Өнгөрсөн даваа гаригт МАН-аас өргөн барьсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудалд иргэд ямар санаа бодолтой байгаа талаархи экспресс судалгааг Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс явуулжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн талаас илүү хувь нь буюу 56,8 хувь нь "Одоогийн засгийн газарт хариуцлага тооцох нь зөв" гэж үзсэн байхад 12 хувь нь "МАН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг буруушааж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй" хэмээн үзсэн байна. Харин 31,2 хувь нь энэ талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлэлгүй "мэдэхгүй" хэмээн хариулжээ.
Хоёр сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаандаа буюу маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэх юм.

























































Сэтгэгдэл (3)