
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Урьдчилсан байдлаар 550 мянган тонн үр тариа хурааж авахаар байна. Үүнээс 497 мянган тонн нь улаанбуудай, 168 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 201 мянган тонн малын тэжээл хураана. Ирэх онд улаанбуудай, төмсийг 100 хувь дотоодоосоо хангана. Мөн хүнсний ногооны хэрэгцээг 70 орчим хувь хангана.
Намрын ургац хураалтад оюутнуудыг цалинтай ажиллуулах талаар их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзана” гэв.

















































