Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх,
2013-2014 оны өвлийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр
болон "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн өөрийн хөрөнгөөр 5.8
тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр болжээ.

Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвлийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр болон "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн өөрийн хөрөнгөөр 5.8 тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300-700 мм голчтой 5150 метр урт шугам хоолойг өргөтгөн шинэчилж солихоор болжээ. Мөн даралт өргөх насос станцын хүчин чадлыг нэмэгдүүлж хувьсах хурдны насосоор шинэчлэн солих юм байна. "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн хөрөнгөөр энэ зун 2820.7 метр урт шугам хоолойг өргөн шинэчлэхээр болжээ.