Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг нэгдүгээр хорооллын арын замтай шууд холбогдсон шинэ уулзварыг өнөөдөр нээхээр болжээ.Уг уулзварыг 10-р сарын 15 буюу ирэх мягмар гарагт ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч ийнхүү гурав хоногийн өмнө нээхээр болоод байна. Энэ замын ажлыг "Экспресс зам" компани гүйцэтгэжээ.






















































