зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хурд”-ын зүрхэнд үйлдвэрлэв

2013-11-27
0
ЖИРГЭХ
Алтан нарны өрмөн туяа Рашаантын хонхорыг өнгийн мандавай. Эртлэн боссон жаал хүү хуурын хос чавхдас шиг зурайх галт тэрэгний ган зам нарны шарга туяанд гэрэл цацрааж солонгорохыг анх харжээ. Морин төвөргөөнт галт тэрэг морин хуур шиг хос замаар нааш цааш галигуулах нь
Уран бүтээлийн хөрөг

ЭХЛЭЛ
    Алтан нарны өрмөн туяа Рашаантын хонхорыг өнгийн мандавай. Эртлэн боссон жаал хүү хуурын хос чавхдас шиг зурайх галт тэрэгний ган зам нарны шарга туяанд гэрэл цацрааж солонгорохыг анх харжээ. Морин төвөргөөнт галт тэрэг морин хуур шиг хос замаар нааш цааш галигуулах нь гойд сонин атал түүнд гитарын мөнгөн утас юу юунаас эрхэм санагдах нь орос цэргүүдийн банзан гитар балбах хөгжилтэй сэргэлэн дүр төрхөөс үүдэлтэй аж. Тэгээд ч аав ээжийнхээ авч өгсөн гучин тавын гэх шар гитарыг хурууныхаа өндөгийг эвэрттэл нүдэж монгол орос дуу дуулж төмөр замын буйдхан жижиг өртөөнд хэрхэндээ тэлчилж яваа нь өглөөн наран мэт их үйлсийн эхлэл байсныг тэрхэн үед хэн мэдэх аж.

    Буцах ирэхийн бурхан уулзвар мэт төмөр замын буйдхан өртөөнд ган замыг гитарын утас мэт сэтгэж, өөрийнхөө нэрний эхлэлтэй холбон бодох холын бодолтой тэр хүү дөрөвдүгээр ангиасаа л урлагт урваж Төмөр замчдын хүүхдийн “Ган зам” хамтлагт гитар тоглож, бөмбөр нүдэж, хожим цэрэгт ч гитараас үл салж, ерөөс урлагт насаараа зүтгэхийн амин тангараг тавьсан мэт эрслэн зогссон нэгэн байв. Тэрбээр “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяр ажээ. Тэр төрсөн дүү Ганбаяр, Төмөрцог, Отгонбаатар, Отгонбаяр, ураг удмын Намсрайжавын Наранбаатарыг “уруу татаж” хорин жилийн босгыг давж, тотгыг адисласан “Хурд” хэмээх аварга хамтлагыг цэргийн жанжин мэт захиран эдүгээ хүрч ирсэн гавъяатан юм.

IMG_1301

    Монголын рок поп урлагт нэгэн халуун ахан дүүс авъяасаар гагнагдаж, ард түмэндээ танигдаж, шүтэн бишрэгчдийн хүрээг үүсгэж хоёр арван жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн анхны тохиол нь Дамбын хүүхдүүд гэж хэлж болно. Тэр тусмаа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг оюун соёл, урлагийн тайзнаа ялалтын буухиаг үргэлжлүүлж монголын анхны хүнд рок хамтлаг буй болсон нь гайхалтай үзэгдэл мөн байлаа. Чухам энэ он жилүүдийн нугачаанд үл нугаран нэг ч өдөр үл алгасан уран бүтээлийн төлөө бүхнийг зориулж бүрэлдэхүүн, урын сангийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадсан  Хурд хамтлаг зүрхэндээ чухам ямархан уран бүтээл үйлдвэрлэж, хүн ард, залуусын сэтгэлийг соронзон мэт татаж ирсэн нь өөрөө нэн гайхалтай түүх ажээ.

Нэг.     ХАР САЛХИ БУЮУ ХҮНД РОК

    Хурд хамтлагийн унаган төрх нь  хүнд рок, урсгал нь хэви металл. Аль тавиад оноос сонсогдож эхэлсэн рок, жараад оны дунд үеэс эхлэлтэй металл рок хөгжим хаалттай монголын нээлттэй сэхээтнүүдийн хүрээнд хашигдмал байсан бөгөөд наяад оноос эрч хүчтэй тархсан хүнд металл урсгал монголд дэлгэрэхэд “Эрмэлзэх арван зүйл” хэмээх тангаргын бичиг үйлдэн нууцаар тоглож эхэлсэн “Аясын салхи” /1984/ хэви металл /Heavy Metal/ хамтлаг анх тэсрэлт  хийсэн юм. Дэлхийд дэлгэрсэн хөгжмийн шинэ урсгалаар ерээд оны чөлөөт монголын залуучуудад цангасан байсан бөгөөд чухам тэр нийгмийн захиалгаар Харанга, Хурд хамтлаг гарч ирсэн гэж хэлж болно.

Америкийн хэви металл, английн хард рок урсгал монголын хөрснөө жинхэнэ утгаараа хурайлан буусан нь ерэн оноос хойших он жилүүд бөгөөд түүний гол баатрын нэг нь яахын аргагүй Хурд хамтлаг билээ. Чөлөөт нийгэмд амьдралыг бодит үнэнээр нь илэрхийлэгч хүчирхэг урсгалын нэг нь рок хөгжмийн ертөнц. Амьд хөгжмийн хамгийн хүнд төрлийн нэгэн гэх хэви металл урсгалыг Хурд сонгож авсан нь монголын рок урлагийн нэгэн түүхэн шийдэл болсон юм. Тиймээс Хурд хамтлаг эхэн үедээ хэви металл урсгалаар урын сангаа бүрдүүлж үзэгч түмнийг байлдан дагуулж байсан бөгөөд эдүгээ гадаадад айлчлан тоглох, олон улсын шинжтэй уралдаан тэмцээнд чухам энэ хэв маягаар оролцсоор байна.

Хурд хамтлагийн анхны бие даасан тоглолт 1995 онд “Хар салхи” нэртэй болсон юм. Тэр үед юм юм ховор живэр, юун хоногийн хоолноос хэтэрч юм үзэх, тэр тусмаа амьдралын хар бараан зүйлсийг хатуу ширүүн үг, хүнд хөгжмөөр илэрхийлдэг рок хамтлагийн тоглолтыг өндөр үнээр үзэх манатай байсан цаг. Амьдрал өөрөө рок тайз шиг байсан тэр үед “On & off” продакшн монголын рок поп урлагийн түүхэнд анхны нүсэр том тайз засч тоглосон “Хар салхи” оюуны их тэсрэлтийн хар салхи болон хувирсан юм. Тэгэхдээ тэр нь амьдралыг эвдэн сүйтгэгч хар салхи бус хуучин дэглэм, оюун санааны коммунист баринтагийг зад татахад чиглэсэн хар салхи байсан юм. “Хар салхи” ядуу монголчуудад амьдралын баян итгэлийг төрүүлж тэр жилдээ есөн удаа тоглосон нь үнэндээ гайхам шинэ үзэгдэл мөн байлаа. Тэд дэлхийн шинэ хөгжмийн урсгалыг монголын хөрсөнд хэрхэн буухыг, тэр нь ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэхэд хэрхэн нөлөөлөхийг мэдрэхийг хүсч байлаа. Анархизм, сатанизм, харанхуй, үхэл, хүчирхийлэл мэт үзэгдэх хар бараан зүйлсийн мөн чанар, түүнийг гэтлэн гарах, гэгээн болгох оюун санааны гарц гаргалгааг тэд эрэлхийлж байв. Төмөр замын шар Дамбын мөндөл шиг шар хүүхдүүд эдүгээ Рашаант өртөөний хонхороос хэдийнэ гарч ард түмнийхээ өмнө тэмцлийн тухай дуулж байгаа нь энэ. Хурд хамтлагийн зүрхэнд үйлдвэрлэгдсэн анхны дуун давалгаа нуурын долгис бус далайн түрлэг байсан нь энэ. Анхныхаа уран бүтээлийн тоглолтыг нийгмийн шилжилтийн хүнд хэцүү үед, тухайн цаг үеийн толь нь болж тоглосон “Хар салхи” тоглолт үнэ цэнтэй бөгөөд  Хурд хамтлагийн түүхийн жинхэнэ эхлэл цэг болсон билээ.

“Хар салхи” тоглолтын дуулиан намжаагүй байхад “Харанхуй” /1996/ тоглолт залган авлаа. Энэ бол жинхэнэ рок тоглолт мөн байв. Тэд хэви металл хэв маягийг илэрхийлэхийг туйлаас хүсч байсан бөгөөд тэр хүслээ тайзнаа хэрэгжүүлж чадаж байв. Залуусын цөсийг хөөргөсөн энэ тоглолтын дуулиан тасраана үгүй байхад “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ тоглолт жил дараалан болов. Таван жил дараалан дэгдсэн “хар салхи” Хурд хамтлагийг монголын рок поп урлагийн түүхэнд батламжилж, ард олны оюун санааны дархлаа болгосон билээ.

Хоёр. ЦЭРГИЙН БОДОЛ БУЮУ БАЛЛАД

    Хурд хамтлагийн удаах төрх нь утга уянгын дуу баллад. “Хар салхи” анхны тоглолт тэдний рок хамтлаг хэмээн тунхагласны зэрэгцээ уянгын баллад дууны эзэд гэдгийг зарласан билээ. Учир нь “Цэргийн бодол” дуу тэнд дуулагдаж эдүгээ хүртэл эгшиглэж байна. “Үдшийн дэрэн дээр нойр хулжаад ...өр зүрх минь чамруу тэмүүлсэн” цэрэг эрийн цэвэр сэтгэлийн уяас алдуурсан тэр эгшин бол Хурд хамтлагийн уянгын баллад дууны оргилын хэмжээс мэт санагддаг. Хайр сэтгэл нь “хэнээс ч дутахгүй сайхан амьдрах” бие хүний бодлоос эх орноо хайрлах сэтгэл болон өрнөж буй цэрэг эрийн тэмүүлэл шиг Хурд хамтлагийг урын сангийн уянгын дууны бодлого нь монголын рок поп дууны уяслын нэгэн сан хөмрөг болон өргөжиж байна.

    Хурд хамтлагийн туулж ирсэн замналыг харахад эхэн дунд үедээ рок дууг урын сангийнхаа бодлогын төвд тавьж байсан бол сүүлийн үесэд уянгын баллад дуунуудаа түлхүүд үзэх болсон нь ажиглагдаж байна. Тэгэхдээ энэ нь хоёр туйлшрал огт бус бөгөөд шинэ хөгжмийн урсгалууд нийлж, салах үйл явц эдүгээ ч гэсэн үргэлжилсээр байна. Тиймээс рок-баллад /rock-ballad/ урсгал монголд ч хүчтэй түрэн орж ирж буйн нэгэн жишээ гэж үүнийг үзэж болно.

Хурд хамтлагийн хоёр мянган оноос хойших тоглолтууд нь утга уянгын дууны титэм аялгуунд суурилсан болох нь илэрхий. “Мянган жилд ганц” /2001/ тоглолт “Эрэл-Хурд” хамтлагийн дахин давтагдашгүйн онцлогийг илэрхийлэх гол уриа болж байсан бол дараа дараагийн тоглолтууд нь хүнд рокоос уянгын баллад хамтлаг руу шилжиж буй үйл явцын өдрийн тэмдэглэл шиг надад санагддаг. Тэгэхдээ тэр нь рок, рок-баллад, баллад гэхчилэн сүлэлдэн ууссан уран бүтээлийн үргэлжлэл мөн бөгөөд тэд хэзээ ч рокоос бүр мөсөн татгалзахгүйн нэгэн адил балладаас алхам тутамдаа хөндийрөхгүй нь тов тодорхой болох болж байна.

Рок-балладын хосмолжин энэ шинжийг тэд идээшүүлэхдээ бусад хөгжмийн урсгал, хамтлагуудтай хамтарч тоглох хэлбэрээр төлөвшилтийн явцыг эрчимжүүлэхийг хичээсэн нь “Симфони Хурд” /2002/, “Харанга-Хурд” /2004/ тоглолтод гүн тусгалаа олсон юм. Рок дууг симфони оркестртой хослуулж “симфони-рок” эгшиглүүлэх санаа зоримог бөгөөд шинэчлэгч шинжийг агуулж байсан бол “Харанга-Хурд” тоглолт нь мөнхийн өрсөлдөгч хоёр хүчирхэг хамтлаг монголын рок поп урлагийн хөгжлийн төлөө нэг тайзнаа нэг эрх ашгийн төлөө хэрхэн нэгдэж, нөхөрлөж чаддагийг харуулсан онцгой үйл явдал болсон юм.

Хурд хамтлаг цаг цагийн шилдэг нь байж, шилмэл бүтээлүүдээр ямагт баяжин хөгжихийн зэрэгцээ тэдгээрт түшиглэсэн урын сангийн тогтвортой, эргэн сануулсан ухаалга бодлого барьж ирсэн нь  “Best ballads” /2003/, “Hurd” /2008/, “Цэргийн бодол-32”  /2010/, “Best of Хурд” /2011/ зэрэг уран бүтээлийн тайлан тоглолтуудаас мэдрэгдэж байна.
“Best ballads” тоглолт  Хурд хамтлагийн уянгын баллад дууны бүрэн тайлан болсон бол дараа дараагийн тоглолтуудад тэдний бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийн чуулбар болсон билээ.  Тэр дундаас “Цэргийн бодол-32” тоглолт ихээхэн онцлогтой бөгөөд нэг талаас тус хамтлагийн нэрийн хуудас болсон “Цэргийн бодол” дуу зохиогдсоны 32 жилийн ойд зориулсан, нөгөө талаас утга уянгын баллад дууны түвшинг шат ахиулах гэсэн урын сангийн том зорилтын нэгэн алхам болсон юм.

Мөн Хурд хамтлагийн “Акустик-2” /2005/, “Талархлын тоглолт” /2005/, “Монголд төрсөн” /2007/, “Хайрын салхи” /2010/ зэрэг олон тоглолт тухайн цаг үеийн оюун соёлын тусгал, монголын рок поп урлагийн хөгжлийг тодорхойлох нэгэн цайр сайт толины тусгал болсон билээ.

Гурав.  ХУРДЫН  ДҮР ТӨРХ, ЗАН ЧАНАР, ОЮУН СОЁЛ

    Онгод нь орсон орог бөө шиг үсчих Отгонбаяр гитарын мөнгөн чавхдасыг  галзууртал нь бөмбөрдөж, мөнөөх хамтлагтайгаа тайзнаа хав дөрвөлжин даналзах нь бардам бөгөөд бахархам ажээ. Тэрээр тоглолтынхоо дундуур гэнэт намайг зарлах нь тэр. Би ч огло үсрэн босон харайж тайзнаа гараад “Хурд бол эрч хүч, эрэмгий зориг, монголын рок попын нэрийн хуудас” гэх цөөн хэдэн үгийг өөрийн эрхгүй өргөлттэй нь аргагүй хэлж билээ. Хурдын ер бусын эрчимлэг тоглолтод тэнд цугларсан монголчуудын цөс нь хөөрч, дэрийтэл зогссон польшуудын гайхширал дэвэрч байсансан. Эх орон, элгэн түмнээ санасан монголчуудын нижигнэсэн алга ташилтанд нургисан дахилт нь нулимсан тахилт шиг санагдаж байв даа.

    Энэ маань 2009 онд шиг санагдана. БНПУ-ын нийслэл Варшав хотын Үндсэн хуулийн талбайн дэргэдэх Батида зоогийн газарт болсон Хурд хамтлагийн энэхүү гайхамшигт тоглолт одоо ч миний сэтгэлд эгшиглэж байна. Тоглолтын дараа бид Вавер дүүргийн Вав Мезешиньскийн гудамжнаа байх миний дүүгийн гэрт зочилж шарз шимж, шарсан махаар дайлуулж, Виланувийн цэцэрэгт хүрээлэнд зугаалж явахдаа тэднийг өөрөө өөртөө илүү нээж дотноших шиг болж билээ.

    Өнгөрсөн зууны наяад оны сүүлээр Төмөр замын вагон депогийн хэсэг ажилчин залуус уран бүтээлээ туурвиж эхлэх тэр үесэд “Улаанбаатарын мэдээ” сонины соёл урлагийн салбар хариуцсан залуухан сурвалжлагч миний бие Зүүнхараад наймдугаар анги төгсөхдөө төмөр замд ээлтэй болсных ч юм уу тэрхүү мэдээллийг сэртэсхийн сонирхож байсан. Удалгүй ерэн онд “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч болж мөнөөх сонирхогч дуу хөгжмийн салбарыг түлхүү сурталчилж эхэлсэн билээ.

Ерэн он гэхэд хэрэг дээрээ тарчихаад байсан хамтлагийг 1993 онд бөмбөрчин Д. Ганбаяр ахан дүүсийн оролцоотой дахин эмхэлснээр одоогийн бүрэлдэхүүн буй болж байсан. Улсын циркт болсон “Хар салхи” /1995/ анхны тоглолт үнэхээр хар салхи мэт их хуйлралыг нийгэмд үүсгэж арав шахам удаа дахин тоглосон нь нэгэн гайхам үзэгдэл болж байв. Энэ бол монголд рок поп урлагийн жинхэнэ тэсрэлт байсныг “Харанхуй” /1996/, “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ зэрэг жил тутам шил дараалсан тоглолт маргашгүй батламжилсан юм. Одоо бол Хурд маань нийгэмд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн алтан суудалт хүчирхэг хамтлаг болжээ.

Варшавт болсон тоглолт тэдний хувьд жирийн л нэг ээлжит үзүүлбэр байсан байх. Харин тэднийг харь оронд хажуугаас нь харж, дотроос нь мэдэрч байсан миний хувьд онцгой үйл явдал байсан. Ер нь өдөр тутам шахам дэргэдээ байгаа зүйлийг харь оронд халуун сэтгэлээр харах нь өөр л дөө. Тэнд “Хурд бол монгол түмний хайртай хамтлаг” гэх үгс хэн хүний амнаас чөлөөтэй унах нь ерийн зүйлийн ер бусын дүгнэлт мэт санагдаж байв. Тэдний бүрэлдэхүүн тогтвортой, бүтээл туурвилын урын сан тод баяжмал, бүлээн дулаан сэтгэл нь ямагт шинэчлэлийн төлөө байдагт нь миний бие талархаж явдаг аа.

Хурд хамтлаг бол ардчиллын эхэн жилүүдэд үүрээ засч, өд сөдөө ургуулж, наран зүг ниссэн рок попын алтан хараацай юм. Хурд бол юмсын тэвчээр, тэнцвэр төдийгүй тэсрэлт. Тиймээс “Хурд” хэмээх нэр нь зөвхөн физикийн шинж агуулсан нэршил төдий бус монгол рок поп урлагийн дүр төрх, зан чанар, оюун соёл болон хувирлаа.

Аливаа хурд хязгаартай. Харин Хурд хамтлагийн монголын рок поп урлагийн хөгжлийн төлөөх хурд хязгааргүй. Энэ хамтлагаас илүү ихийг хүлээх үзэгч түмний хүлээлтийн хурд ч бас хязгааргүй билээ.

ТӨГСГӨЛ

    Ургах нарны өрмөн туяа Улаанбаатарыг өнгийн мандвай. Эртлэн боссон Хурд хамтлагийнхан монголын рок поп урлагийн төлөө борви бохисхийлгүй зүтгэсэн хорин жилийн тотгот хонгор өглөөний нар нэр төрийн батламж мэт солонгорон туяарахыг сониучирхан харжээ. Мартын найманд болсон Хурдын VIP тоглолт дээр ижий нь цагинасан тунгалаг хоолойгоор час хийтэл дуулж үзэгч түмнийг хөгжөөсөн нь хорин жилийн ойн бэлгэшээл юм шиг санагдахуй дор дараагийн хорин жил даанч ойрхон мэт бодогдсон аж.

    Хурд хамтлагийн хорин жилийн ой гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шиг дуулиантайхан байна. Энэ их ойн жилд тус хамтлаг Дархан, Эрдэнэт, Дорнод, Хөх хотод бие даасан тоглолт хийж үзэгч түмэнтэйгээ баяраа хуваалцаж байна. Харин хорин жилийн нэгдсэн тоглолт Улаанбаатар хотноо болно. Тэр нь зөвхөн Хурд хамтлагийн тоглолт бус үзэгч түмний хүндэтгэл, монголын рок поп урлагийн хөгжлийн түвшинг илтгэсэн үнэлэмжийн баяр болно.

    Төмөр зам монгол улсын  хөгжилд хүн төрөлхтний ололт, барууны соёлыг авчирсан. Төмөр замын буйдхан өртөөнөөс эхлэлтэй Хурд хамтлаг монголын дууны урлаг, оюуны соёлд шинэ цагийн хөгжмийн урсгалын шинэчлэл монгол хөрснөө хэрхэн идээшин буухын нэгэн үлгэр загварыг буй болгосон. Д. Төмөрцогийн ган төмөр цуцашгүй хоолой, Д. Отгонбаярын соль гитарын ер бусын эрчим, Н. Наранбаатарын басс гитарын уясал, Д. Отгонбаатарын бөмбөрийн рок төвөргөөн, Д. Ганбаярын менежмент тэргүүтэн зөвхөн Хурд хамтлагийн өмч бус монголын рок поп урлагийн баялаг юм.

    Монголын рок поп урлагт нэгэн халуун ахан дүүс авъяасаар гагнагдаж, ард түмэндээ танигдаж, шүтэн бишрэгчдийн хүрээг үүсгэж хоёр арван жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн анхны тохиол нь Дамбын хүүхдүүд гэж хэлж болно. Тэр тусмаа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг оюун соёл, урлагийн тайзнаа ялалтын буухиаг үргэлжлүүлж монголын анхны хүнд рок хамтлаг буй болсон нь гайхалтай үзэгдэл мөн байлаа. Чухам энэ он жилүүдэд амьд домог болтлоо алдаршиж, монгол туургатны оюун соёлын нэгдэлд чухал үүрэг гүйцэтгэж, рок попын хөгжлийн нэгэн хүчирхэг хөтөч, манлайлагч болсон тэдний авъяас хөдөлмөрийг магтмуу, би.

    Хурд хамтлаг монголын рок поп урлагийн ертөнцөд ямагт содон нь байж, тэсрэлт хийж, шуугиан тарьж ирсэн нь дотоод шаталтын хөдөлгүүр мэт хөдөлгөгч хүчин мөн ажээ. Миний бие тэдэнтэй цөөн боловч чанартай уран бүтээл туурвиж, басхүү тэр амьд домог болсон Хурд хамтлагийн үед аж төрж буйдаа баярланам. Он цагийг ажирал үгүй туулах тэдний шилдэг шилээвэр бүтээл бүхэн “Хурд”-ын зүрхэнд үйлдвэрлэв” хэмээх хаягтай ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • zochin (103.11.192.169)
    Iim huniig uhaantai geed bodood baival mongold uhaantai hun oldohgui bailgui dee. Lav oligtoi um bicheegui l baina. Tsagiin garz.
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Zochin (202.179.10.150)
    Hurd uneheer sain hamtlag shuu
    2014 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.20.253)
    зүрхэнд үйлдвэрлэв гээд өөр хүний ном байдаг ш дээ тэрнээс хусчиж нэрнийхээ санааг
    2014 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.23.16)
    Үгүйсгэгчид ээ. Үүнээс сайхныг нь өөрөө бич л дээ. Чадахгүй байж бусдад атаархаад яахав дээ, тийм үү.
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.192.168)
    олигтой юм бичээгүй л байна ш дээ. Өөрийнхөө хэмжээнд л худлаа хуссан байна ш дээ.Энэ муу их шаамал гэж байгаам даа
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.235.188.57)
    dur esgegch. Uhaantai hunii dur gargadag uudgui ***** doo.
    2013 оны 12 сарын 15 | Хариулах
  • зочин (79.191.160.220)
    йухаантай хүний үгийг сонсож ухаж байхад сайхан
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.22.216)
    Сайхан нийтлэл байна. Ийм хэмжээнд бичиж чадахгүй байж зүгээр л амаа тат. (103.26.194.13) (103.26.194.13)-хоёрт
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Яруу найрагч шиг тэнэг хүн ямагт олшрох болтугай.
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • б (103.11.193.154)
    тэнэг яруу найрагч
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    saihan niitlel
    2013 оны 11 сарын 30 | Хариулах
  • hotiin zaluu (202.55.180.155)
    Gants sonsdog hamtlag bailaa. Odoo ch shine um gargahaa baij dee. Nuguu heden duugii ni sonssoor baigaad zalhsan. Neg tiim zohioliin duu duuldagaa bolih heregtei dee. 90 eed ond HURDIIG hotiin zaluus sonsdog baisan bol odoo huduunii zaluus sonsdog bolson baina lee. dee.
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
    • biznes er ni ereltee l dagana shvv dee
      2013 оны 11 сарын 29
  • Зочин (103.26.194.20)
    Судлаач хүний үгийг сонс. Ядаж мөлжүүртэй.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Kkkk (103.26.194.18)
    Хурдад хайртай Гэхдээ дэмий залхуутай юм тавиулжээ
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene hvnii yumiig hezee garag bol gej hvleeh yum. ashgvi neg yum garch dee
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Чинбүрэн: Сайд хийнэ гэдэг ямба биш ЯЛ
    13 мин
  • Н.Учрал: Бидэнд туршлага судлах, ажилтай танилцах цаг байхгүй
    23 мин
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
    39 мин
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
    52 мин
  • УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдана
    57 мин
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
    1 цаг 12 мин
  • Л.Гантөмөр: Засгийн газарт шаардлага тавьж, шахаж ажиллана
    1 цаг 49 мин
  • Б.Чойжилсүрэн: Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ч намаас улираан томилохоор болж байна
    1 цаг 51 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
    2 цаг 12 мин
  • Я.Содбаатар: Гэрээ зөрчсөн гэдгийг тодорхой бичсэн албан тоот явуулж байсныг АН-ынхан мартаагүй байх
    2 цаг 28 мин
  • Д.Пүрэвдаваа: МАН-ын 68 гишүүнээс таван гомдох хүн бол амархан олдоно
    2 цаг 39 мин
  • Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна
    2 цаг 53 мин
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
    2 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: Бүх зовлонг гэтэлгэх гээд хуулийн төсөл өргөн барьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй
    3 цаг 19 мин
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    4 цаг 7 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    4 цаг 11 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    4 цаг 26 мин
  • ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
    4 цаг 36 мин
  • Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
    5 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
    5 цаг 25 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК