Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ

2026-8-26
0
ЖИРГЭХ

Прокурор, шүүх, цагдаад өөрийн гэсэн хүмүүстэй,бусдын бизнесийг  айлгаж сүрдүүлэх замаар дээрэмддэггэмт бүлэглэлийг картел гэдэг. Хар тамхины ургамал ургах хамгийн таатай бүс  Колумб, Латин Америкийн орнуудад анх үүссэн бохир системийг ийн тодотгодог юм. Картел бол гэмт хэрэгтнүүд нь төртэйгөө зэрэгцэн оршдог, заримдаа төрөөсөө ч давсан том нөлөө сүртэй болж бүхэл бүтэн улсыг сүйрүүлчихдэгаюултай систем.Пабло Эскобар гэгч  зартай гэмт хэрэгтэн Колумбын хар тамхины салбарт картелийг жинхэнэ утгаар нь угсарч цэцэглүүлж байв. Өөрийн гэсэн улстөрч, цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгчтэй мань эр Ерөнхий сайдыгаа онгоцтой нь дэлбэлж сүрийг үзүүлж байлаа. Хувь заяа  нь бусдад буудуулснаар төгссөнПабло Эскобар Латин Америкийн хамгийн ашигтай, хамгийн том мөнгө эргэлддэг хар тамхины зах зээлд картел үүсгэж улсаа сүйрүүлсэн бол “Урьхан” Б.Чинбат гэдэг нөхөр Монголын эдийн засгийн хамаг том мөнгө эргэлддэг алтны салбарт картел угсарч улсаа сүйрүүлэхэд ойрхон байна.

Монголын цагдаа, шүүх, прокурорт картелийн систем үүсгэчихээд олон жилийн турш олон хүний бизнесийг булааж яваа ширэн нүүртэн бол “Урьхан” Б.Чинбат. Түүнд дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэнийхээ  төлөө шоронд хоригдоод буй В.Ганзориг гэдэг залуу мань эрийн хууль хяналтын байгууллагад угсарсан картелийг нэр устай нь зарлаж шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо.

“Урьхан” Б.Чинбат өөрийн гэсэн шүүгчтэй. Түүний шүүгч бол Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр. Хялбарын шүүх буюу хүн хорих эрхтэй шүүхийг ч тэр атгачихсан. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатартүүний картелд нэгдсэн шүүгчдийн нэг. Хялбарын шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар бас “Урьхан” Б.Чинбатын хүн. Өдгөө шоронд хоригдож буй В.Ганзоригийг хорих захирамж гаргасныхаа дараа шүүгч Ч.Алдар “Урьхан”  Б.Чинбатын картелийн гишүүн болох хөрөнгөжсөн хурандаа  “Цээж” хочит Ууганбаяр руу “Би ажлаа хийчихлээ” гэсэн утгатай мэссэж бичсэн байдаг.

                      Алтны салбарт картел угсарсан Б.Чинбат прокурорт бас хүмүүстэй. Бүр Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг картелдаа элсүүлчихсэн даналзаж яваа. Дүүргүүдийн ерөнхий болон хяналтын прокурорууд ч Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын  харцаар хөдөлдөг гэх. Тодруулж хэлбэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной гэсэн нэрс аль хэдийнэ ил болчихоод байгаа юм.

Б.Чинбат мөн өөрийн гэсэн цагдаатай. Цагдаагийн хамаг томчуудыг картелдаа нэгтгэчихсэн зайтай зартай этгээд. ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан түүний угсарсанкартелийн гишүүн. Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг бас  Б.Чинбатын халаасны хүн. Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар ч бас “Урьхан” Б.Чинбатын халаасанд орчихсон яваа.Худалдаж авсан хурандаа нарынх нь нэрс “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр,  “банхар” Батсайхан  гэж ирээд хөвөрдөг. Худлаа мэдээлэл тараадаг өмгөөлөгч хүртэл түүнд бий. Баячуудын өмгөөлөгч гэдгээрээ нийгэмд  танигдсан Б.Мэргэн түүний хамаг хар бохирыг цэвэрлэж, худал мэдээллийг нь олонд түгээж өгдөг “гарынх нь хүн”. Тэр сошиал орчинд алдартай нэг лайвчныг өөрийн хүн болгоод авчихсан. Ард түмний нэр барьж хашгирах дуртай, шударга эх оронч мэтээр өөрийгөө ойлгуулж орилдог, асар их хөлжсөн, лайваас төрсөн тэрбумтан лайвчин Д.Мөнх-Эрдэнэбол “Урьхан” Б.Чинбатын амины шахуу хүн. За нэг иймэрхүү  задарсан даварсан картельчин Монголын төр, хууль хүчний байгууллагуудад системээ угсарчихаад даналзаж явна  даа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

Ердөө саяхны үйл явдал. “Урьхан” Б.Чинбатад 15 тэрбумыг дээрэмдүүлсэн (мөн л уул уурхайн салбарт) хүн заргаа авч чадаагүй хохироод үлдэж байв. Картелийнх нь гишүүн шүүгч мань эрийг цагаатгачихсан байна лээ. Бүр тодруулж хэлбэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  Нийслэлийн давж заалдах шатны шүүх рекетчин Б.Чинбатыг дуу нэгтэй цагаатгасан баримт дурайж байна. Өмгөөлөгч нь өнөө л Б.Мэргэн. Монголын шүүх картелийн оройд заларсан дээрэмчинд ингэж ханддаг учраас Б.Чинбаттангуудад луйвардуулсан бизнес эрхлэгчид цөхрөнгөө барахдаа улсаасаа дайжих сонголтыг хийж байна. Хэд хэдэн кейс бий ч дараа дэлгэх зорилгоор түрдээ орхиё. Шүүх нь цагаатгачихдаг учраас гомдол гаргаж заргалдахгүй хаях хохирогчид ч цөөнгүй байгаа юм билээ. Мөн л баримтууд бий. Дараа мэдээлэх учраас энэ удаа алгасъя. Нүдэн дээр нь хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч дээрэмчин этгээдийг цагаатгачихдаг ийм улсад хэн рецедивүүдэд дээрэмдүүлж  хохирсноо дэлгэхэв дээ.

                    Б.Чинбатын хууль хүчний байгууллагад угсарсан   картел манайх шиг хоёр их гүрний дундах жижигхэн оронд, уул уурхайгаас эдийн засаг нь бүхэлдээ хамаардаг улсад тун аюултай үзэгдэл. Ерөнхийлөгч өө, та хууль хяналтын салбар дахь хонгилын системийг нураана гэж гарч ирсэн улстөрч. Хонгилын системтэй тэмцэж яваа эрх мэдэлтнүүдийн нэг.

Гэвч хонгил, картелийн систем өнөөдөр ч  хууль хяналтын байгууллагад амь бөхтэй оршсоор байгааг “Урьхан” Б.Чинбатын дээрэм нотолчихлоо. Дээрэмчин картелчний заналхийлэлд өртөж, шоронд хоригдсон хохирогч залуу эрүүгийн рецедивийн картелд нэгдсэн хууль, хяналтынхныг нэртэй зүстэй нь зарлачихлаа. Харамсалтай нь картельчдад ичих нүүр, санаа зовох сэтгэл гэж алга. Сүүлдээ бүр монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг ЦЕГ-аас  эрүүгийн рецедив, картелд нэгдсэн цагдаа, шүүхийнхнийг өмгөөлсөн мэдэгдэл хийж булайгаа чирэв. Б.Чинбаттангуудын хорь, гучин жилийн турш үүсгэж угсарсан картелууд Монгол төрийн дээр ингэж л зайдагнадаг болж.

Хохирсон этгээд шүгэл үлээж хууль шүүхийнхнийг зураг нэртэй нь зарладаг  ийм кейс тун цөөхөн. Сүүлд Асгатын мөнгөний орд дээр л баахан хурандаа нарын нэр дуулдаж байв. Хорь, гучин жил Монголын төртэй зэрэгцэн оршиж, жил ирэх бүр монгол төрөөс хүчирхэгжиж буй дээрэмчидтэй нэгдсэн хуулийнхны картелийг яг одоо илэрсэн дээр нь нурааж өгөөч Ерөнхийлөгч өө. Хэрвээ та энэ удаа нүдээ аниад өнгөрөөвөл Монголын цагдаа, шүүх, прокурорыг атгасан дээрэмчдийн картелууд улам хүчирхэгжиж, ардчилсан чөлөөт эдийн засагтай Монгол дээрэмчдийн улс болж хувирахад тун ойрхон болчихлоо. Эрүүгийнхэн төрийн дээр зайдалж, Монгол төрийн Хууль зүйн сайдыг өрөөнд нь зодчихдог байсан харанхуй үе рүүгээ буцаж очиход ойрхон байна. Хуучин нийгмийн үед Октябрийн раойны шүүхээс ялын тогтоол уншуулж явсан Б.Чинбат гэгч зартай дээрэмчний угсарсан картел энэ улсыг элгээр нь хэвтүүлж ч мэдэх нь.

 “Урьхан” Б.Чинбат гэгч дээрэмчин Монголын мөрдөстэй цагдаа нар, дүрэмт хувцастай прокурорууд, хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч нарыг эгнээндээ элсүүлчихсэн асар том мафийн сүлжээний оройд заларсаар байх эсэхийг шийдэх гол улстөрч нь та болчихоод байна, Ерөнхийлөгч өө.

Монгол улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч.Ард түмнээс мандаттай цорын ганц удирдагч. Монголын ард түмэн шударга ёсыг тогтооно гэж итгээд сонгосонэрх мэдэлтэн  бол монгол төрийн тэргүүн та. Ерөнхийлөгч өө, бизнесээ дээрэмдүүлэхгүйн төлөө тэмцсэн залууг дээрэмчний угсарсан картел шоронд хорьчихсон байна. Шударга бизнес эрхлэгч үгээ хэлээд ч хүчрэхээ байчихаж, тэднийг. Картелийн дээрэмчид ч гэмт үйлдэлдээ гэмшихээ больчихож. Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн системийг нурааж өгөөч, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
“Урьханы Б.Чинбатыг хуулийнхан хамгаалж байна” гэх мэдээллийг өнөөдрийн ЦЕГ-ын хэвлэлийн хурал батлав
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    9 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    9 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    17 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    27 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    49 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    1 цаг 45 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    2 цаг 0 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    15 цаг 52 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    20 цаг 35 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    20 цаг 47 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    Өчигдөр 11 цаг 08 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК