УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр тэтгэврийн нэмэгдэл, цалингийн зөрүүний асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өнгөрсөн жилийн 100 мянган төгрөгийн цалин энэ жил 70 мянган төгрөгтэй тэнцэж байна. Иймээс 30 мянгөн төгрөгийн алдагдлыг зөрүүг нэмж олгох ёстой. Цалин, тэтгэвэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэт шингээд алга болж байна. Мөн цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудалд тодорхой байр суурьтай ажилладаг Монголын үйлдвэрчний эвлэл сүүлийн үед үлбэгэр ажиллаж байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр “Өнгөрсөн зургаан жилийн турш тулгамдсан асуудал бүрийг улсын гурван талт хэлэлцээрээр ярьж, асуудлыг шийдэж ирсэн. 2007 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 67500 төгрөг байсныг 207300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 45600 төгрөг байсныг 172200 төгрөг болтол өөрчилж, хүчтэй ажиллаж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийг хүний төлөө дайчин, хүчирхэг, тэмцэгч, дуу хоолойгоо улам хадгалж тэмцээч ээ гэж би уриалж байна. Мөн өнөөдрөөс эхлээд улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай, шуурхай эхлүүлж ойрын үед хуралдахыг би шаардаж байна.
Үүнд ҮЭ, Эздийн холбоо хүчтэй ажиллана гэдэгт итгэж байна. Идэвхтэн сонгуультнууд өнөөдөр ч байгаа. Ганцхан тэднийг удирдаж, зохион байгуулах хэрэгтэй байна. Та бүхэн сэтгэл гаргаач. Энэ байгууллагуудын удирдлагууд ур чадваргүй, менежментгүй гэж олон иргэд, сонгогчид хэлж байна. Гуравдугаар сарын эхний хагаст багтаж Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр үр дүнд хүрч түүнийг нийтэд мэдээлэх шаардлагатай байна” гэлээ.
Т.Хулан



























































Сэтгэгдэл (3)