Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 47 зочид буудлууд үүдэндээ хүчирхийлэлээс эсрэг бичиг наахаар болжээ. Тодруулбал, “Секс аялал жуулчлал, биеэ үнэлэлт, хүчирхийллээс насанд хүрээгүй хүүхдийг хамгаална” гэсэн бичигтэй зурагт хуудсыг наах гэнэ.

Энэхүү арга хэмжээг хүний наймаа, хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” бүлгэм, “Гүнж” төв хамтран зохион байгуулах гэнэ. Мөн "Лантуун дохио" бүлэгийнхэн эмэгтэйчүүдэд үнэгүй монгол төмс тарааж байгаа юм байна. Харин төмс авахаар ирсэн хүмүүсээс хүчирхийлэл, хүний наймааны талаар ямар ойлголттой байдаг, түүнээс сэргийлэх арга замыг хэр мэддэг талаар нь судалгаа авч байгаа юм байна.


























































