Баруун бүс буюу Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад эрчим хүч нийлүүлдэг компаниуд үнэ тарифаа нэмэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргажээ. Харин Эрчим хүчний зохицуулах хороо хурлаараа тэдний хүсэлтийг авч хэлэлцэж, үнэ тарифыг нэмэхээр болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний /НӨАТ-гүй/ үнийг айл өрхөд 72 төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад 105 төгрөг, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн төлөх тарифыг 130 төгрөг болгон нэмэхийг баталжээ. Энэхүү тарифыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс мөрдөх юм байна.
Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил төвшинд хүрч, айл өрхийн тариф 15 хувиар хямд болохыг Эрчим хүчний хорооноос мэдээллээ.



























































Сэтгэгдэл (1)