг 0 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    2 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК