Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Байгууллагын ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аян” хүрээнд “Ухаалаг төрийн зарчим” хэлэлцүүлгийг ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, ажилдаа хандах хандлагын эерэг ахиц өөрчлөлтийг дэмжин, байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд ажилтан, албан хаагчдын дунд уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.Уг хэлэлцүүлгийг гурван баг болгон багийн системээр, илэн далангүй ярилцлага зохион байгуулан, байгууллагын болон хувь хүний түвшинд хэвшүүлэх зүйл “Том төрөөс ухаалаг төр лүү”, “Цаашид ёс зүйтэй ажиллах чиглэлээр та ямар өөрчлөлтийг хийж, хэрхэн ажиллах вэ?” сэдвүүдээр ярилцлага өрнүүллээ. Баг бүр бусдад санамж болох үгтэй уриалга гаргаж, санал бодлоо чөлөөтэй, нээлттэй солилцлоо. “Ёс зүйн хэм хэмжээ миний түвшинд”, “Улсын байцаагч миний амьдрал” сэдэвт илтгэл тавиж, ярилцлага өрнүүллээ.
Мөн “АХА” тэмцээнийг нийт ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулж, “Мэргэжлийн хяналтын байгууллагад миний оролцоо” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгарууллаа.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар


























































