зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойнхон дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардалтай ажиллаж буй

2013-4-19
0
ЖИРГЭХ
Рио-Тинто Монголын төр түмэн рүү балмад халдлага довтолгоон хийсэн нь одоо ч үнэмшигдэмгүй хэвээр байна. 2007 оны ТЭЗҮ-ийн дагуу анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байна гэж байсан. Гэтэл зардлаа өсгөсөөр өсгөсөөр.
Рио-Тинто Монголын төр түмэн рүү балмад халдлага довтолгоон хийсэн нь одоо ч үнэмшигдэмгүй хэвээр байна. 2007 оны ТЭЗҮ-ийн дагуу анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байна гэж байсан. Гэтэл зардлаа өсгөсөөр өсгөсөөр. Тэрийг нь манай дарга нар нээнтэг, шантаажинд орж аялдан дагалдсаар ирсэн агаад уул уурхайн сайдын баталсан ТЭЗҮ-ийн дагуу бол анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 14,6 тэрбум гэх болсон (Урьд 4 тэрбум, 9 тэрбум гэж байсан). Гэтэл 9,8 тэрбумаар нийт зардал өсч 24,4 тэрбум болчихлоо гэж байгаа. Энэ бүхэн бол ямар ч үндэслэлгүй тоо, цэвэр луйвар л юм. 20 тэрбумыг зүгээр л аман зоргоороо хэлээд луйвардаж байна гэхэд болно. 24,4 тэрбумын зардал гарна гэх юм бол 2033 онд л Монгол улс ногдол ашиг авч эхэлнэ гэж байгаа бөгөөд тэр үед Оюутолгой хүрз хүдэргүй болтлоо цөлмөгдсөн байж болох билээ. Ийм л аймшигтай Мянганы луйвар.

Төр маань ер нь хамгийн эргүү өвчтэй малаас долоон дор болчихсон юм билээ шүү дээ. Оюутолгойн ордын чинь 20-30 хувийг Энтре Голд эзэмшдэг юм байна шүү дээ, Би-Эйч-Пи (Оюутолгойг ашиггүй гээд хаясан гээд байсан, яалаа?) бол ашиг авах юм байна гээд л солиороод байгаа. Энийгээ өмнө нь мэдэж байх нь яасан юм бэ? Үнэхээр ийм тэнэг юм уу, тэнэг болж жүжиглээд байна уу. Люксембург улс шиг их алт олсон гэж шуугиулаад байсан Энтре Голд-ын явдлаас болж Монгол Оюутолгойнхоо 34 хувийг биш, Оюутолгойн 70, 80 хувийнх нь л 34 хувийг эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл 100 хувийнх нь бол 24-27 хувийг эзэмшиж байна шүү дээ. Энэ тоог цэцэрлэгийн хүүхэд ч цээжээр бодоод гаргачихна.

Энтре Голд-ын 20, 30 хувь гэдгийг (яг хэдэн хувь гэдгийг нь Шинэчлэлийн ЗГ ална гэсэн ч мэдэхгүй байгаа) яаж хийсэн байна вэ гэхээр, Оюутолгой бол Монголын хуулиараа төрийн өмч байгаа (хуулинд л төрийн өмч гээд биччихээр өмч болчихдог, санаа зовох зүйлгүй гэнэ), Рио-Тинто, Айвеноу Майнз (бас Хятадын Чалко, Оюутолгой чинь олон өвөр дамжиж, замарч байгаа шүү дээ, хөөрхий) ашиглаж байгаа, харин Энтре Голд бол талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа гэж ороолдуулж, хутгалдуулж, будлиантуулсан байгаа юм.


Хамгийн зоригтой шинжээчид ч Оюутолгойг ашиглах зардал 13 тэрбумаас яасан ч хэтрэхгүй гэж байгаа. Бүтээн байгуулалттайгаа шүү дээ. Эрдэнэт шиг бүтээн байгуулалттайгаа гэсэн жишгээр бол тийм. Харин нүцгэн шалдан цөлд цөлмөх байгууламж л барихад, тэгээд ядаж зам ч барихгүй байхад бол юуных нь 13 тэрбум байх вэ? Гэтэл Рио-Тинто 24 тэрбумын зардал орно гэж буй, Монголын төр 14,6 тэрбумыг нь бол хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Африкийн Гвиней улсын Симандугийн төмрийн ордод Рио-Тинто, Чалко хоёр (Риогийн ард байдаг жинхэнэ эзэд нь Хятадын Чалко л доо) 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болжээ. Тэгэхдээ тэнд Эрдэнэт шиг бүтээн байгуулалт хийсэн байна. Төмөр алт зэснээс хавьгүй хямд, төмрийн ордоос олох орлого бага шүү дээ. Гэвч гвинейчүүд бүтээн байгуулалтын гэрээ байгуулж чадсан байна. Манайхан Африк болох нь, Африк шиг зэрлэг бүдүүлэг л гээд байдаг, өөрсдөө Африкаас долоон дор, мянга түм дахин мунхаг харанхуй болчихоод байна шүү. Оюутолгой, Тавантолгойгоо л хар.

оюутолгой н

Баяжуулах үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан гэж тооцогдоно гэж байгаа юм. Ер нь бол баяжуулах үйлдвэр баригдана гэдэг бол бүх хөрөнгө оруулалт, зардал нь бараг гүйцчихлээ гэсэн үг. Өөр юу хийнэ гэж хөрөнгө оруулах юм бэ? Монголчуудад зориулж модон сүүдвэрч нэгийг барихгүй гэж андгайлсан улс шүү дээ. Одоо бол хонгил, нүх л нэмж ухна, өөр нэмж хийх юм байхгүй. Тэгэхэд анхны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, зардал өснө гэж байгаа юм. Тэр өслөө гээд хий хөөрөгдөөд байгаа асар их мөнгөний 34 хувийг бид л өндөр хүүтэй төлж, луйвардуулна шүү дээ.

Саяхан Рио-Тинто Оюутолгойг эзэмших зардал 6,6 тэрбумаар нэмэгдлээ, гэхдээ 4 тэрбумыг нь бид авна гэж тун хачирхалтай юм ярьсан. Ингээд л аваад л байсан юм биш биз дээ, тэгээд л зардал “өсөөд” байгаа юм биш биз дээ. Анхны хөрөнгө оруулалтад 7,4 тэрбум (2 тэрбумаар өсгөжээ) шаардагдах боллоо гэсэн аж. Хэрэв энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй бол үйл ажиллагаагаа зогсооно гэж сүрдүүлж, түр зогсоосон. Үйл ажиллагаагаа Монголын талтай зөвшилцөлгүй, дангаар зогсоох нь олон сөрөг үр дагавартай. Үйл ажиллагаа зогссоноор Монголын тал наанадаж төсвийн их дутагдалд, цаанадаж их өрөнд орно. Ийнхүү Рио-Тинто юу дуртайгаа шаардан сүрдүүлж, Монгол улс үг дуугүй даган сөгдөж байх байдалд ороод байна (Хуулиа баривал ч тийм байдалд орохгүй л дээ, гэвч шантаажинд орсон хулгайч дарга нар хууль барихгүй нь мэдээж).

Үүгээр асуудал дууссангүй. Дээрэмчин Рио-Тинтогийн бүдүүлэг дайралт, заналхийлэл, булаалтад зарим хүн дургүйцсэн. Гэтэл Рио-Тинто “Олон нийтийнхээ үйлдлийн төлөө Монголын ЗГ уучлал гуйх ёстой” гэж пээдэлзэв. Урьд манай төрийг “шунахай, даварсан” гэх зэргээр муучилж л байсан. УИХ-ын хэдэн гишүүд Монголын төрийн эзэмших хувийг 51 (Уг нь манай Ашигт малтмалын хуулинд Монголын төр 100 хувь өмчилнө, Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гээд заачихсан байгаа шүү дээ) болгох гэж оролдсон хэрэг л дээ.
Ийм л нэг Монголын төр, ард түмнийг загнаж зандарч, сөгтгөж бөхөлзүүлж байдаг даварсан тонуулчид Халхын хавтгайд ханхалзаж, дураар дургидаг боллоо.

С.Ганбаатар гишүүн дэргэдээ хот барь гэсэн чинь Рио-Тинто хот барих нь зөв үү, буруу юу гэдэг талаар 3 сая долларын судалгаа хийлгэнэ гээд чимээгүй болсныг хэлж байна. 3 саяар судлах биш, бүтээн байгуулалт хийх үүргээ биелүүлэх хэрэгтэй байхгүй юу. Алтыг нь авчихаад авдрыг нь хоосон буцааж болдоггүй юм.

Н.Алтанхуяг сайд УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум гэж байсан чинь одоо 7,1 тэрбум болгоод байна, Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр бас нэг компани эзэмшдэг (Энтре Голдыг хэлж байна) юм байна гэж уйлагнана.

Саяхан Оюутолгойг 100 хувь харьд өгөх хэрэгтэй, гэрээг өөрчилбөл монголчуудын нэр хүнд унана л гээд байсан (урьд ВВС-гээр, Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй байх баталгааг би гаргаж байна гэж байжээ) Ц.Элбэгдорж ерөнхийлөгч одоо үгээ хэлж сууна. Оюутолгой мэдээллээ өгдөггүй л гэнэ. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй л гэнэ (Энтре Голд, ВНР-гийн асуудлыг хэлж байна). Оюутолгойн дарга нар дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж ажиллаж байна л гэнэ. Манай талаас хууль, гэрээгээ зөрчөөгүй, нөгөө талаас л байгаа л гэнэ. Ийм улсад Оюутолгойг 100 хувь өгч болох уу. Гэрээг нь өөрчлөхгүй, баталгаажуулаад байж болох уу.

Гэтэл нөгөө эргэж буцамхай ерөнхийлөгч маань Оюутолгой Эрдэнэттэй адилхан соёл оруулж ирнэ гэчихжээ. Ямар соёл вэ? Эрдэнэттэй зүйрлэх юм даанч байхгүй шүү дээ. Эрдэнэт бол дээшээ дэвжсэн бүтээн байгуулалт, хөгжил. Оюутолгой бол доош нь л чангаах гүнзгий хар нүх, өөр юу ч алга.

2009 онд Монголын эрх бүхий байгууллага Оюутолгойд 45 сая тонн зэс, 1800 тонн алт байгааг баталгаажуулжээ. Гэтэл Рио-Тинто 2010 онд тэнд 4 дахин бага зэс, 3 дахин бага алт байна гэжээ. Бас л нэг аугаа луйвар. Аль эсвэл соёл уу?
Саяхан УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийнхэн эрх баригчдыг жүжиг тавьж байна гэсэн билээ. Оюутолгойг буруушаах дүр эсгэж,цаагуураа бүх болзлыг нь зөвшөөрөн, 100 хувь бэлэглэж, ямар ч татвар төлбөр авахгүй, харин хэлсэн мөнгөний тоо бүрийнх нь 34 хувийг өндөр хүүтэйгээр Монголын талаас төлөх, өөр төлбөр торгууль ч бас тэдэнд төлөхийг зөвшөөрч, найруулаад байж байж болох юм даа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • 0326 (122.201.21.152)
    Эцэг өвгөдөөс амь хайргүй тэмцэж өвлөгдөж ирсэн баялаг хэдхэн мулгуу амиа хичээсэн монголчуудаас болж ингэж дэмий үрэгдэх гэж...өөрсдөө ч авсан юмгүй ядаж байхад гадаадын зөвлөх гээд эсгэсэн юмнууд нь аймаар их цалин хвна тэдний доод талын монголчууд тэдний бөгсийг долооно бусад монголчууддаа халгаатай...бид яагаад тйм тэнэг болчивоо?!
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • gj; (202.70.46.202)
    Индонезид Рио-той байлдаж байж Грэйсбергийнхээ 51 хувийг авсан билээ.Манайх байлдах нь хаашаа юм, гэхдээ ширүүн үзэж байж 51-ээ авна.Зогсоосон ч буруудах зүйлгүй
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • irgen (180.235.182.164)
    uursdiinhuu yumiig hudaldaj avna gedgiig eruusuu oilgohgui l bgaa
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • равс***** (103.26.194.74)
    Оюу толгойн энэ хэдийг гарга гарга байсан юм байж л байг. Тэр канадууд эь баяр баярцогт эд нарыгаа дахиад л орцонд нь балбана биз. Бидэнд ямар хамаатай юм бэ. Рио тинто д ажиллаж байгаа болд ард түмний төлөө юү амиа бодсон хүнүү гэдгээ одоо харуулах болсоон
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • pkxnh (202.70.39.29)
    ОТ-Н АСУУДАЛ ОДОО БҮРМӨСӨН ШИЙДЭГДСЭН ГЭЖ ХЭЛЭХ АРАЙ ЭРТ БАЙНА.БИД БОРООГОУЛД ШИГ ТАВИАД ТУУЧИХ НӨХЦӨЛ БОЛ АЛЬ ЭРТ БЭЛЭН БОЛСОН,ГЭХДЭЭ БАДАРЧИН БАЯРЛАХ БОЛООГҮЙ ГЭДЭГ ҮГ БИЙ.ЯМАРЧ БАЙСАН ҮЙЛДВЭРИЙГ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ НЬ МАШ ЧУХАЛ.ГОЛ НЬ ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ БАЙДЛЫГ ХЯНАЛТААС АЛДАХШҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • хххх (202.179.23.56)
    Хэн юу хийхээ мэдэхгүй хариуцах эзэнгүй ийм л төртэй ард түмэн болж таарч байна даа, гайгүй шиг хувийн компаниар төрөө удирдуулсан дээр байхаа
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • khh (202.21.113.140)
    Uher mgl gedgee delhiid batlah geegui l bol gereeg tsutslah hurtel arga hemjeeg des daraatai avah heregtei!!!
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ***** (202.21.111.187)
    Оюу Толгойн үйлдвэрийн 40 хувьтай тэнцэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн нийт тоног төхөөрөмжийг 100 гаруй сая доллараар худалдаж авах гэрээг МАК хийгээд ажиллаж байгаа шүү. Харьцуулаад үзээрэй.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • монгол хүн (202.70.40.52)
    Эцэг өвгөдийнхөө газар нутгийг харийханд шахуулан,дарамтлуулан байж заавал ухаж сэндийлэх шаардлага байхчгүй.Харийн луйварчид төслөө хаяж гарлаа гээд монголын ард түмэн өлбөрөөд үхчихгүй.ёстой хэн нь хохирох нуу харъя,малын мах,түүхий эдээ боловсруулж арьс шир, ноос үсээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад гаргая,гурилаа,хүнсний ногоогоо,чацаргана,сүү цагаан идээгээ экспортлох төрийн зөв бодлого явуулцгаая,газрын тосоо боловсруулж гадаадад гаргая,гарц олон л байна даа төрийн түшээд гуай.
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
    • *****
      sanal neg bna, teneg toriin joomnuud
      2013 оны 04 сарын 22
  • zochin (122.201.18.31)
    gereegee tsutsal .hen ni hohirohiig hariya
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • ***** (122.201.18.20)
    Зогсоогоод гүрийчихвэл хэн хохирохыг харъяа. Манайх нүүрсээ гаргахыг бодъё. Төмрөө, нефтээ, жоншоо, Алтаа, уранаа, цайрт минералаа, ховор элементээ, ноолуураа, махаа, гаргая. Говьалтайд цацрагийн хог оруулж ирж булшлая. Тэр нутгийнхан УБ-луу зугатаж ирж ардчилалыг хүндэтгэдэг болгоё. Хүүхнүүдээ биеийг үнэлүүлэх улсын өмчит үйлдвэр байгуулъя
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • ***** (103.10.21.34)
    3дагч орны гадаадын х.о монголд орж ирсэнд хүн болгон л шахуу талархалтай ханддаг байх. гэхдээ тэдэнтэй харилцан ашигтай гэрээ хийж болно шүү дээ. за ҮДК-тай гэрээ хийхэд хэцүү байх л даа. ядаж бусад оны гэрээнээс 10, 20 хувь доогуур гэрээ хийхэд л монгол босоод ирнэ. одоо бол баялгийнхаа үнэлгээтэй харьцуулахад монголд юм орж ирнэ гэхэд бүрхэг л санагдаж байгаа.риотинтотой анхнаасаа энхбаярын байр суурь буюу 51 хувь монголын баялаг, 49 хувь нь риотинтогийн х.о гэсэн хувилбартай хамтарсан компани байгуулаад явсан бол монгол цахилгаан, барилга ханган нийлүүлэлтээ зэргээ хийж чадахгүй байсан ч баталгаатай хувьцааныхаа хувийг аваад явах байсан. хамаа алга менежментээ риотинто эсвэл өөр менежментийн багт өгсөнч болно шүү дээ араб шиг.тэгвэл ядаж одоогийнх шиг өчүүхэн юм олох нь уу гэж хэрэлдэх биш монгол арай ахиухан юм олох байсан гэж гэж хэрэлдээд энхбаяраа шоронд хийх бсануу хамаа алга. одоо монголын 1000 шахам компани ханган нийлүүлэлт хийдэг эдийн заагт их мөнгө эргэлдүүлдэг гэдэг. энэ бол зүй ёсны монголоос авахаас аргагүй бараануудаа авдаг л хэлбэр шүү дээ. бусад орны уул уурхайг дагаан компаниудтай болон оюутолгойн баялагтай харьцуулахад маш бага ханган нийлүүлэлт. австрали зэрэг улсууд цахилгаан бараг барилгаа өөрсдөө хйинэ гэж тулгадаг биз. эцсийн эцэст монголчууд л өөрсдөө ийм гэрээ хийсэн шүү дээ. багабандийг риотинто 2002 оноос лоббидсон. 2009 онд элбэгдорж тангарагаа өргөөд 2 сарын дараа ҮАБЗ-ын тэргүүний хувьд зөвлөлөөр хэлэлцэж баталсан. одоо гэрээгээ сайжруулж болно гэж ярьдаг нэгэнт хийсэн гэрээг 2 тал тохиролцож засна гэвэл хэн нь барьцаа чангаруулахийг л бодно шүү дээ. гэрээгээ сайн болгдогүй юмаа гэхэд монголын эх орны баялгийг үнэгүйдүүлсэн урвагчидтайгаа хариуцлага тооцмоор байна. сургамж болог айг. ичиг..
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • zogsooo (89.126.18.171)
    zogsooo oor yadag um
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ
    11 цаг 14 мин
  • Нийслэлийн ирэх оны төсвийн зарлагыг ₮2,616.8 тэрбум байхаар тусгажээ
    12 цаг 26 мин
  • Сурагчдын өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ
    12 цаг 33 мин
  • Х.Хатанбаатар "Super HYPER TURBO" покерын тэмцээнд түрүүлж 10000 ам.доллар хожжээ
    12 цаг 57 мин
  • Ирэх лхагва гарагт боомтууд хаана
    13 цаг 5 мин
  • Монголын сайхан бичигтнүүдийн "Мөнх тэнгэрийн бичиг-2025" үзэсгэлэн дэлгэгдлээ
    13 цаг 37 мин
  • Шадар сайд зудын эрсдэл өндөр суманд ажиллаж байна
    13 цаг 57 мин
  • Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
    14 цаг 3 мин
  • Олон улсын тэмцээнд оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 27 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол улс, Швейцарийн холбооны улстай хамтран ажиллана
    15 цаг 38 мин
  • Улаанбаатарт -1 хэмийн хүйтэн байна
    16 цаг 16 мин
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 55 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 01 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    2025-11-20
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    2025-11-20
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    2025-11-20
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    2025-11-20
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • "Од групп", "Эв Монгол" багууд ялалтаа авлаа
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
  • МАН-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурал өнөөдөр хуралдана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК