Хөвсгөл аймагт өнөөдөр Мөсний баяр болно. Энэ өвлийн хувьд дулаахан
байгаатай холбогдуулан тус баярыг Хатгалаас 25 км-ын зайтай орших Эртний
далай жуулчны баазын ойролцоо хийх ба мөсөөр хийдэг томоохон
бүтээлүүдийг хуурай газарт хийх юм байна.Ирэх зун Чандмань-Өндөр суманд “Алунгоо ээжийн сургаалийн баяр” хийхээр төлөвлөж байгаа учраас мөсөн хотхоны бүтээлүүдийг уялдуулан бүтээх ба гадаадын мэргэжлийн хүмүүсийг авчирч хийх аж.


























































