Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Кожегоби” ХХК гэмгүй гэж үү?

2013-5-26
0
ЖИРГЭХ
“Кожегоби” ХХК-д Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.

“Кожегоби” ХХК-д Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.

2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:
-МУ-ын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг гэж, ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Тэмцэгчид “Хариу бичиг илгээвэл мөн л адилаар ийм үгүйсгэсэн, үндэслэл багатай хариу ахин ирэх биз ээ” гэж үзээд, тус компанид түүнээс хойш хандалгүй өдий хүрэв. Харин ураны хайгуултай холбоотой цөмийн зөрчлүүдийн эсрэг бусад зохих алхмуудыг хийж ирлээ.

2012.5.25-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд, тус аймгийн засаг даргын захирамж, удирдамжийн дагуу төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг “Кожегоби” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн. “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Уран дриллинг” ХХК, “Ордгео” ХХК:
-төлөвлөөгүйгээр: холбогдох бичиг баримтыг бүрдүүлгэлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан;
-зөвшөөрөлгүйгээр: хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан;
-шаардлагагүйгээр олон салаа зам гаргасан;
-заг булгалж сүйтгэсэн;
-туршилтын ISR олборлолт явуулдаг талбайд ургамал ургадаггүй халцгай газрууд үүсгэсэн;
-ногоон байгууламж байгуулдаггүй;
-монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас, цацраг хэмжигч өгдөггүй;
-ойр орчмын өвөлжөө хаваржаануудад төрөл бүрийн гажиг согогтой төл олноор төрөх болсон зэрэг ноцтой зөрчил, үр дагаврууд илэрчээ.
-Мөн аймгийн тусгай хамгаалалттай (1997 оноос) Богд уулын талбайг бүхэлд нь буцаах, сумын тусгай хамгаалалттай (2006 оноос) Хар загийг хайгуулын талбайгаас чөлөөлүүлэх орон нутгийн захиргааныхны саналыг,
-Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын Багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн зүгээс удаа дараалан тавьсан, “Кожегоби” ХХК-ийг орон нутагтаа ажиллуулахгүй гэсэн саналыг үл ойшоосоор иржээ.
үхсэнТүүнээс хойш удалгүй, 5-р сарын сүүлээр, аймгийн БОХХ-ны салбар зөвлөлийн тэргүүлэгчид Anti Nuclear Movement Mongolia хөдөлгөөний идэвхтнүүд, ТВ9 телевизийнхний хамт очиж ажиглалт хийхэд:
-өрөмдөлт хэрэглэсэн бохир ус хадгалах нүхээ гялгар уутаар доторлосон ч, тэр нь урагдаж цоорон, бохир ус хөрсөнд шингэж байсан,
-өрөмдлөг хийж буй газарт ашиглаж буй усанд цацрагийн хэмжээ байгальд байвал зохих хэмжээнээс 4 дахин их байсан зөрчлүүд нэмж илэрчээ.
Удалгүй “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн уг газар очиж ажиглалт хийхэд, өмнө яригдсан зөрчлүүд ажиглагдсан байна.
2012.08.24-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Засаг даргын ажлын албанаас зохион байгуулж, шалгалтын баг гарган “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Говьгео” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцахад:
-цооног тус бүрийн байршлыг харуулсан зураглалгүй;
-цооногуудыг өрөмдөж дууссаны дараа хүлээлгэж өгөх ажил хангалтгүй;
-шаврын цэг дүүрснийг цэвэрлээгүй;
-байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний энэ жилийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд оруулаагүй зэрэг зөрчил илэрчээ.
2012 оны 12-р сарын 27-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн үхэр сэжигтэйгээр үхэж байна гэсэн мэдээллийн дагуу Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ), Цөмийн энергийн газраас хүмүүс очсон. Бяруу олноороо үхэх болсон шалтгаан ураны хайгуултай холбоотой гэж тогтоогдоогүй, холбоогүй ч гэж тогтоогдоогүй байна.
Ер нь “Кожегоби” ХХК-ийн ураны хайгуул хийдэг талбайнуудын орчим нутагладаг малчдаас, компанийн үйл ажиллагаанд гарсан олон тооны зөрчлийн талаар дуулддаг. 2012.3.10-нд Улаанбадрах сумын малчидтай уулзахад гажиг согогтой төл суурь болгонд төрж байна, урд эрүүл сайхан нутагт минь ийм зүйл тохиолдож байгаагүй гэж ярьж байсан.
Ийм байхад “Кожегоби” ХХК манайх зөрчил гаргадаггүй, бүх юм ёсоороо байгаа гэж мэдэгддэг нь зүйд нийцэхгүй байна.
2013.1.8-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаман (БОНХЯ) дээр болсон БОНХЯ, МБОИЗ, ЦЭГ-ын төлөөллийн уулзалт дээр, тус компанийн үйл ажиллагаанд өргөн хүрээтэй шалгалт хийх асуудал шийдэгдсэн болно.
Учир иймд, тус компани:
1-рт, өргөн хүрээтэй шалгалтынхантай хууль дүрмийн дагуу ажиллаж, алдаа зөрчлөө нуун дарагдуулах оролдлого хийхгүй байх;
2-рт, Төрийн болон төрийн бус байгууллагынхны илрүүлсэн алдаа зөрчлүүдийн талаар тайлбар өгөх, арилгах чиглэлээр ажиллаж, нутаг орныг эрүүл, аюулгүй амьдрах орчинтой болгон нөхөн сэргээлт хийх, орон нутгийнхны хохирлыг барагдуулах;
3-рт, нутгийн ард иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийхээ зогсоох шаардлагатай юм.
үхсэн 2Монгол улсад 80 гаруй ураны лицензээр хайгуул хийгдэж байна. Ганц “Кожегоби” компани л ийм зөрчил гаргаж байхад, ураны хэдэн арван уурхай нээгдэж, шар нунтаг үйлдвэрлэгдвэл яах вэ. Монгол орон тэр аяндаа цөмийн аюултай бүс болж сөнөж мөхнө гэсэн үг.
Албан ёсны шалгалтуудаар илэрсэн “Кожегоби” компанийн зөрчлийг л албан ёсны зүйлд ярих болдог. Тэгвэл малчид хэчнээн ноцтой зөрчлүүдийн талаар ярьдаг гэх вэ. ТВ9-ийнхэнд ураны хайгуулаас болж нэг хүн, 600-700 ямаа үхсэн гэсэн л байсан.
Гэтэл УИХ-ын О.Чулуунбат гишүүн сүүлийн 20 жилд атом цөмийн салбараас болж нэг ч хүн нас бараагүй, Монголд хариас мөнгө авсан хөлсний этгээдүүд жагсаал цуглаан хийсэн гэхчлэн ярьж явна. Зөвхөн Фукушимагийн ослоос болж, цацрагт хордсон, яаралтай нүүлгэн шилжилтийн аяыг даагаагүй 600 гаруй хүн нас барж, цаашдаа энэ ослоос болж хүнд өвчтэй болсон мянга мянган хүн үхэх болоод байна.
Харин Монголд цаг заваа зохицуулан, халааснаасаа хэдэн төгрөг илүүчилж нийлүүлэн тэмцэх хүмүүс олдож байгаа нь завшаантай хэрэг бус уу. Бүх хүнийг өөр шигээ санан, явцуу ойлголттой болон мунхрах нь манай олигархиудад түгээмэл. Ард түмнийхээ төлөө сэтгэл зовнихоо больсон, харийнхантай нийлж цөмийн бялуу хүртэх гээд гүйж явсан энэ хүнийг цөмийн эсрэг идэвхтнүүд шүүхэд өгөхөөр бэлтгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.2.176)
    iamarch bsn olon mal uchir bituuleg uhej ene bol nutluh barimt ter unarnii huderees ialgarnu ugui iu ***** med iamarch bsn mal uchir bituuleg uhsen bn! ene bol zugeer ternii zahialga enenii zahialga bas 1 baatar BAAVAR gej 1 vook! humuusiin tarhiig bainga hoosruulen ugaaj baidag. Ene uran gedeg chine mash nutstoi zuil shoo togloom bish mongol tal nutagaa horduulchaad bid chine haasha tsagaachlah ve! za bidch iahav bidnii ur huuhed haachih ve? China Russia 2 medeej oruulahgui nutag devsgertee bailgah ch ugui! ter 3r hursh geed bga USA bol buurch avch heleltsehgui shoo tiim uchraas bid oorsdoo temtseed eh ornoo avch uldeh heregtei !
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Норсүрэн (202.21.120.234)
    Чи тэр бууз хуушуураа бичээд явж байвал барав
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Норсүрэн (202.21.120.234)
    Ч. Мөнхбаяр чи юу ч мэдэхгүй мөртлөө худлаа ШААХАА боливол таарна.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.194.115.190)
    Bayajaagui uranii hudrees tsatsragt idvehit bodis yalgarahguishtee. Yagaad iim yaria taraagaad bdgiin bol? Tagnuuliinhan ajlaa hiimeeriin
    2013 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Baabar ene hvnii tuhai henii zahialgara ingeed baidgiig neg bichsen dee sanaj baian uu hvmvvsee
    2013 оны 05 сарын 26 | Хариулах
    • bid
      hen yum tegeed
      2013 оны 05 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
    2 цаг 10 мин
  • Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2 цаг 22 мин
  • Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш
    2 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 33 мин
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    5 цаг 30 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    5 цаг 31 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    5 цаг 35 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    5 цаг 36 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    6 цаг 29 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    7 цаг 6 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    7 цаг 59 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    8 цаг 24 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    9 цаг 0 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    9 цаг 4 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    9 цаг 11 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    9 цаг 13 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    9 цаг 37 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    9 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 46 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    9 цаг 47 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК