Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол орны нийт нутгийн 77.2 хувь нь цөлжсөн бүс болжээ

2013-6-07
0
ЖИРГЭХ

цөл   Сүүлийн 60 жилын агаарын дундаж температур Монголд дэлхийн дулаарлын түвшнээс бараг гурав дахин их буюу 2.1 хэмээр нэмэгдсэн байна. 2010-2039 онд 1.37 болох төлөвтэй. Температур 1.5-2.5 градусаар нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн 20-30 хувь нь мөхөх аюултай гэдэг. Хур тунадасны горим өөрчлөгдсөний нөлөөгөөр говь, хээрийн зааг бүс нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 1980 оныхтой харьцуулахад бүтэн нэг сараар хойшилжээ. Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуурга ихэссэнээс шуургатай өдрийн тоо 1960 оныхоос 4-5 дахин нэмэгдсэн. Ийм олон нөхцөл байдлаас цөлжилт манай улсад газар авч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, цөлжилтөд нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийн дийлэнх нь хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас буюу хүний хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь ажиглагджээ. Харин тодорхой хувийг байгалийн үзэгдэл эзэлж байна. Цөлжилтөд нөлөөлж буй шалтгаан нөхцөл нь бэлчээрийн талхагдал буюу сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсч, бэлчээрийн даац хэтрэн, уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх горим алдагдаж байгаагаас гадна, усны эх үүсвэр багасч эхэлсэнтэй холбоотой ажээ. Манай улсад бэлчээр улам доройтож, ургамлын зүйлийн бүрдэл хомсдоход хүргээд байгаа нь байгальд бий болж буй цөлжилттэй холбоотой. Малын хөлд хөрс талхагдсанаас чийг барих, ургамлын ургалтыг дэмжих чадвар нь ч алдагдаж буй нь манай эрдэмтдийн явуулсан судалгаагаар нотлогдсон байна.

  Тухайлбал, тариалангийн газрын зохисгүй ашиглалт, газрыг гүн, хэт их хагалснаас хөрсний бүтэц эвдрэх, борооны усаар хөрс угаагдсанаас органик бодис алдагдах, нэг төрлийн ургамлыг сэлгээгүй дагнаж тарьснаас хөрсний үржил шим буурах, хог ургамал, хортон шавьж устгахад химийн бодис хэрэглэснээс хөрсний ашигт бичил биетнийг устгах зэрэг сөрөг нөлөө ч ихэсжээ. Улмаар ойн нөөцийн зүй бус ашиглалт, хөрсийг хамгаалж, чийг барьж байдаг ой модны нөөцийн хомсдолын гол шалтгаан болж байна. Тодруулбал, модыг түлшний болон ахуйн хэрэглээнд хулгайгаар бэлтгэдэг, мөн ойн түймэр, хортон шавьжийн хөнөөл зэрэгтэй холбоотой ажээ. Модыг нь огтолсон газарт хөрсний ус шингээх чадвар 65-70 хувь, хөрсний ялзмаг 9-30 хувь буурч, хөрсний тогтворжилт 15-50 дахин багасдаг нь судлаачдын санаа сэтгэлийг зовоосоор байгаа юм. Иймээс цэвэр усны хомсдол ч цөлжилтөд бас нөлөөлж буй аж.    Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэл байгальд сөрөг нөлөө үзүүлж байна. Уул уурхайнхан голдуу техникийн нөхөн сэргээлт л хийдэг ба ухсан газраа булах төдийгөөс хэтрэхгүй байна. Алт олдворлогч нар олон га газрыг онгилж хаядаг нь үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. Цөлжилт нь манай улсын төдийгүй дэлхийн хэмжээний асуудал болж байгаа өнөө үед нөлөө нь дэлхийн хүн амын эрүүл орчин, хүнсний баталгаат байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Хөрсний үржил шим буурч, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмж багасч иргэдийн орлогын эх үүсвэрт нөлөөлөхийн хажуугаар орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин доройтон, ядуурал газар авч, төв суурин руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэнтэй ч холбоотой байна. Иймд байгалийн нөхөн сэргээлтийн горим алдагдаж байгаа болон үерийн гамшиг, нуур горхи давсжиж, ус хомсдож, ундны усны чанар муудсаар байгаад анхаарахгүй байх аргагүй болжээ. Манай улс Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний үе шатны төлөвлөгөөнд тусгаснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар 16 аймагт цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь олзуурхууштай байна.  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тодорхойлолтыг үндэслэн тооцвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай. Эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5 хувь, хүчтэй зэрэглэлд 18 хувь, дунд зэрэглэлд 26 хувь, сул зэрэглэлд 23 хувь нь тус тус хамарна. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд орж байгаа бол Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртжээ. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ.  Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан нь ч цөлжилтөд нөлөөлж байна. Газрын уст цэгийн 2007 оны мэдээг  1970 оныхтой харьцуулахад 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатжээ.

Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь бэлчээрийн талхлагдал боллоо. Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын тайлан мэдээнд дурьдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан болов. Манай улс 2003 оноос цөлжилтийн асуудалд анхааран, бодлого зорилт дэвшүүлэн ажилласан. 2003 онд Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр баталж, үүгээр тодорхойлсон бодлогын хүрээнд шинээр худаг гаргах, эвдэрсэн худгуудыг засварлах, хөв цөөрөм байгуулах, булаг шанд, ургамал хамгаалах, царцаа оготнотой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний ашиглалт нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн тодорхой ажлууд хийж ирсэн хэмээн тус яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.

Сэтгэл сэрдхийлгэм эдгээр тоо баримт Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн талаарх үзүүлэлтийн зөвхөн зах зух. Цаашилбал, манай орны есөн аймаг цөлжилтөд хүчтэй өртөж, элсэн далай болон хувирч байна. Дундговь, Дорноговь аймаг Сахарын цөлөөс дутахааргүй болж, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн дийлэнх хэсэг цөлжилтөд хамгийн их өртсөн бүсээр “шалгарчээ”. Цөлийн бүс, Алтай нурууны урд хэсэг, уулын тагаас бусад нутгийн хэмжээнд цөлжилтийг судалсан дүнгээс харахад манай орны нийт нутаг дэвсгэрийн 77.2 хувь нь жинхэнэ цөлжсөн бүс болсон байна.

Олон улсын загварчлалаар цөлжилтийн эрчим энэ хэвээрээ байвал 2080 онд Монгол орны 80 хувь нь элсэн цөл болон хувирах дүр зураг бий. Жилээс жилд дэлхийд нүүрлэх гамшгийн тоон үзүүлэлт өссөөр. Бэлчээрийн доройтол ихэсч, ургамлан нөмрөггүй нүцгэн газрууд тоймоо алдлаа. Цасан бүрхүүлтэй өдрийн тоо багасч, 2080 онд дөнгөж 27 хувийг эзлэх болох нь. Мөнх цэвдэг хайлж, мөрөн гол ширгэснээр цэвэр усны хомсдолд орох тухай хар мэдээ харанга дэлдэж байна.

Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт жил бүр 200 км газар нутаг хүний үйл ажиллагаанаас болж ашиглалтаас гардаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн цөлжилтөд эрчимтэй нэрвэгдсэн 40 орон, нэрвэгдэж буй 60 улс байгааг зарлаж. Гэтэл бид базаахгүй үзүүлэлтээрээ хүчтэй цөлжиж буй 11 орны тоонд багтжээ.
 
Жилийн жилд хүрээгээ тэлж байгаа цөлжилтийн явцад хүний буруутай үйл ажиллагаа нэмрээс болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цөлжилт үүсгэж буй шалтгааныг бэлчээрийн талхлагдал, уул уурхай, ой модны зохисгүй хэрэглээ, ус, хөрсний нөөцийн хэт ашиглалт, зохисгүй мал аж ахуй хэмээн тодорхойлжээ. Байгалийн хүчин зүйлээс цөлжилтөд нөлөөлсөн хувийг 13 гэсэн нь ч нэгийг хэлнэ.

Онгон зэрлэг байгаль түүх болон үлдэж, кино хальснаас л энэ тухай харж байвал юутай эмгэнэлтэй. Эх нутгаа хайрлаж амиа өгсөн монголчууд бид, элстэй боллоо гээд  дайжих биш сэргээх нь чухал юм.
Э.Энхчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.57.94.37)
    Монголчуудад суурин соёл тохирдоггүй
    2025 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.94.37)
    Мөнгө хүнийг сорьдог
    2025 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.94.37)
    Буддийн тахилгаас үүдэж цөлжсөн
    2025 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (113.30.28.23)
    Nuudliin mal aj ahuigaas bolj bgaam. Gadnaas mahaa exportlood yavahad ch hyamdhan tusah yum chin mal aj ahui ustgay
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      cham shig humuus l uls turd orood hetsuuduulj bndaa sohor mne!!!
      2013 оны 06 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 9 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    8 цаг 27 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    8 цаг 34 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 48 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    8 цаг 56 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    9 цаг 4 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    22 цаг 2 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    22 цаг 23 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Өчигдөр 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Өчигдөр 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Өчигдөр 14 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК