зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюундарь: Ардчилсан нам ард иргэдтэй хэлэлцэхийг чухалчилна

2013-11-19
0
ЖИРГЭХ
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
оюундарьАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

- Улс төрийн намуудын тухай хууль яригдаж байна. Энэ хуульд ардчилсан нам ямар байр суурь барьж байна вэ?


- 2005 онд батлагдсан улс төрийн намуудын хууль өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхээ больсон. Наад зах нь бүх шатны сонгуулийн тухай хуулиуд өөрчлөгдөж, иргэд өөрсдийгөө төлөөлж УИХ болон бүх шатны ИХ-д сонгох хүнээ дан мажоритар системээр сонгодог байсан нь улирч, дэмжиж байгаа намынхаа төлөө мөн санал өгдөг холимог системтэй болсон.

Энэ нь олон түмэнд танигдсан бөх, дуучин, яруу найрагч, уяач г.м хүмүүсийг сонгочих гээд байдаг байсан гаж гэмээр тогтолцооноос улс орны хөгжлийн тухай тодорхой дэвшүүлсэн хөтөлбөртэй багт буюу улс төрийн намд итгэл үзүүлдэг тогтолцоо руу сонгуулийн хуулиараа дамжуулан бид шилжилт хийсэн гэсэн үг. Үүнтэй уялдуулаад улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.

Улс орны хөгжлийн дүр зургийг гаргаж байгаа нам түүнийгээ судалгаа тооцоон дээн үндэслэн боловсруулдаг ThinkThank буюу бодлогын зөвлөлтэй байхаас өгсүүлээд, түүнийг гүйцэлдүүлж чадах хүний нөөцийн санг бүрдүүлэх, тэднийг үе шаттайгаар сонгож бэлтгэх, үүний тулд санхүүгийн боломжит эх үүсвэртэй байх зэрэг шаардлагууд намын дотор урган гарч ирж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн улс төрийн намуудын шинэчлэлд ус агаар шиг хэрэгтэй байгаа бутцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гэсэн гурван суурь өөрчлөлтийг хийхгүйгээр ямар ч намд шинэчлэл гэдэг үг хоосон яриа болоод өнгөрнө.

Сүүлийн үед авилгын талаар маш их ярьж байгаа. Гэтэл авилгын нэг том шалтгаан сэжүүр намын санхүүжилттэй очиж холбогддог гэдгийг улс төрд байгаа бараг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. МАН-ын саяхан болсон Их хурал дээр ч олон жил ужгирсан хөрөнгө мөнгө, авилга, хээл хахуультай нэр холбогдсон улсууд намын нэр хүндийг унагасан нь ялагдлын нэг том шалтгаан байсан гэж дүгнэсэн шүү дээ.

Тэгэхээр одоогийн байгаа гаж тогтолцоо энэ хэвээр үргэлжилбэл МАН-ын хурлын дээрх дүгнэлт эрх барьж байгаа манай намд ч мөн удахгүй халдана. Яагаад гэвэл улс төрийн намын санхүүжилтийн тогтолцооны гажиг, томорсон төрийн тоогүй олон дарга нарын гарын үсгээр асуудлыг шийддэг тогтолцоотой нийлэхээрээ тэнд очсон албан тушаалтнуудыг эрх ашгийн зөрчилд оруулж, гарын үсгээ “үнэд хүргэх”-ийн төлөө уралдацгааж, хүний гар, хармаа руу өнгийдөг болж эхэлнэ.

Иймд өнөөдөр улс төрийн намууд суурь хуулиа хамтдаа өөрчилж, ужгирсан тогтолцоогоо үндсээр нь шинэчлэхийн төлөө хамтын зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна.

Иймд өнөөдөр улс төрийн намууд суурь хуулиа хамтдаа өөрчилж, ужгирсан тогтолцоогоо үндсээр нь шинэчлэхийн төлөө хамтын зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Дараагийн нэг асуудал нь улс төрийн намуудын хуулийн гажигийг гишүүнчлэлтэй холбож тайлбарлаад байгаа. “Улс төржилт, намын ялгаварал хэрээс хэтэрлээ, хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё” гэсэн хандлага нийгэмд хүчтэй яригдсаар байна.

Миний бодлоор бол асуудал гишүүнчлэлд байгаа юм биш, харин түүнийг бүртгэдэг системд оршиж байгаа юм. Хатуу гишүүнчлэлийн цаана хатуу татвар авдаг тогтолцоо оршиж байдаг юм шүү дээ. Нэг талаас энэ нь намыг их мөнгө хандивласан цөөн мөнгөтэй хүний савраас гаргаж, олон гишүүнээс авсан бага хэмжээний татвараар намыг эрүүл хэлбэрээр санхүүжүүлэх зөв тогтолцоо юм. Даанч өнөөдөр намуудад татвар цуглуулах нэгдсэн тогтолцоо байхгүй учраас гишүүнчлэл нь зөвхөн тооны төлөөх өнгөн талын уралдаан болж хувирсан байдаг.

Иймд намын гишүүнчлэлийн бүртгэл болон татварыг хөндлөнгийн байгууллага буюу СЕХ хийдэг байвал жинхэнэ шударга зөв болно. Жил бүр иргэд ямар намыг дэмжиж буйгаа сонгуулийн байгууллагад бүртгүүлж, татвараа аль намд өгч байгаагаа тодорхойлон нэгдсэн санд хураалгаад, түүнийг нь оногдох хуваариар нь СЕХ намуудад ил тод өгдөг болчихвол улс төрийн намуудын санхүүжилт бүрэн утгаараа “шилэн” болно.

Манай намд жишээ нь 300.000 хүн гишүүнээр бүртгүүлж, бодлого үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахыг маань дэмжиж сар бүр 1000 төгрөг, эсвэл жилд 12.000 төгрөгийн татвар төллөө гэвэл СЕХ түүнийг нь бүртгэж аваад манай намд оногдох 300.000 гишүүний 3,6 тэрбум төгрөгийн татварыг шилжүүлж өгнө.

Манай нам нэгэнт 3,6 тэрбум төгрөг авсан нь нийтэд ил болсон учраас түүнийгээ ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулснаа эргээд сонгуулийн байгууллагад болон гишүүддээ тайлагнах үүрэгтэй болно гэсэн үг. Ийм хөндлөнгийн бүртгэлийн аргаар намын гишүүнчлэл, санхүүжилтийн ил тод байдлыг бий болгох гарц байна гэдгийг Ардчилсан нам дотроо ярилцаж, шинэчлэлийг энэ чиглэл рүү хандуулах байр суурин дээр нэгдэж байгаа.

-  Нам доторх фракциуд сонгуулийн үеэр их хэмжээний хандив мөнгө өгдгөөс болоод албан тушаалын өрсөлдөөн үүсдэг гэсэн хардлага бий. Мөнгөтэй нэг нь албан тушаалд очих биш чадвараараа гардаг байх зарчим дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?


- Одоогийн хууль эрх зүйн тогтолцоо намуудыг байнгын санхүүгийн гачигдалд байлгаж байна. Намын санхүүжилтийн дийлэнх хувийг өнөөдөр хандиваар бүрдүүлж байгаа нь ч нууц биш. Уг нь бол нам дотор үзэл бодлоороо нэгдсэн фракц байх нь эрүүл үзэгдэл. Манай намын хувьд баруун төвийн үзэл дээр суурилагдсан ч, ардчиллын төлөөх олон намууд анх нийлж нэгдэхэд нийгмийн хөгжлийн талаарх өөр өөр концевцитэй бүлэглэлүүд өөрийн эрхгүй ялгаран гарч ирснээр фракциуд үүсч байсан.

Ажил мэргэжлийн хувьд ч ойролцоо хүмүүс нэгдэж фракц болох нь эрүүл үзэгдэл. Ер нь бол бүгд ганцхан даргын үгийг сонсож, ганц тушаалаар хөдөлдөг нам гэж угаасаа байхгүй. Тэгэхээр манай нам элдэв фракцгүй, эв нэгдэлтэй нам гэж ярьж байгаа нам л харин жинхэнэ “Но”-той нам болох байх.

- Ялсан намын дарга автоматаар засгийн эрхийг барьдаг гэдгийг шүүмжлэх хүмүүс бас байдаг. Үүнд таны бодол юу байна?

- Энэ бол манай намын дүрэмд байдаг зүйл. Намаа удирдаж сонгуульд ороод ялсан бол тэр намын дарга дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө өөрөө удирдаад хэрэгжүүл, биелэхгүй юм амласан бол хариуцлагаа өөрөө хүлээ, боломжийн сайн ажиллаад сонгогчдын итгэлийг хүлээвэл дахиад сонгогд, дахиад ажлаа тогтвортой үргэлжлүүл, тэгээд урт удаан хугацааны хөгжлийн хөтөлбөрөө аймаг, сум, хот, улсдаа ажил болго гэсэн логик цаана нь оршиж байгаа юм. Энэ нь аль ч талаасаа зөв, бодлогын чанартай ойлголт.

- Ардчилсан намын хувьд засгийн эрх бариад нэг жил болж байна. Энэ хугацаанд шинэчлэлийн засгийн газар гэдэг онцлогтой үйл ажиллагаагаа явуулсан. Хийж бүтээсэн зүйлээсээ хуваалцахгүй юу?


Хамгийн тэргүүнд эдийн засгийн энэ огцом хүндрэл нь хүмүүсийн өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөхгүй байх арга хэмжээг Монгол банктай хамтран авч, үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

-Засгийн газар гараагаа төсөв хүндрэлтэй, орлого тасалдсан нөхцөлд эхэлсэн. Үүнд олон шалтгаан байгаа ч том хоёр шалтгааныг дурьдвал; нэгд, дэлхийн зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ буурчихсан, хоёрт, түрүүчийн засгийн газрын тавьсан өрийг  манай гол хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг компаниуд  төлөөд эхэлчихсэн ийм үе байсан. Үүнээс болоод орлогын эх үүсвэр тасалдаж шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд чөдөр тушаа болж эхэлсэн. Энэ байдлыг засгийн газар зүгээр хараад суугаагүй.

Хамгийн тэргүүнд эдийн засгийн энэ огцом хүндрэл нь хүмүүсийн өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөхгүй байх арга хэмжээг Монгол банктай хамтран авч, үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тийм ч учраас дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ огцом унасан шиг хүнсний бүтээгдэхүүний үнэд тэр хэмжээний огцом өсөлт мэдрэгдээгүй өнгөрсөн шүү дээ.

Мөн төсвийн орлогын тасалдлаас үл шалтгаалан бүтээн байгуулалт хийх хөрөнгийн өөр эх үүсвэрийг эрэлхийлж, дэлхийн зах зээл дээр засгийн газрын бондыг амжилттай арилжаалж, хүссэн  эх үүсвэрээ бүрдүүлж чадлаа. Энэ нь 8%-ийн зээл, барилгын салбарын өсөлтөд том түлхэц болсон үр дүнтэй ажил гэж үзэж байгаа.

- Нүдэнд харагдахуйц дэд бүтцийн ажлууд бол хийгдсэн. Үүнтэй холбоотой улс орны хөгжлийн талаар ярилцья. Улс орны хөгжил дэх засаглалын оролцоо, засаглалыг сайжруулахад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Манай засаглалын тогтолцоо одоо дөнгөж 20 гаран настай шинэ тогтолцоо.  1992 онд Шинэ үндсэн хууль батлагдсанаар засаглалын цоо шинэ институциуд бий болон төлөвшиж эхэлсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд салж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийгдэж, олон намын тогтолцоо хуульчлагдсан. Гэвч Үндсэн хуулиар бий болгосон энэ институциудын төлөвших явц, тэдгээрийн үйл ажиллагааг журамлаж, дүрэмчилэх, тогтсон стандарттай болгох зэрэгт хугацаа, дэс дараалал хэрэгтэй.

Алхам алхамаар хийгдэж байх хооронд алдаа гажиг байнга илэрч байдаг. Үүнийг өнгөрсөн хугацаанд МАН голлон эрх барьж байх үедээ өөрийн намын дээрээс доошоо үүрэгддэг хуучин коммунист аргаараа зангидаад, гадагш ил гаргахгүйгээр аваад явдаг байсан нь одоо либерал дүрэмтэй ардчилсан нам эрх бариад ирэхээр улам ил тод болж байна л даа.

Тухайлбал урд нь тендерт хамгийн бага үнэ хэлсэн нь ялдаг буруу тогтолцооны улмаас компаниуд угаасаа бүтэн байшин барих боломжгүй үнийг зөвхөн ялах зорилгоор санал болгоод, түүнийгээ дараа дараа жилийн төсөвт нэмж суулган он дамжуулаад, тэгэх тоолондоо шийдвэр гаргагчдыг лоббидож авилга өгөөд, уг барилгын анхны төсөвт өртгийг хэдэн арван хувиар өсгөөд явдаг байсан байгаа юм.

Энэ алдаатай тогтолцоо урьд нь огт яригддаггүй байсны шалтгаан нь шат шатанд авдаг тэр лобби болон авилгын мөнгөний тодорхой хувь нь МАН-ын санхүүжилт болон хийгддэг байснаас үүнийг ил ярьдаггүй, намын дотоод “нууц” үүрэг даалгавраар хийгээд явдаг байж уу гэсэн логик дүгнэлт өөрийн эрхгүй гарч ирээд байгаа юм. Иймд манай намын хувьд нуугдмал байсан энэ гажгийг шат шатанд нь илрүүлэн оношилж байж цаашдаа хэрхэх арга замаа ярья гэсэн байр сууринаас энэ жилийн төсөвт нэлээд тооны “авилгажсан балгасууд”-ыг царцааж, оношилгоонд оруулахаар шийдвэрлэсэн.

- Манай улсын тулгамдаж байгаа салбар юу байна. Эмнэлгийн байгууллага хэцүү, эмч нарт үзүүлэх хүсэлгүй иргэд олширч байна. Дэд бүтэцгүйгээс хөгжил явахгүй байна гэх мэт салбар бүрт янз янзын асуудал байна. Нэн тэргүүний авч хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай салбар юу байна?

-  Томоохон суурь бүтээн байгуулалт хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдөр утаа, эрүүл мэндийн асуудал нь суурь бүтэц байхгүйгээс голлон шалтгаалж байгаа. Яагаад хотын иргэд шууд түүхий нүүрсийг гэртээ түлж байна вэ?  Учир нь тэнд дэд бүтэц, дулааны шугам сүлжээ байхгүй байна. Угаасаа суурь бүтцийг нь бий болгож байж л суурь асуудлууд шийдэгдэнэ.

Суурь бүтцийг шийдээгүйгээс жишээ нь утаа, агаарын бохирдол хэрээс хэтэрч, урд нь эрүүл байдаг байсан хүмүүс өвчлөх нь ихэссэн. Ингээд ирэхээр нэг эмчид ноогдох хүний тоо тэр тоолонгоор нэмэгдэж, ачаалалтай, бага цалинтай эмч нарын үйлчилгээний чанар доголдож эхэлнэ гэх мэт.

Иймд эхлээд өвчлүүлэхгүй байх талаас нь анхаарвал агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй, агаарыг бохирдуулаад байгаа эх үүсвэрийг өөрчлөх хэрэгтэй, тэр нь нүүдэл, орон нутгийн хөгжил, хот хөдөөгийн ялгаа гээд явж явж дэд бүтэц дээр тулж ирж байгаа юм. Иймд төр олон жижиг асуудалд хутгалддагаа болиод, олон үүрэг функциэ хувийн хэвшлийнхэн хийгээд бусад төрийн бус байгууллагууд руу шилжүүлж, өөрийн үндсэн анхаарах гол асуудал болох дэд бүтэц, төлөвлөлтдөө хамаг цаг, хөрөнгө, бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.

- Сүүлийн жилүүдэд иргэдийн үзэл бодол өөрчлөгдөж хүний хөгжил гэж гар дээр бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэж байна. Ардчилсан намын хувьд хүний хөгжилд хэрхэн анхаарах вэ?

Бид хүний хөгжил гэдгийг сар бүр тараадаг хэдэн төгрөг гэж харахгүй байгаа. Бэлэн мөнгө тараах нь угаасаа буруу. Сонгуульд ялах гэж уралдаж мөнгө амладаг байсан түрүү түрүүний сонгуулийн хуулийн гажиг улсын эдийн засгийг ихээхэн сульдуудсан муу жишгийг өнгөрсөн сонгуулийн “хатуу” хуулиар хааж өгсөн нь түрүүчийн Их хурлын хийсэн том гавъяа гэж би боддог.

Мөнгө тараадаг, нийгэмд биелэгдэшгүй амлалт өгдөг  байдлыг халж мөрийн хөтөлбөрөө заавал аудитаар хянуулж бүтэшгүй мөнгөний амлалтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулахгүй байх хаалтыг хийж чадсан. Сонгуулийн хууль зөв болоод ирэхээр популист амлалтууд зогсоод, эдийн засгийг туйлдуулдаг өр зээл зогсчихсон. Энэн шиг хаанаа учиг нь байна гэдгийг олж тогтоогоод, зөв чиглэл рүү нь засаад явбал болдог юм байна гэдгийг 2011 онд баталсан сонгуулийн хууль харуулсан.

Өөрийн чинь асуусан асуултын тухайд гэвэл манай намын мөрийн хөтөлбөр өөрөө хүний хөгжлийг үндсэн концевцио болгосон “Монгол Хүн-2020” нэртэй хөтөлбөр шүү дээ. Бид хүний хөгжил гэдгийг сар бүр тараадаг хэдэн төгрөг гэж харахгүй байгаа. Эрх барих хугацаандаа хүний хөгжлийн үндсэн суурь нь болох амьдрах орчин, зам, барилга, дэд бүтцийг нь сайжруулснаар эрүүл, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, хамгийн гол нь ажилтай, орлоготой монгол хүний хөгжлийн цогц бодлогыг бүрэн хэрэгжүүлэх эх үндсийг нь тавихын төлөө бид хичээн ажиллаж байна.

- Иргэдийн зүгээс Монголд гадаадын зээл тусламж маш ихээр орж ирдэг. Үүнээс үүдэн хөрөнгө, хөрс шороо гадаадын мэдэлд шилжээд байна уу гэсэн хардлага их байдаг. Засгийн эрх барьж байгаа намын хувьд үүн дээр ямар хариулт өгөх вэ?

- Бид ердөө 24-хөн жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Хүмүүс бизнес хийж үзээгүй, бизнесийн анхны мэдэгдэхүүн байхгүй, бизнесийн наад захын хууль, зарчмын тухай төсөөлөлгүй байсан. Өнгөрсөн 24 жилд энэ талын мэдээлэл мэдлэг олгох ажиллагаа огт хийгдээгүй. Иргэдийн цөөн хэсэг нь хар зөнгөөрөө наймаа арилжаа хийж, амьдрал практик дээр энэ төрлийн мэдлэгийг олж эзэмшиж байна.

Гадаад дотоодод онолын мэдлэг эзэмшиж ирсэн нь бас цөөн хэвээр байна. Ийм мэдлэг дутмаг нийгэм бизнесийн хамгийн наад захын энгийн үйл ажиллагаа болох “зээл”-ийг “өр” гэж үзээд, хий хардаад, айгаад эхэлдэг. Уг нь бол зээл авахгүйгээр бизнес хийдэг ямар ч улс үндэстэн, компанийн түүх дэлхийд байхгүй шүү дээ. Яагаад банк, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж гэж байдаг юм? Тэд чинь “зээл”-ээр хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтыг хөхүүлэн дэмжих гэж л оршин байдаг юм шүү дээ.

Тийм ч учраас бизнесийн харилцаанд оролцогч аль ч тал “зээл”-ийг “өр” гэхээсээ илүү “боломж” гэж хардаг. Хямд хүүтэй зээл олдвол тэр нь асар том баялаг. Үүнийг хурдан эргэлдүүлж ашиг хийх нь бизнесийн ч, улсын ч ашиг сонирхол. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хэн сайн оруулж ирнэ тэр хэрээр улс хурдан хөгждөг. Хятадын Шанхай бүс гэхэд ердөө 15 жилийн дотор л асар хурдтай хөгжсөн нь гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй оруулсантай холбоотой.

Тэглээ гээд газар шороо нь нүүгээгүй. Тэр газар дээр барьсан, босгосон бүхэн тэндээ л үлддэг. Гадаадын компаниуд Монголын газар шороог нүүлгээд авч явахгүй. Бүтээн байгуулалт хийж бизнесээ хийгээд, хөрөнгө оруулалтын ашгаа олж авсан л бол дараагийн “боломж”-оо хайгаад гараад явдаг. Жишээ нь “Сонгдо” эмнэлэг л гэхэд анх Солонгосчуудын бараг зуун хувийн хөрөнгө оруулалтаар баригдаад, монголд эмнэлгийн үйлчилгээний цоо шинэ техник технологи чанар стандартыг бий болгож өгөөд, хөрөнгө оруулагчид нь ашгаа хийж дуусангуутаа зарчихаад л гараад явчихсан шүү дээ.

Тэдний хувьд бизнесийн зарчмаар оруулсан хөрөнгийнхөө ашгийг олж авах нь л чухал болохоос, түүнийг эзэгнээд суух сонирхол тэр бүр байдаггүй. Энэ энгийн зарчмыг ойлгохгүйгээс хий хардалтад иргэд автаад байна уу даа гэж боддог. Чингис бондын хувьд маш бага хүүтэй сайн хөрөнгө оруулалтын зээл. Үүнийг “өр” мөн үү бишүү гэж маргаж байхын оронд энэ таатай “боломж”-ийг хурдан үр дүнтэй ашиглаад хийсэн бүтээсэн юмтай үлдэхийг л хичээх хэрэгтэй байна.

-2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр эдийн засгийн хувьд маш ач тустай болсон. Ардчилсан намын цаашдын зорилго ирээдүйн хараа юу байна вэ?


- “Монгол хүн 2020” хөтөлбөр яагаад сайн болсон гэхээр хоёр жилийн хугацаанд ард нийтээс санал авч байж боловсруулсантай холбоотой. Асуудал, бэрхшээлийг сонсож, олуулаа хэлэлцэж хийсэн учир оновчтой болсон. Үүн шиг дараа дараагийн бүх хөтөлбөр, төсөөллөө Ардчилсан нам ард иргэдтэйгээ хэлэлцэж ярилцаж байж гаргах болно. Хотын захирагч Э.Бат-Үүл гэхэд өнөөдөр төсвөөсөө эхлээд бүхий л асуудалдаа иргэдийн саналыг авдаг соёл тогтоочихлоо шүү дээ.

Засгийн газрын хувьд эхний хийсэн ажил нь л гэхэд хийж буй ажлаа иргэдээр үнэлүүлэх 1111 нээлттэй төвийг бий болгосон явдал байлаа. Би энд 1111 төвтэй холбоотой нэг жишээ ярья. Саяхан би Германд ажлаар явж байгаад тэнд амьдардаг нэг найз хүүхнээсээ энэ жишээг сонссон юм. Яармагт амьдардаг түүний ээж нэг удаа 1111 төв рүү утасдаж, гэрийнх нь ойролцоох дутуу баригдсан барилга хэрхэн хогийн үүр уурхай болж, орчин тойрных нь үзэмжид сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдсэн байгаа юм.

Гэтэл ердөө гурав хоногийн дотор хогны машин ирж хамаг хогийг нь ачаад, бүрэн цэвэрлэгээ хийснээр үл барам түүнээс хойш байнга ирж хогийг нь ачдаг болжээ. Хамгийн сонирхолтой нь 1111 төвөөс найз хүүхний маань ээж рүү эргэж утасдаад, гомдлыг нь хэрхэн шийдвэрлэснээ тайлагнасанд ээж нь тун их гайхаж, баярласан тухайгаа Германд амьдардаг охиндоо сонин болгон хуучилсан байгаа юм. Энэ бол жижиг гэхгүй том жишээ. Засаг төрийн албан хаагчид амьдралын энэ олон салаа мөчрийн алинд ч тэр бүр хүрч амждаггүй.

Иймд иргэд өөрсдөө санаачилгатай идэвхитэй байж, болохгүй бүтэхгүй сайжруулчихаж болохоор зүйлээ мэдээлээд ярилцаад байвал бид хамтраад эргэн тойрноо, хот хороогоо, улмаар улс орноо засаж цэвэрлээд, хөгжүүлээд аваад явах боломжийг бүрдүүлнэ. Сонгуулийн өмнөх хөтөлбөрөө хийх гэж иргэдтэйгээ хамтран ярилцаж байсан шигээ Ардчилсан нам түүнийг хэрэгжүүлэхдээ ч мөн иргэдийнхээ оролцоог чухалчилж, тэдэнтэйгээ байнга харилцан хэлэлцэж байх болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (112.72.13.169)
    отгонбилэг буюу ШО яасан
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (103.26.194.69)
    ...иргэд өөрсдөө санаачилгатай идэвхитэй байж, болохгүй бүтэхгүй сайжруулчихаж болохоор зүйлээ мэдээлээд ярилцаад байвал бид хамтраад эргэн тойрноо, хот хороогоо, улмаар улс орноо засаж цэвэрлээд, хөгжүүлээд аваад явах боломжийг бүрдүүлнэ... хэмээжээ. Засгийн газрын 1111-д яг энэ агуулгаар хандаад ямар ч нэмэргүй юм билээ. Танай Засгийн газрын Боловсролтой монгол хүн хөтөлбр нь амьдрал дээр ямар ч боловсролгүй хүмүүсийг дэмжих юм. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, мөн аймгийн Зэрэг сумын ИТХ-ын дарга, Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, тамгын газрын дарга гэх мэт нь гэртээ сууж байгаад л диплом олсон танай боловсролтой монгол хүмүүсийг эхнэр, хүү, ах дүү, хамар хашааны айл, нутаг ус нь бүгд иэдэж байгааг хааш үгүйсшэх вэ. эсхүл танай намын гишүүн бол хамаагүй юу.
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (103.26.194.79)
    Яг үнэндээ АН, түүний Шинэчлэлийн гэх засгийн газрын нэр хүнд маш их унажээ. Та нар ард түмнээс холдчихсон байна. Ховдын боловсролгүй Засаг даргаас эхлээд дууслаа.
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шуумж (103.26.194.43)
    Наад ярьсан чинь амьдрал биелэгддэг гэж бна уу ? Зондоо саналаа оглоо шдээ ? Тоть хариулт огдог юм даа ? Ард тумнии итгэл дээр босож хииж юмыг монгоор хииж гэх , монгоор босох асуудлыг хумуусиин итгэлээр хиих гэж оролдох юм ? Ойлгомжгуй юм
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Гарма (103.26.194.139)
    Сэтгуулч хун сэтгуулч байдаг . Бодлого тодорхойлож чадах уу ? Унэндээ угуй л болов уу даа ? Унэхээр бодлогоо авч байгааг харуулсан чилиисэн сайхан хоер жилииг Увсын хоер гэх шиг юм ярисаар дуусав аа ?
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Карма (103.26.194.143)
    АН амиа хорлож байгаа юм бна ! Энэ явуулаж буй бодлогыг нь хардаа ? Шарил дээр чинь цэцэг тавина аа?20 жил дэмжиж явсан учир цэцэг тавьж болно биздээ ! Ямар албан тушаал , тендэр мэт гуйж , ан д орсон биш узэл бодлынхоо толоо явсан юм ? Одоо бол шарил дээр чинь цэцэг л тавина
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.241.88)
    Одоо танай намыг дэмжинэ гэж бодож бна уу ? Угуй байхдаа ! Хоер жил онгорлоо шдээ увсын хоер гэх мэт шалдар булдар асуудлаа болиод том бодлогын чанартай юм хиигээч ? Тэр увсын хоер , оюутолгой ч гэх шиг уунээс оор асуудал монгол улсад байхгуй юм уу ? Унэндээ залхаж бна . Унэхээр танай нам чинь хоосон юм бна. Та нарыг дэмжээд бид бас хоосорч эхлэв ! Ан улээсэн гузээ болжээ !
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Эмээ (202.179.18.8)
    Минии хүү Увсийн 2 гишүүнээ хурдхан их хуралдаа суулгахгүй бол Увсын ард түмэн хэцүүдлээ.Санал худалдан авсан нь шүүхээр тогтоогдоод байхад танай нам яагаад хөдлөхгүй байгаа юм вэ.Наад ажлаа хөөцөлдөөч олон хүн та нарыг харж байгаа шүү Нямхүү Мэндсайхан нарыг амласан зүйлийг нь хийлгэмээр байна.Нөгөө 2 Увсад юм хийхгүйн тодорхой боллоо. Хурдлаарай минии охин
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.34.56)
    zugeeer ***** unshih ch zonirhol alga
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • хэлэх үг (203.91.118.162)
    Том төрөөс ухаалаг төр лүү хэлэлцүүлгийг богино хугацаанд ажил болго зоригтой шийдмээг ажилла
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.110)
    АН энэ эрчээрээ ажиллаж чадвал амжилтанд хүрнэ. Оюундариа сайн ажиллаарай.Та монголын Тимощенко болоорой. Өөрийн чинь үсээ янзалдаг имиж чинь зүгээр шүү
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • оюундарьд (203.194.114.210)
    та нар чинь бохирийн шугам цэвэр усны шугам хашааний чинь үүдэнд аваачиж өгнө ард түмэн танар хаусаа бариад ор гэж амалж гарч ирсэн биздээ ам ажил чинь зөрөөд зөрөөд байна ард түмэн тэнэг биш шүү дээ ан-гийнхаан
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
    • үлгэрт итгэчихсэн үү хохохо
      2013 оны 11 сарын 25
  • зочин (103.26.194.51)
    Суурь бүтцийг хөгжүүлэх талаар санаа көв байна Цэвэр бохирын холболтыг маш өргөн талбайд хөгжүүлвэл иргэд дагуулаад орон сууцаа бариад сууна ш дээ Бат үүл дарга уг нь орон сууц бариулах биш харин цэвэр бохир цахилгааны холболтуудын шугамыг асар их өргөтгөх хэрэгтэй байгаан Гэтэл орлого хөөсөн барилгын комданиуд шал өөр зүйл хийгээд явчихлаа даа Харамсалтай байна Иргэд өндөр байшингийн умгар сууцанд суух гэж уг нь нэг их хүсээгүй шүү дээ
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
    • хүүгийнхээ төлөө арга байж уу
      2013 оны 11 сарын 24
  • зочин (103.26.194.122)
    Намд татвар төлөх нь хүний өөрийн хэрэг тул бодлогыг нь зөв зүйтэй гээд дэмжиж байгаа намдаа иргэд сайн дураараа мөнгө хандивлах нь их зүгээр юм Гэхдээ тэр нь ил тод байвал хамгийн сайн Одоо бол хэдхэн хүн намд мөнгөө өгөөд оронд нь даргын суудал авч байгаа нь их муухай жишиг болчихоод байна Энэ нь намын хөгжилд ч муугаар нөлөөлж нам бол авлигачдын цуглуулга болж харагдаад байна Намуудын нэр хүнд ийм эрсдэлтэй байгаа болохоор иргэн хүн аль нэг намын гишүүн байхаас болгоомжлох нь ч байна
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.194.132)
    Намд татвар төлөх нь хүний өөрийн хэрэг тул бодлогыг нь зөв зүйтэй гээд дэмжиж байгаа намдаа иргэд сайн дураараа мөнгө хандивлах нь их зүгээр юм Гэхдээ тэр нь ил тод байвал хамгийн сайн юм Одоо бол хэдхэн хүн мөнгөө өгөөд оронд нь даргын суудал авч багйаа нь их муухай жишиг болчихоод байна Энэ нь намын хөгжилд ч муугаар нөлөөлж нам бол авлигачдын цуглуулга болж харагдаад байна
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.194.11)
    Төрийн алба руу ухаан жолоогүй зүтгэхдээ энэ ажилд би тэнцэх билүү гэж бодох хүн маш цөөн болсон Тэр суудалд суухын л дон Тэнд очоод юу хийхээ бодох хүн бараг алга Нэг очоод аввал тэгээд болоо Суугаад ажил хийсэн болоод 10 жил болсон ч өөрчлөлтгүй байж л байна Яамдад, харъяа газруудад нь ийм хүмүүс захаас аваад дүүрэн байгаа Төрийн албанд ажиллагсдын ажлын бүтээлээр нь хийсэн санаачилсан хэрэгжүүлсэн ажлуудаар нь тогтмол үнэлгээ хийж шигшиж байх журамтай болвол байдал арай дээрдэх болуу гэж бодох юм
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • k (103.26.194.14)
    Xar murtei em xar xun togtodgui *****
    2013 оны 11 сарын 23 | Хариулах
  • иргэн (112.72.13.191)
    ардчилсан нам 2008 онд сонгуулийн луйвар хийж "иргэний дайн" гаргасан, 2012 онд мөн сонгуулиар олонхийн санал аваагүй байж одоо бүх эрх мэдлүүдийг гартаа оруулаад байгаа. Үүнийг сонгуульд олонхийн санал аваагүй бусад нам нь барьцаж эсэргүүцээд ч өөрчилж чадаагүй. Гэтэл ард түмэн бидний 80 гаруй хувь нь аль ч намынх биш байтал эдний хэн нэгэнд санал өгч сонгож байдаг. Энэ маш гаж тогтолцоог өөрчлөхгүйгээр нийгмийн сайн сайханд хүрэхэд даан ч хол байна даа. Одоо энэ сонгуульд санал авахаа байсан намууд хумсаа нуусан муур шиг л аашлах болж, тэд ард түмэн ард иргэдээ гэж худлаа ч гэсэн ярьж, жоохон ч гэсэн тэдний төлөө юм хийсэн дүр эсгэж байхгүй бол эрх мэдэл, мөнгөний уурхайгаасаа салах гээд дэнжигнээд ирснээ ойлгож муур багшийн үлгэр ярьж суудаг болж дээ, хөөрхийс
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (93.50.159.207)
    Ц.Оюундарь таныг сэтгүүлч гэдгийг би сайн мэднэ дээ ....гэхдээ таны ухуулга сурталчилгаа нэг л талыг баритлаад бна даа та амьдралаас ихээ хол хоцорчээ таны билэгийн нүд чинь хаагдчихсан бнааа таны сэнтий чинь таны хүн чанарыг их эвджээ гэж ойлголоо таны ухуулга сурталчилгаа чинь зөвхөн таны болон танай намын хар амиа хичээсэн сурталчилгаа бнааа..Монгоын ард түмэн мэдрэмжгүй тэнэг биш шүүдээ
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • зОЧИН (93.50.159.207)
    Ардчилсан Нам сайхан л ярьдаг юм,ухуулаг сурталчилгаа ч сайн юм гэхдээ Монголын ард түмэн мэдрэмжгүй тэнэг биш шүү дээ ....Таны намын хулгайлж идээд уугаад байгаа нь дэндээ бна шүү дээ
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    та бол тундаг хүн, гэхдээ танай нам арай бишээ, одоо дэндүү аймаарыг хийгээд ард түмэндээ шал өөр сайхан юм ярих юм. элбэгдоржоос эхлээд танай намын дарга нараас явсан газраа аймшигтай их өр тавиад яваад байхаар танай намын шударга гишүүд айгаад дөлөөд бншдээ. ард түмний мэлмий хурц, яаж нуугаад мэдээд бгаа, цагаа тулвал ард түмэн бас амаргүй шүү. саналаа татаж чадах бхаа
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.7.114)
    АН энэ эрчээрээ ажиллаж чадвал амжилтанд хүрэн шүү,зөв ярьж байна,Баярцогт мэтын намынхаа нэрийг баастсан нөхөдүүдээс салах хэрэгтэй шүү Оюундариа,
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Баярцогтыгоо шалгуул (103.26.194.56)
    Төвллөрсөн төлөвлөгөөнөөс салаад 24 жил болж байхад танай намын Баярцогт гээд бас бус хүмүүс яаж тэгж баяжиж чадаж байна. Түүнийгнн талбарлаад өгөхгүй юмуу? Энэ шударга , ариун явдал уу?
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • OYUN.SARAN (60.250.32.182)
    TENEG AVGAI. BALAI AVGAI. HARAALCH AVGAI.MEND-OYOGIIN HUUGIIN TOLGOI.CODBILEGIIN AAVIN TOLGOIG ZALGIN ARDCHILAL NEREER NEG MUU ALBAN TUSHAALD GORIDOJ OCHSON BALAI
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Otgonbileg (60.250.32.182)
    altsgar saihan humuusiin tolgoi zalgisan baliar avgai. gadaadin hugshin tugtsugt bugsuu hudaaldchihaad yun eh oron
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    Oyunh.a.r.a.a.l
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    ergen toirniihoo buh hunii tolgoig zalgidag Ner ni Oyunhara*****
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.213)
    ANiin tolgoi zutguuriig xaraaj xarluulax yasnii komunistuudaas burdsen bag bas tsuurxaliin bag aa bas gutgelgiin bag baigljeedee yanzni surug xuchin.Uul ni ingej surduggui l baixgui yu. Nyalx senguumuudee.
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    za dajgvi baina a
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.36.156)
    1 жил хагасын дотор улс орныг сайхан бусниуллаа даа. сайхаан сайхан.
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
    • харин тиймээ, бодохоос харамсаад байдаг болчлоо. энэ намынхан ард түмнийг ингэж басаж доромжилдог моод гаргаад байгаамаа
      2013 оны 11 сарын 19
  • Зочин (202.72.245.122)
    Ene balai avgai bolioo... Ardchilal neriig ulandaa gishgesen iimerhuu nukhduud ardchilaliig anarhizm bolgoj bgaa yum
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.9.17)
    АН-н анархистууд монгол ороныг сүйрлийн ирмэг дээр авчирчихаад байгааг олж хардагүй хараа сэтгэхүй нь муудсан авгай вэ?
    2013 оны 11 сарын 19 | Хариулах
    • зочин
      харин тиймээ, бодохоос харамсаад байдаг болчлоо. энэ намынхан ард түмнийг ингэж басаж доромжилдог моод гаргаад байгаамдаа
      2013 оны 11 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Чинбүрэн: Сайд хийнэ гэдэг ямба биш ЯЛ
    6 мин
  • Н.Учрал: Бидэнд туршлага судлах, ажилтай танилцах цаг байхгүй
    16 мин
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
    32 мин
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
    45 мин
  • УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдана
    50 мин
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
    1 цаг 5 мин
  • Л.Гантөмөр: Засгийн газарт шаардлага тавьж, шахаж ажиллана
    1 цаг 42 мин
  • Б.Чойжилсүрэн: Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ч намаас улираан томилохоор болж байна
    1 цаг 44 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
    2 цаг 4 мин
  • Я.Содбаатар: Гэрээ зөрчсөн гэдгийг тодорхой бичсэн албан тоот явуулж байсныг АН-ынхан мартаагүй байх
    2 цаг 21 мин
  • Д.Пүрэвдаваа: МАН-ын 68 гишүүнээс таван гомдох хүн бол амархан олдоно
    2 цаг 32 мин
  • Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна
    2 цаг 46 мин
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
    2 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: Бүх зовлонг гэтэлгэх гээд хуулийн төсөл өргөн барьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй
    3 цаг 12 мин
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    4 цаг 0 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    4 цаг 4 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    4 цаг 19 мин
  • ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
    4 цаг 29 мин
  • Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
    5 цаг 10 мин
  • Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
    5 цаг 18 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК