Улаанбаатар хотод унадаг дугуйн зам барихад боломжтой, аюулгүй орчинг
тодорхойлох, цаашид баригдахаар төлөвлөсөн замууд, уулзваруудын ажлын
даалгавар, зураг төсөлд тусгуулах арга замыг тодорхойлох зорилгоор
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болно. Өглөөний 10:00 цагт Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд эхлэх хэлэлцүүлэгт МЗХ, Эдийн засгийн хөгжлийн яам, Гудамж төсөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцох юм.
Дашрамд сонирхуулахад “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг НИТХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан НИТХуралд өргөн барьж НЭГ тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгуулж Нийслэлийн 2014 оны ерөнхий төлөвлөлтөнд орсон билээ.
24tsag.mn


























































