Өвөрхангай аймгийн прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.Тус зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газар, хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгаас өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл тэдгээрийг арилгах талаар хэлэлцэж 2014 оны зорилтоо тодорхойлсон байна.


























































