Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ойд цэвэрлэгээ хийгээгүйгээс 5.8 их наяд төгрөгийг алддаг

2013-12-22
0
ЖИРГЭХ

    IMG_3065-300x173БОНХЯ-наас 2014 онд ойн цэвэрлэгээний ажлыг орон даяар эхлүүлэхээр төлөвлөсөн.  Манай орны ойн сангийн нөөцийн 76.3 хувийг болц гүйцсэн, хөгширсөн ой эзэлдгээс түймэр, хортон шавжид өртөмтгий, салхи, шуурганд өөрөө ихээр унах болсон нь ойн төлөв байдалд муугаар нөлөөлж байна. Тухайлбал, цэвэрлээгүй ойн унанги, хатсан мод, мөчир гишүү, мод бэлтгэлийн үлдэгдэл нь үндэс, гол иш, модлогоор хооллогч 160 орчим зүйлийн хөнөөлт шавжийн тоо толгой хэт олшрох таатай нөхцлийг бүрдүүлж ойн экосистемийг эмзэг болгож байна. Ойн цэвэрлэгээнээс гарах бүтээгдэхүүнээр мод, модон материалын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тодорхой хэсгийг зохицуулах замаар хууль бус мод бэлтгэлийг бууруулах боломжтой юм.

Ой цэвэрлэгээ хийснээр байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөл бүрдэж, ойн төлөв байдал сайжирна. Мөн шатах материалын нөөц жилд 2,4 сая м3-ээр багасаж , түймрийн эрсдлийг бууруулах, цэвэрлэгээнээс гарах модлогоор модны хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж, хууль бус мод бэлтгэл буурах юм. Үүнээс гадна ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, ажилгүй иргэд байнгын ногоон ажлын байраар хангагдаж, орон нутагт орох төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болох юм. Хэлэлцүүлгээр зарим хүмүүс ойн цэвэрлэгээ хийхийн эсрэг саналтай байсан тул энэ талаар ШУА-ийн доктор З.Цогтоос ойн цэвэрлэгээ хэрэгтэй эсэх талаар тодрууллаа. Тэрээр “Аливаа зүйл шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртай. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Ойг цэвэрлэснээр устаж үгүй болно, муудна, алга болно гэж үгүй. Харин ч залуу мод нь ургаж бие гүйцэн сайхан болно. Гэхдээ цэвэрлэгээг эдийн засаг талаас авч үзэхээс илүү мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй”-г чухалчиллаа. Мөн төлөөлөгчид ойгоо хэрхэн цэвэрлэж, сайхан болгох талаар гарц хайх хэрэгтэйг хүн бүхэн хэлж байсан. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам ойн цэвэрлэгээнээс гарах модыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах аж. Энэ талаар тус яамны газрын дарга Г.Баярсайхан хийсэн судалгаагаа танилцууллаа. Манай орны ойн санг экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлэхэд  62.2 сая шоо метр буюу  5.8 их наяд төгрөгийн түүхий эд байгальд үрэгдэж үгүй болж байна. Тиймээс нийт ойн нөөцийн 70 хувь ойн гүнд байдаг учир хамгийн түрүүнд ойн зам гаргаснаар ажлаа эхлэх боломжтой. Энэ жил төсөл боловсруулж 4 аймгийн 12 сумын 370 км ойн замын ерөнхий сүлжээний зураглал гаргажээ. Мөн 30 км ойн төв зам байгуулах зураг төсөл гаргасан байна.

Манай улс 10 сая ам.долларын шахмал хавтан, 20 гаруй сая төгрөгийн шахмал хавтангаар хийсэн мебель модон тавилгыг импортоор оруулж ирдэг. Модон тавилганы түүхий эд нь ойн цэвэрлэгээгээр гарсан мод, цавуу хоёр учраас дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэж үзжээ. Одоогоор улсын хэмжээнд 20 гаруй шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн том нь Хялганатад бий. Олон жил хуримтлагдсан үртэс ашигладаг тус үйлдвэр түүхий эдийн нөөцгүй болж байгаа аж. Тиймээс ойн цэвэрлэгээнээс түүхий эд авч ашиглах боломжтой юм.

Элэгдэлд орсон хөрсийг сайжруулахын тулд ойн хаягдлаар био нүүрс гарган ашиглах туршлага дэлхийн орнуудад дэлгэрчээ. Мөн бага өртгөөр ойн хаягдлыг ашиглан дизель түлш үйлдвэрлэх боломж бий гэв. Энэ оноос ойн хаягдлыг ашигласан аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Дархан-Уул аймгийн нөхөрлөлүүдийн ажлын үр дүн нь сүүлийн гурван жил түймэр гараагүй гэдгээр үнэлэгдэж байна. Тус аймагт одоогоор 60 гаруй нөхөрлөлтэй болж нэмэгдсэн байна. Тэд ойн цэвэрлэгээг хийхдээ доод тал нь 25 нөхөрлөлийг хамруулдаг аж. Цэвэрлэсний дараа ой мод тэлж ургаж байгааг судалгаагаар тогтоожээ. Гарсан хөгшин мод, унангиар түлш бэлтгэхийн зэрэгцээ, хавтангийн үйлдвэрт нийлүүлж, тэр ч бүү хэл дизель түлш үйлдвэрлэх түүхий эд болдог байна.  Чуулганаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал бол ойн тооллого. Монгол Улсын нийт газар нутгийн найм гаруйхан хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг. Өнгөрсөн хугацаанд ойгоо тоолж байгаагүй бөгөөд ирэх жил тоолохоор төлөвлөөд байна. Мөн хэлэлцүүлгээр хэрхэн тоолох, үр дүн нь ямар байх талаар хэлэлцлээ.  Ойгоо олон улсын стандартын дагуу тоолж, ойн нүүрстөрөгчийн шингээх чадавхийг гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжтой болох юм байна. Өмнө нь манайх ойгоо тоолоогүй болохоор төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй байсан гэнэ. Үүнээс гадна таримал ойг улс нөхөн худалдаж авах боломжийг ч судалж эхэлжээ. Одоогоор худалдаж авах тариф нь өндөр биш ч бага багаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.137)
    modnii uildveruudiig haah heregtei, ed nar odoo tseverleh nereer oigui bolgoh nee
    2013 оны 12 сарын 22 | Хариулах
  • amjilt (85.1.156.68)
    Ter heden tsaatanguud nvvj suudallahdaaa shurgaag heech zaluu moddoor oromjoo barij 14 honog tutamd nvvdelledeg . Edgeer hvmvvs vnendee mongoliin hoimoriig ezegnen duusgah ni eeee . Hurdan arga hemjeee avch huuli gargahgvi bol arai l bisheee . Tedniii omnoh buudallasan buurin deereee hezeech dahin buudalladaggvi geed sar jileer ni tootsoh yum bol asar ih too garna . Yg oiruuu orohod heden bvdvvn hogshin mododoos oor yu ch baidaggvi mash siireg baahan hojuul uud l bh bolson bn .
    2013 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    1 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    39 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    48 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    1 цаг 9 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    1 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 15 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    1 цаг 19 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    1 цаг 30 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    19 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    21 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    22 цаг 55 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    23 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    23 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    23 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК