Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд шүүх болон дүүргийн шүүхийн хамт олондоо баярлалаа

2014-2-28
0
ЖИРГЭХ
"Олон хүүхэдтэй, гэр нь шатсан шүүгчдээ Дээд шүүхийнхэн тусалжээ"
дээд шүүх.1  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнхбаяр хэмээх залуу манайд хандлаа. Дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлд саяхан таагүй явдал тохиолдож, түрээсээр амьдарч байсан байшин нь шатжээ. Энэ үеэр сэтгэлийн дэм үзүүлсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын хамт олон болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн хамт олондоо талархаж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлэхийг тэр хүссэн юм. 

-Та шүүхэд хэдэн жил ажиллаж байна?
-Би “Их засаг” их сургуулийг 2006 онд  эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хийх гэтэл мэргэжлийн ажил олдоогүй учир мөн оны 11 дүгээр сард хуучнаар Баянгол дүүргийн шүүхэд жижүүрээр орсон. Жил гаруйн дараа мэргэжлийнхээ дагуу шүүгчийн туслахаар томилогдсоноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байна. 

-Дүүргийн шүүхийн шүүгчийн туслахын ажлыг ачаалал ихтэй гэдэг…

-Тийм ээ, ачаалал ихтэй. Бүх ажлаа амжуулахын тулд бараг л хонох дөхнө.  Гэхдээ миний хувьд бага насны олон хүүхэдтэй учраас аль болох эртхэн л харихыг хичээдэг. Өнөөдрийн байдлаар гэхэд л манай шүүгч 70 гаруй иргэний хэрэгт ажиллагаа хийж байна. Жилд дунджаар дүүргийн шүүхийн шүүгч 300 гаруй хэрэг хянан шийдвэрлэдэг. Түүнээс гадна нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах гэх мэт чимхлүүр ажлууд олон байдаг тул ачаалал маш их.

-Та сая хүүхдүүдийнхээ талаар дурдсан. Бага гэхээр хэдэн настай вэ?  

-Манайх 4 хүүхэдтэй. Том охин маань 12 настай. Жижиг гурав нь 2-5 насны хөвгүүд.

-Гэр бүлийн хүн чинь ямар мэргэжилтэй вэ. Ажил эрхэлдэг үү?

-Эхнэр маань  багш. Гэхдээ бага насны олон хүүхэдтэй учраас ажил эрхлэх боломжгүй, тэднээ хараад гэртээ байдаг. Хүүхдүүдээ өгөх цэцэрлэг олддоггүй. Нэг хэсэг 24 цагийн цэцэрлэгт өгч үзсэн ч өвдөөд болохгүй юм билээ.

-Танай байшин шатсан гэсэн. Юунаас болж ийм явдал гарав?
-Манайх Чингэлтэй дүүрэгт айлын хашаанд гурав дөрвийн хэмжээтэй жижигхэн байр түрээслэн амьдарч байсан. Байшинг барихдаа дээврээ цоолж яндангаа буруу гаргаснаас ийм харамсалтай явдал болсон. Яндангаа тойруулаад шилэн хөвөн тавьж чигжсэн, өвөл мэдэгдэхгүй ч хавар болоод ирэхээр тэр нь аюултай юм билээ. Дээврийн банзан дээр халж байгаад уугиад гал гарсан байсан.

-Чухам хэзээ гал гарсан юм бэ. Тэр үед гэрт чинь хүн байсан уу?

-Одоогоос долоо хоногийн өмнө 2 дугаар сарын 21-ний 14 цагийн үед гал гарсан. Тэр өглөө би ажилтай, харин эхнэр хүүхдүүд маань азаар гадуур явж таарсан. Түрээсэлдэг байрны маань эзэн гэртээ орж яваад хаалгаар утаа савсаад байгааг харж, хэл дуулгасан юм. Гал команд ирж галыг унтраасан. 

-Байшин галд их өртсөн үү?  

-Дээврийн тал нь, байшин доторхи зүйлсээс галтай ойр байсан хэсэг шатсан. Зарим хувцас, эд хогшил шаталгүй үлдсэн ч угаарын үнэр гардаггүй юм байна. Хэрвээ байшингийн эзэн ирж таараагүй бол зөвхөн манайх галд өртөөд зогсохгүй, хажуу дахь гарааш, бас тэдний суудаг байшин ч шатаж мэдэх байсан юм билээ.

-Одоо та хүүхдүүдтэйгээ хаана амьдарч байна?
-Таван шард “Залуус хороолол”-д байр хөлслөөд амьдарч байгаа. Шинэ байр бас хотын захад зайдуу тул арай хямд учраас тэнд байр түрээсэлсэн.  

-Түрээсийн мөнгө нь хэд байх вэ?

-Сард 450 000 төгрөг.

-Уучлаарай, таны цалин ер нь хэд вэ?
-530 000 төгрөг.

-Түрээс төлөөд, дөрвөн хүүхэдтэйгээ зургаан ам бүл ийм хэмжээний цалингаар амьдрах амаргүй л байх?
-Мэдээж. Гэхдээ нэгэнт амьдарч байсан байшин минь шатсан болохоор  зээл тавиад өөр байр руу нүүхээс өөр аргагүй байсан. Ер нь зээл тавиад, бас заримдаа ах дүү, хамаатан саднаас тусламж аваад л ямар ч байсан болгодог.

-Та түрүүн шаталгүй үлдсэн эд зүйлсээс угаар үнэртдэг гэлээ. Жижиг хүүхэд угаартай газар амаргүй л байх даа…
-Тийм ээ, угаар бүр шингэчихдэг юм шиг байна лээ. Гаднаас орж ирэнгүүт л угаар үнэртэнэ. Жаахан байж байгаад дасаад мэдэхээ болино. Шөнө унтахаараа нялх хүүгээс минь авахуулаад бүгд ханиалгаад л байгаа. Байдаг чадлаараа арчиж цэвэрлээд, угаагаад ч угаар нь гарахгүй юм. Чийгшүүлэгч тавьдаг юм уу гэсэн бодол байна.

-Та Дээд шүүх болон өөрийн шүүхийн хамт олондоо баярласнаа илэрхийлмээр байна гэсэн. Энэ талаар…
-Миний амьдралд ийм хүнд үед тусламж үзүүлсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчид, Тамгын газрын захиргааны ажилтнууд, хамт олондоо баярлалаа.
Дээд шүүхээс тусламж өгнө гэж үнэндээ огт санаагүй. Гэтэл Дээд шүүхийн Залуучуудын зөвлөлөөс гаргасан санаачлагыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хүртэл дэмжиж, бүх шүүгч, ажилтнууд нийт 80 гаруй хүн  өөрсдийнхөө цалингаас мөнгө хандивласан. Дээд шүүхээс дуудахаар нь яваад очтол “манай хамт олны сэтгэлийн дэм” гээд мөнгө өгөхөд би их гайхаж балмагдсан л даа. Шүүхийн дээд байгууллага болох Дээд шүүхээс анхан шатны шүүхийн туслахад ингэж санаа тавьсанд хүн ёсны хувьд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэж үзээд танайд хандсан юм. Ер нь ийм хүнд хэцүү үед гар сунгана гэдэг хүнийг маш их баярлуулдаг юм байна.    

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.161.242.189)
    энэ авлишап идэгдсэн нийгсээ бузарлаж буг болсон шүүхэ шиээчлээч
    2023 оны 06 сарын 25 | Хариулах
  • brest (178.122.85.244)
    Hamt olnyhoo buyunyg edleed sain bna.Ta nart eruul enhiig husie.
    2014 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    sain zaluu shuu bi hamt olon jil ajillasan yum
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 45 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    3 цаг 3 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    3 цаг 13 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    3 цаг 22 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 45 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    21 цаг 9 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    21 цаг 11 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    21 цаг 15 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 цаг 35 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    23 цаг 29 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 цаг 54 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК