Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулна

2013-5-12
0
ЖИРГЭХ

боогиййййНийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын ойрын хугацааны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг үндэслэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох төслийг боловсруулж энэхүү төслийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар баталсан юм. Тус тушаал захирамжийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол болох тоосонцорын хэмжээг багасгах, түүхий нүүрсний галлагаанаас үүдэлтэй хүхэрт ислүүдийг багасгах зорилт тавьжээ. Агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх зэрэг 7  дүүргийн нийт 99 хороог хамруулж тухайн бүсийг 3 дэд бүстэйгээр шинэчлэн тогтоож эрчим хүчний хэмнэлттэй зуухаар бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гарсан шийдвэрийн дагуу түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн айл өрхөд үртсэн шахмал түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшний 1 тонн тутамд 60 мянган төгрөг, бүхэллэг хагас коксон түлшний 1 тонн тутамд 70 мянган төгрөгний татаасыг Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сангаас олгож тухайн бүсийн айл өрхүүдэд боловсруулсан түлш хямдралтай үнээр очиж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарын албанаас 9 аж ахуйн нэгжтэй боловсруулан түлшний нөөц бүрдүүлэх гэрээ байгуулан ажиллаж гэрээний биелэлт 42,3 хувьтай байгаа юм байна.

Мөн 2011-2013 онуудад Баянгол дүүргийн гэр хорооллын 9 хороо буюу Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан боловч боловсруулсан түлшний нийлүүлэт хангалтгүй байжээ. Тиймээс тус дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын чанарыг сайжруулах талаар хийсэн ажлынхаа тухай товч мэдээлэл өгөөд, цаашид хийж хэрэгжүүлэх ажил олон байгаа ч эхний ээлжинд боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулахад илүү анхаарах хэрэгтэй байгааг онцолсон юм. Агаарын бохирдлыг бууруулах энгийн бөгөөд хямд арга нь түүхий нүүрсийг боловсруулан хагас коксон түлш үйлдвэрлэх явдал гэнэ. Тиймээс дэлхийн олон орнууд хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг тогтвортой бууруулсан туршлага байдаг байна.

Нийслэлийн хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулагч бусад хаягдал зүйлс шатаахыг хориглосон байдаг. Гэвч сүүлийн хоёр жилийн халаалтын улиралд боловруулсан түлшний үйлдвэрлэлүүдийн нэг жилийн түлшний дундаж нийлүүлэт нь 8000 орчим тонн байгаа юм байна. Боловсруулсан түлшийг нэг айлд 3 тонн түлш хэрэглүүлнэ гэж тооцоход 2700 орчим өрхийг хангах юм. Энэ нь Баянгол дүүргийн 9 хорооны айл өрхөд нийлүүлэх шаардлагатай түлшний 20 гаруй хувийг л эзэлж байгаа юм.

Иймд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, боловсруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг яаралтай зохион байгуулах шаардлагтай болжээ. Тухайлбал ДЦС-2-ыг түшиглэн баригдаж буй жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээнд зориулж жилдээ 200-250 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зэрэг ажлыг хийх нь чухал байгааг хэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 14 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    16 цаг 32 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    16 цаг 39 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    16 цаг 53 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    17 цаг 2 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    17 цаг 9 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК