Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлаас халах тушаалын цаана татвар төлөгчдийн мөнгө урссаар байх уу?

2013-5-10
0
ЖИРГЭХ
Эр бяр нь багтаж ядсан дарга нарын  амнаас “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай”  гэх үгийг сонсох болсоор  найман сар болж байна.  Тэсэхээ байгаад ийм зүйл бичиж сууна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар миний нэр дээр иргэдээс олон арван захидал, хүсэлт ирдгийн дийлэнх хувь нь ажилд орох, хуульзүйн үндэслэлгүй халагдсан ажилдаа эргэж орох гуйлтууд байдаг.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар.
    Эр бяр нь багтаж ядсан дарга нарын  амнаас “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай”  гэх үгийг сонсох болсоор  найман сар болж байна.  Тэсэхээ байгаад ийм зүйл бичиж сууна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар миний нэр дээр иргэдээс олон арван захидал, хүсэлт ирдэг. Мөн төдий чинээ иргэд уулзах хүсэлт тавьдаг юм. Тэдний маань дийлэнх хувь нь ажилд орох, хуульзүйн үндэслэлгүй халагдсан ажилдаа эргэж орох гуйлтууд байдаг.

    Би ажилд авдаг, томилдог албан тушаалтан биш болохоор “Ажилд нь эргүүлэн авна уу” гэсэн албан бланк явуулахаас хэтрэхгүй байна. Зарим нэг газар, хэлтсийн дарга нартай уулзаад “Чи яагаад тэр гуайг ажлаас нь халчихаа вэ. Танай салбарын туршлагатай боловсон хүчин шүү”  гэхэд “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэж ам таглана. Эзэн Чингисийн үеэс хэрэглэж ирсэн үг гэхээ ч мартахгүй юм даа.
e338f804652a28c1original
     Улс төрийн нэг хүчин Засгийн эрх авангуутаа улангассан чоно хотонд орж байгаа мэт төрийн байгууллагын ажилчдыг хомроглон халах болов. Төрийн байгууллагын ажилтнууд нэг хэсэгтээ л рингэд гарсан туршлагагүй боксчид шиг дальдчиж зогсох юм. Утга учиргүй халагдахын тулд тулд ухамсарт амьдралынхаа тодорхой цаг хугацааг сурах боловсрох, мэргэшихэд зориулсан гэж үү. Мэргэжлийн боловсон хүчний хувьд ажлаасаа халагдана гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйлээ алдаж буйтай адил байдаг.
Тэгээд ч шинэ үеийн дарга нарын ажлаас халах арга барил өндөр түвшинд хүрсэн байна. Бүгд л ах нараасаа суралцаж, шүд зуулттай явсан нөхдүүд бололтой. Ажлаас халахын тулд залуу  боловсон хүчинд сургууль сурах тэтгэлэгт хамруулах тухай санал тавина. Хоёрдугаарт зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээтэй тэтгэмж санал болгоно. Гуравдугаарт шууд сүрдүүлж эхэлнэ. Алдаа дутагдал олсон бол АТГ, шүүх, цагдаагаар дарамталж эхэлдэг байгаа юм.
    Ихэнх ажилтнууд шүүх, цагдаа, АТГ-аар явахааас төвөгшөөгөөд зургаан сарын цалинтай тэнцэх  тэтгэмж аваад халагдах өргөдлөө өгнө. “Өөрийн хүсэлтээр”, “Эрүүл мэндийн шалтгаанаар”, “Хүүхдээ харж хандах” гэх мэт шалтгаан бичүүлж авна. Тэгээд ч монголчууд нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн. “Авлигатай тэмцэх газар шалгуулж байна” гэхээс үхтлээ айна. Аливаа шалгалтыг эрүүл нүдээр харах хүн цөөн.  “Мань хүн “но”-той болоод л шалгуулж байгаа биз. Зүгээр хүнийг юу боллоо гэж шалгах вэ” гэцгээнэ.  Тэгээд ч насан туршид нь “Авлигатай тэмцэх газар шалгуулж байсан” гэх тодотгол дагадаг гэх.
төсөв.1    Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус цаг уурын хүрээлэнгийн захирал Д.Аззаяаг ажлаас нь таван удаа халсан байдаг. Таван өөр үндэслэлээр шүү. Эхний удаа ажлаас халангуут нь Д.Аззаяа Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан ялалт байгуулсан ч С.Энхтүвшин давж заалдсан байдаг юм билээ. Иргэн Д.Аззаяа гурван шатны шүүх дээр ялалт байгуулаад шүүхийн шийдвэрээр ажилдаа ороод ирэнгүүт дахиад халчихдаг. Нийтдээ Д.Аззаяа 15 удаа шүүх дээр ялалт байгуулж дөрвөн жил шүүхийн өмнө зогсож байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу өглөө нь ажилдаа оронгуут үдээс хойш халчихдаг байх юм. Халах шийдвэрээ хүүхдийн нь бие тааруу, үхэл зовлонтой үед нь гаргана. Тийм хүнд хэцүү үед хэрүүл зарга хийхийг монголчууд цээрлэдэг. Энэ хорио цээрийг хүртэл даван өөрийнхөө төлөө тэмцэж буйд Д.Аззаяад баяр хүргэх хэрэгтэй. Тэр өөрийн тэмцэлээр албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг няцааж байгаа хэдий ч одоо хүртэл ажилдаа орж чадсангүй.
    Түүнийг янз бүрээр  АТГ, цагдаа, шүүх гээд шалгуулаагүй газар байхгүй юм билээ. Иргэн Д.Азаяа дөрвөн жил ямар их дарамтанд байсныг төсөөлөхын аргагүй. Энэ бүхний цаана бас нэг хохирогч бий. Тэр бол төр засаг юм.  Ажлаас халагдсан нь цалингын нөхөн олговор, ажилд орсон нь цалингаа авна. Үүний цаана төрийн мөнгө урсаж байгаа юм.
Д.Аззаяагийн хувьд шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн цалин авна. Бараг 15 сая орчим төгрөг болж байгаа юм. Д.Аззаяагийн орон тоо дээр хүн ажилд авчихсан болохоор улсын данснаас 15 сая орчим төгрөг зүгээр л гараад явчихаж байна гэсэн үг. Ажлаас халагдахаас үхтлээ айдаг  С.Энхтүвшин даргын  алдаатай шийдвэрээс болж байгаа хэрэг. Уг нь төсвийн хуулинд алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтан хохирол барагдуулна гэсэн утга бүхий заалт байдаг ч хэрэгжиж байсан удаагүй.  
   Жилдээ мянга гаруй иргэд шүүхэд ханддаг гэж дээр дурьдсан. Тэндний 80-90 хувь нь шүүх дээр ялалт байгуулдаг.  Эдгээр иргэдийн нөхөн олговорт татвар төлөгчдийн ямар их мөнгө урсаж байна бэ. Үүнийг албан тушаалтан огт тоодоггүй. Яагаад гэвэл тэд нарын халааснаас мөнгө гарахгүй болохоор тэр шүү дээ.
Ийм жишээнүүд олон доо. Дээд шүүхийн шүүгч нарт баярлалаа гэсэн нэгэн эмэгтэйн захиа бий. Тэр эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгч байж. Гэтэл түүний ажил албанд шунасан этгээдүүд түүнийг Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар шалгуулахаар өгсөн байдаг. Шалгалтаар юу ч илэрсэнгүй, нотлогдсонгүй. Гэвч түүнийг жирэмсэн байхад ажлаас нь халсан байгаа юм. Ингээд  мань эмэгтэй шүүхэд хандаж яваад хүүхэд нь зулбасан байдаг. Гэсэн хэдий тэмцэж явсаар Дээд шүүх дээр ялжээ. Анхан болон дунд шатны шүүхэд ялагдсан юм билээ. Тэгээд учиргүй их баярлан “Дээд шүүхийн шүүгч нартаа баярлалаа” гэж бичсэн хэрэг.
    Энэ эмэгтэй цалингаасаа гадна өмгөөлөгчдөд гаргасан зардлаа улсаас гаргуулж авахаар болсон нь сайшаалтай. Уг нь түүний ажил албан тушаалд шунан ажлаас нь халж, бүхэл бүтэн жил зовоосон нөхдөөс нөхөн төлбөр гаргуулсан бол шударга ёсонд нийцэх байв. Хоёр хүүхдээ дагуулаад бүхэл бүтэн жил шүүхийн үүд сахисан энэ эмэгтэй шударга ёсны төлөө хэвлий дэх үрээ алдсан юм даа.
    Ард түмний зовлон зүдгүүр миний зүрхэн дундуур урсаж байдаг. Ялангуяа намын харьяаллаар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтантай хариуцлага тооцдог арга барилыг сайжруулмаар байна. Нэг улс төрийн хүчин гарч ирээд хомроглон халдаг үзэгдэл хэдий болтол үргэлжлэх юм бэ. Төрийн албан хаагч ажилтайгаа, амьдралтайгаа үлдэхийн тулд хууль зөрчин аль нэг намыг ялуулахын төлөө гүйхгүй яах юм бэ. Миний бие хөдөлмөрийн хуульд тодорхой заалт оруулахаар тэмцэж байна. Тиймээс ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд санаа бодлоо нэмэрлээрэй. Хууль бусаар ажлаас халагдчихаад чимээгүй байна гэдэг төсвөөс хулгай хийгчдийг өөгшүүлж буй хэрэг юм.

М ОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНЫ ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
2013 оны 05 сарын 10

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • гүлка (203.91.117.4)
    Ганбаатар гуайг дэмжиж байна. Миний бие 5 дах жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчний нэг юм. 2013 оны 9-р сарын 17-ы өдөр ямарч үндэслэлгүйгээр ажлаас халчихсан. Жирмэсний амралтаас орж ирсэн хүн ажилгүй болчхоод хамгийн сүүлд орсон чамайг ажлаас чинь чөлөөлж тэр хүнийг оруулж байгаа юм гэсэн хариултыг захирал өгч байлаа. Би гомдолтой байгаа тул хэнд хандвал болох вэ? ийм асуудал зөв үү надад туслаач
    2013 оны 09 сарын 22 | Хариулах
  • hanu (202.131.247.170)
    Ганбаатарыг дэмжиж байна.энэ нийтлэлийг холбогдох хумуус уншаасай.энэ мэт шударга бус уйлдэл хийгчдэд хариуцлага хулээлгэдэг засагтай болох юмсандаа.
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • санаа (202.179.11.58)
    ЛУЙВАРЧИДИЙН ОНОЛЫН ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • Z (85.176.1.211)
    Bitgii booj vhvvleed bailga,,, Sojsoltoi bichie, Zoviig ini Olie,,, !!!
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Z (85.176.1.211)
    Ganbaatariig demjie,
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • дорж (202.55.180.154)
    Ажлаас халагдсан нөхдүүд бүр боож үхэх нь ээ. Ажилдаа тэнцэргүй бол тэгээд дуусаа. Битгий гоншигноод бай.
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.169.225)
    Ганбаатарыг дэмжиж байна.энэ нийтлэлийг холбогдох хумуус уншаасай.энэ мэт шударга бус уйлдэл хийгчдэд хариуцлага хулээлгэдэг засагтай болох юмсандаа.
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
  • Bilegsaikhan (182.160.37.105)
    Ganbaatar uneheer sain shuu. setguulchee yamar ih aldaatai bichdeg yum be? chi chin setguulch hun bizde
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Батаа (182.160.17.229)
    Би ажлаасаа халагдсан хүн юм. Хэнд хандах бэ. Ганбаатар гуайд яаж хандах бэ. Яаж уулздаг юм бэ. Намын харьяаллаас халаад байна. АН-ынхан
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    ганбаатар нээх олон юм ярих юм нэг дорвитио алхам хийгээсэй. ядаж оюутолгойн талаар нэг шударга баталгаа нотолгоотой нийтлэл бичээсэй.ганбаатар чинь чамаас үр дүн харсаар 4 жилээ дуусгамааргүй байна шүү
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.18.20)
    Ардчилалын зарим этгээд өөрийн хүсэлтийг нь ч авахгүй бланк дээр тушаалархуу юм бичээд гарын үсэг зурж тамга даран төрийн эрхийг ашиглан тангарага өргөсөн төрийн албан хаагчийг ажлаас халж хүнийг тохуурхан доромжилж байна. Энэ нь дээд удирдагчид
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.18.167)
    Өнөөгийн ардчилагч нэр зүүсэн этгээдүүд хүн ажлаас нь халж тохуурхан доромжилж байна. Яамдын төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах эрх бүхий мулгуу этгээдүүд төрийн
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.194.115.133)
    энэ ан -хан чинь төрийн албан хаагчдыг дарамталсаар байгаад өөрийнх нь хүсэлтээр гэж өргөдөл бичүүлээд ажлаас нь халахдаа мэргэшчихсэн байна шүү дээ Дээр УИХ алтанхуягийг авч хэлэлцэхэд наад яриад байгаа юмаа хэлэхгүй яасийн бэ Үнэн ш дээ өчнөөн хүн халагдсан ш дээ
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Худлаа *****. 10 мянгаар нь хуу халж байхад чи хаа байсий, юу дуугарчий. Засгийн газрыг хамгаалаад л, энэ талаар нэг ч дуугараагүй байж. Одоо нэг их сайн хүн болж дуугарч гэнэ. Бүгд халагдаад дууссан хойно нь шүү. Үйлдвэрчин чинь хүнээ л хамгаалах ёстой ш дээ. Үйлдвэрчний эвлэл хуруугаа ч хөдөлгөөгүйг хүн болгон мэднэ. Битгий жүжиг тавиад бай...
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • ЛЛЛ (182.160.50.194)
    Чи маш сайн асуудал дэвшүүлжээ Үүнийг би их боддог Тэгэхээр нам гэдэг асуудлыг болиулж хүн гэдэг асуудал дээр л бүх сонгуулийг өгцгөөе Энэ тухай хууль ч боловсруулах хэрэгтэй даан ч миний хүчин мөхөсдөнө
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • bi ch gesen (202.72.247.249)
    bi ch gesen hohirson hunii neg ni baina ene hurgan darga naraa es zuitei bolgoochee tanidag tal hahuuliin mungund l shunaj baigaa shude
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.254.127.66)
    Төрийн албан хаагч ажилтайгаа, амьдралтайгаа үлдэхийн тулд хууль зөрчин аль нэг намыг ялуулахын төлөө гүйхгүй яах юм бэ. Томоос том санал нэгтэй байна
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
    2 цаг 12 мин
  • Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2 цаг 24 мин
  • Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш
    2 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 35 мин
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    5 цаг 32 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    5 цаг 33 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    5 цаг 37 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    5 цаг 39 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    6 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    7 цаг 8 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    8 цаг 1 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    8 цаг 26 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    9 цаг 2 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    9 цаг 6 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    9 цаг 14 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    9 цаг 16 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    9 цаг 40 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    9 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 48 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    9 цаг 49 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК