Дэлхийн байгаль орчны өдрийг энэ жил Монголд улсад зохион байгуулж байгаа билээ. Энэ өдрийн албан ёсны нээлт яг одоо ГХЯ-нд болж байна. Уг арга хэмжээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар нээнэ. Энэ жил “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/” гэсэн уриатай тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ болон олон орны төлөөлөгчид Монголд ирээд байна. Нүүрстөрөгч багатай, нөөцийн үр ашигтай байдлыг бүрдүүлсэн ирээдүйд шилжих нэгэн угтвар нөхцөл болсон хоол хүнсний хаягдлын асуудлыг хэлэлцсэний дүнд тус хөтөлбөрөөс уг уриаг санаачлан гаргасан болно.
Нээлтийн хэмжээг CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэг гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилна.

























































