Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийг хамтдаа ялъя: Хохирогчийн хувь заяаг аврах нь

2014-3-03
0
ЖИРГЭХ
Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. ЦЕГ-ын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас “ойр дотныхоо” хүний гарт амь насаа алджээ. 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн байна. Нэг хүний цаана доод тал нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо хорин мянга болж байгаа юм. Хорин мянгын ард дахин тэг нэмэгдэхэд юу юу нөлөөлөв? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


Гэрэл зургууд гэр бүлийн хүчирхийллийн гэрч болсон нэгэн түүх

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Time.com сайтын нийтэлсэн мэдээлэл Америкийн нийгэмд төдийгүй онлайн харилцаанд ихээхэн шуугиан тарьсан юм. Зурагчин Сара Наоми Левковиц Охайо мужийн баярын үеэр нэгэн хостой танилцсан байна. 31 настай найз залуу Шэйн нь шоронгийн хоригдол байсан бол түүний дурлалт эмэгтэй нь аль хэдийн хоёр хүүхдийн ээж болсон 19 настай Мэгги юм. Зурагчин ял эдлээд гарч ирсэн хүний амьдрал хэрхэн өрнөдгийг сурвалжлахыг хүсч Шэйн, Мэгги нараас зөвшөөрөл авахдаа түүний зургууд романтик харилцаа хэрхэн гэр бүлийн хүчирхийлэл рүү эргэснийг нотлох гэрч болно гэж зүүдлээгүй явсан биз. Гурван сарын хугацаанд хийсэн энэхүү фото нийтлэл гарсан даруйдаа нийгэмд шуугиан тарьж, хүлээн авагчдыг зурагчин Мэггиг зодуулах үед дундуур нь орох болон хүчирхийлэл эхэлмэгц зогсоох ёстой, ёсгүй байсан хэмээн хоёр хуваагдахад хүргэсэн юм. Сара Наоми Левковиц энэ бүтээлээрээ “Time” сэтгүүлээс зарласан фото зургийн уралдаанд тэргүүн шагналыг хүртсэн билээ. Америкийн зурагчны фото нийтлэлийг орчуулж тоймлон хүргэе. /Нийт 47 зураг байснаас 26-г сонгов/.
 1
1.    31 настай Шэйн шоронд олон жилийг өнгөрүүлжээ. Тэрээр коллежоо төгссөн жилдээ шоронд орсон бөгөөд ялаа эдэлж дуусаад амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн байна. Энэ үедээ эгчийнхээ хөрш эмэгтэй болох Мэггитэй танилцан болзож эхэлжээ.
 1
2.    Тэд хэдэн сар болзсоны эцэст тусдаа гарахаар шийдсэн байна. Дээд боловсрол эзэмшээгүй 19 настай Мэггигийн хувьд энэ нь анх удаа төрсөн гэрээсээ холдох шийдвэр байв.
 1
3.    Мэгги өмнөх нөхрөөсөө салахдаа дөрвөн настай хүү Кайден болон хоёр настай охин Мэмфис нарыгаа авч хоцорчээ. Мэдээж тэд ээжтэйгээ хамт амьдарна.
 1
4.    Шэйн болзож эхэлснээсээ хойш сарын дараа хүзүүн дээрээ Мэгги хэмээн шивүүлжээ. Дайж хэлэхэд Шэйний шивээснүүд болон шоронд суусан явдал нь түүнийг хүмүүстэй харилцахад саад болдог байв.
 1
5.    Шэйн шинэхэн гэр бүлийнхээ төлөө ажилд орохыг хүссэн ч олдсонгүй. Тэрээр бүр орон нутгийн рок хамтлагт хүртэл дуулж үзсэн байна.
 1
6.    Шэйн Мемфис охинтой илүү дотносож чаджээ.
 1
7.    Харин Кайдентэй учраа ололцоход ихээхэн хүндрэлтэй байв. Тэд харилцаагаа сайжруулахаар хамт үсчинд орсон ч өнөөх хөндий байдал хэвээрээ.
 1
8.    Шэйн Кайдены хувьд аав нь болохыг хүсдэг боловч Кайден үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Харин Мэгги тэд миний хайрыг татахын тулд байнга өрсөлддөг эрчүүд мэт харагддаг хэмээн ярив.
 1
9.    Шэйнд ажилд олдохгүйгээс гадна багахан мөнгөөр хоёр хүүхэд өсгөж, мөн Кайдентай ойлголцож чадахгүй байгаа нь түүнийг бухимдуулж байлаа. Тэдний харилцаа шинэ байхаа больсноос хойш Мэгги, Шэйн нар үе үе хэрэлдэх болжээ.
 1
10.    Тэд ихэвчлэн санхүүгийн асуудлаас болж маргалдах бөгөөд Шэйн Мэггиг харилцаанаасаа илүү хүүхдүүддээ анхаарал хандуулдаг хэмээн буруутгаж байв. Мэмфисийн төрсөн өдрөөр хоолны газарт хэрэлдсэний дараа Шэйн “Яагаад би нэг ч гэсэн удаа чухал хүн байж болохгүй гэж?” хэмээн асуув.
 1
11.    Гэсэн ч тэд эвлэрдэг байлаа. Шэйн, Мэгги нар хоёулахнаа болзож, караокед оролгүй уджээ.
 1
12.    Караокед байх үед Мэгги Шэйнийг нэгэн бүсгүйтэй хардаж гэртээ түрүүлж ирсэн байна. Харин Шэйн гэртээ ирээд өөрийг нь хаяж явлаа хэмээн уурлажээ. “Шэйн чи их уурласан байгаа учраас явсан нь дээр, хүүхдүүдийг битгий сэрээ” гэж Мэгги хэлж байна.
 1
13.    Шэйн явахыг хүсээгүй бөгөөд улам их уурлажээ. Түүний эрэгтэй найз нь Мэггиг хүргэж ирсэн нь уурлах бас нэгэн шалтгаан байв.
 1
14.    Шэйн Мэггиг анх удаа алгадсан бөгөөд Мэгги гал тогооны өрөөнөөс гарахыг оролдон гүйхэд нь барьж авав.
 1
15.    Тэрээр Мэггигийн нурууг тавилгад хүчтэй түлхэн зогсоогоод “Чамд хоёр сонголт байна. Нэг бол энд зодуулах эсвэл хонгилын өрөөнд орж хоёулахнаа ярилцах” хэмээн хэлжээ.
 1
16.    Мэгги татгалзахад Шэйн түүний хүзүү, нүүрийг базлаж эхэлсэн бөгөөд заавал сонго хэмээн шаарджээ.
 1
17.    Хэрүүл, зодоон чангаар үргэлжилсэн тул Мэмфис сэрсэн байна. Тэрээр ээжийгээ зодуулахыг нүдээр харсан гэрч болсон бөгөөд энэ үед хөлөө дэвслэн чангаар уйлж байлаа.
 1
18.    Шэйн Мэггиг тавиад нүүрт нь тулан чангаар хашхирсаар байв. Энэ үед Мэмфис уйлахаа больж тэдний дундуур орон ээжийгээ тайвшрахыг гуйж байна.
 1
19.    Цагаан цамцтай хөрш нь дуудлага өгсний дараа 00:30 цагт цагдаа иржээ. Мэгги тамхи татаж уйлангаа болсон явдлыг ярьж байсан бөгөөд өөрийг нь Шэйнээс тусдаа байлгаж өгөхийг хүсчээ.
 1
20.    Шэйн баривчлагдахынхаа өмнө Мэмфист баяртай гэж хэлэхээр тэвэрч байна. Тэрээр энэ үедээ өөрийгөө буруугүй гэж дахин дахин хэлсэн бөгөөд цагдаад Мэгги хүүхдүүдийг аваад согтуугаар жолоо барьж явахыг хүссэн гэж хэлэв.
 1
21.    Шэйн Мэггигээс өөрийг нь баривчлуулахгүй байхыг хүссэн байна. Тэрээр “Мэгги, намайг битгий явуулаач. Тэдэнд намайг буруугүй, тийм зүйл хийгээгүй гэдгийг хэлээч” хэмээн уйлж байжээ.
 1
22.    Цагдаагийн ажилтан хүчирхийллийн баримт болгож Мэггигийн зургийг авч байна. Тэрээр энэ үеэр “Тэр ингэхээ болихгүйг чи мэдэж байгаа. Тэд алахаас нааш хэзээ ч зогсдоггүй юм” хэмээн ярьж байв.
 1
23.    Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэргэжсэн цагдаа зураг авангаа Мэггиг гомдолдоо гарын үсэг зурж баталгаажуулахыг ятгасаар байв. Мэгги “Би түүнийг асуудалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээн харамсаж байсан бол цагдаа “Чи түүнийг асуудалд хутгаагүй шүү дээ. Тэр өөрөө л асуудал гаргасан. Би Шэйнийг мэднэ. Тэр сайн залуу. Гэхдээ тэр үүнээс ч илүүг хийж мэднэ” хэмээн хэлж байв.
 1
24.    Стресс дарамтад орсны улмаас Мэггигийн гэдэс нь өвдөж бөөлжив.
 1
25.    Гомдол гаргасан Мэгги хоёр хүүхдээ аваад тэр шөнөдөө найзындаа очиж хонохоор шийдэв. Хэрүүлийн үеэр унтаж байсан Кайден сэрээд уйлсан бол гэрч болсон Мэмфис илүү тайван болсон бөгөөд ээжийгээ тайвшруулан “Би танд хайртай ээж ээ, битгий уйл” хэмээн хэлэв.
 1
26.    Найзындаа ирж баахан уйлсан Мэгги “Түүний үзэн ядаж байна” хэмээн шивнэв.

Мэгги хожим нь хүүхдүүдийнхээ эцэгтэй эвлэрч хамтын амьдралаа дахин эхлүүлж буй тухай нийтлэлийн үлдсэн хэсгэт гардаг. Гэрэл зургууд гэр бүлийн хүчирхийллийн гэрч болсон түүх ийм байв. Ингэж нэгэн бүсгүй дахин хүчирхийлэлд өртөхөөс аврагджээ.
Энэхүү фото нийтлэлээс гэр бүлийн хүчирхийлэл ямар шинж тэмдгүүдийг агуулдагаас эхлээд Мэггиг хүчирхийллээс аврагдахад нөлөөлсөн хэд хэдэн зүйлийг харж болохоор байна.
 
Гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн өрнөдөг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь хэнийг ч ялгадаггүй үзэгдэл юм. Гэр бүлийн хүчирхийлэгчид ба тэдний хохирогч нь нийгэм эдийн засгийн бүх бүлгээс гаралтай байдаг ба өөр өөр түвшний боловсролтой байдгийг Шэйн, Мэгги нарын жишээнээс харж болно. Ихэнх хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг хүчирхийлэгч этгээд өөрийнхөө зан ааш, авирыг хянаж чадаагүйд оршдог гэж буруугаар ойлгодог аж. Гэтэл гэр бүлийн дарангуй этгээд нь бусдыг эрхшээлдээ оруулах мухар хүсэлдээ автсан байдгийг Шэйний үйлдлүүд нотлон харуулна.

Энэ төрлийн хүчирхийлэл нь “Миний үг энэ гэрт хууль байх ёстой” гэх үг хэлээс эхлээд аажмаар эхэлдэг бөгөөд олсон эд хөрөнгө, орлогын хэмжээгээр дарангуйлах, сэтгэл санааны дарамтад оруулах, бие мах бодод халдах, бэлгийн харилцаанд хүчирхийлэх зэрэг хэлбэрээр илэрдэг. Хэрвээ Мэгги хүчирхийлэгч этгээд байсан бол ганцаараа ажил хийж мөнгө олдог нь Шэйнийг дарамтлах шалтгаан болох юм. Зурагчин Наоми “Хохирогч Мэгги битгий хэл тэдний харилцааг хөндлөнгөөс баримтжуулж байсан би ч гэр бүлийн хүчирхийлэл хэзээ эхлэснийг мэдээгүй” хэмээн дурссанаас хүчирхийлэл аажмаар эхлэдгийг харж болох юм. Магадгүй сэтгэл санааны хүчирхийлэл таны амьдралд эхэлсэн ч байж болох.

Гэр бүл гэдэг хайр сэтгэл, үр хүүхэд, санхүүгийн хувьд бие биеэсээ ихээхэн хамааралтай хүмүүсийн харилцаа учраас хүчирхийлэл нь нуугдмал шинжтэйгээс гадна дахин давтагдах явдал өндөр байдаг аж. Гэр бүлийн хүчирхийллийг нууж явсны уршгаар хосын харилцаа тодорхой цикльд орж, хүчирхийлэл давтагдаж эхэлдэг байна. Хүчирхийлэгч этгээд эхэндээ уур уцаараа гаргана, хэн нь “босс” гэдгийг мэдрүүлэх болно. Хүчирхийлэл өрнөсний дараа буруутайгаа ойлгоогүй хэдий ч хийсэн үйлээ цайруулж уучлал гуйна. Уучлал гуйх нь өөрөөсөө хариуцлагыг зайлуулах арга болдог аж. Дараа нь дахиад л хүчирхийлнэ. Уучлал гуйх, гэмгүй царайлах явдал нь хохирогч талд “... маань уурандаа л ийм болчихлоо, дараа дахин ингэхгүй байх” гэсэн итгэл найдлагыг төрүүлдэг учраас хүчирхийллийг нууцалж, уучилж өршөөх шалтгаан болдог тухай судлаачид тэмдэглэжээ. Хэрвээ Мэггигийн гэр бүл дэх хүчирхийлэл нууц хэвээр үлдсэн бол дахин давтагдсаар амь насаараа хохирох байсан ч байж болох юм. Магадгүй хэрүүл дундуур сэрсэн Мэмфис охин ч хүчирхийлэлд өртөхийг үгүйсгэх аргагүй билээ.  

Хэн Мэггиг гэр бүлийн хүчирхийллийн циклиэс аврав?

Хорин нас дөхөж яваа залуухан эмэгтэйг арваар ах эрийн хүчирхийлэлд байнга өртөхөөс хэд хэдэн зүйл хамгаалсан гэж дүгнэж болно. Нэгдүгээрт, дуудлага өгсөн өнөөх цагаан цамцат хөрш юм. Хэрвээ тэр дуудлага өгөөгүй бол тэр шөнө чимээгүй хүчирхийллийн эхлэл болох байв. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дадлагажиж мэргэшсэн цагдаагийн ажилтан. Хэрвээ тэр ажлаа сайн мэддэггүй, энэ асуудлыг ямар хор хөнөөлтэйг ойлгодгүй байсан бол Мэггиг гомдолд гарын үсэг зурахыг биш Шэйнтэй эвлэрэхийг зөвлөх байсан биз. Гуравдугаарт, АНУ-ын хууль тогтоомжид гэр бүлийн хүчирхийлэлд сайтар хариуцлага тооцохыг заасан байдаг. Чамд өөр сонголт байхгүй хэмээн сүрдүүлж байсан Шэйн баривчлагдах үедээ уйлж байсныг бид харсан. Тэр өөрийг нь ямар хатуу шийтгэл хүлээж буйг гадарлаж байгаа учраас “номхорсон” нь тэр юм. Дөрөвдүгээрт, АНУ-д хүчирхийлэл байх ёсгүйг, хүний эрхэнд халдах ёсгүйг практиктаа ойлгуулж чаджээ. Зарим улс орнуудад эдгээр зүйлүүдийг хуулиндаа хориглодог авч амьдрал дээр хүлээн зөвшөөрдөг, байдаг л нэг үзэгдэл гэх хандлага амь бөхтэй оршсоор л байна. Тавдугаарт, Мэггигийн хүчирхийллээс бүр мөсөн ангижрахыг хүссэн сонголт байв. Тэрээр хоосон найдлага тавьж Шэйнийг хүлээгээгүй бөгөөд үр хүүхдээ аюулгүй орчинд өсгөхийн тулд салсан нөхөртэйгөө эвлэрэх замыг сонгосон юм. Хэрвээ Мэгги хаширдаггүй бас итгэмтгий нэгэн байсан бол гал тогооны өрөөндөө дахин алгадуулахыг хэн байг гэхэв. Түүнийг гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдлэгтэй байсан гэж дүгнэж болно.

Харин манай улсад яагаад хүчирхийлэл нэмэгдсээр байна?

Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. ЦЕГ-ын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас “ойр дотныхоо” хүний гарт амь насаа алджээ. 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн байна. Нэг хүний цаана доод тал нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо хорин мянга болж байгаа юм. Хорин мянгын ард дахин тэг нэмэгдэхэд юу юу нөлөөлөв? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

1.    Сайн нэр VS Боловсрол


Монголчууд бидний дунд гэр бүлийн хүчирхийллийг бусдаас нууцлахад хүргэдэг нэгэн муу зан бий. Энэ бол нэр төрөө сэвтээхгүй байх үзэл юм. Салж сарнисан, цагдаа шүүхээр явсан гэж нэр төрөө алдсанаас зодуулаад явж байх минь хэмээн боддог олон хүн байгаа нь нууц биш. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан гэх хүмүүс өмнө нь нэг ч удаа цагдаа шүүхэд хандаагүй тохиолдол олон байдгаас үүнийг харж болно. Хоосон нэр төрөө халуун амьнаасаа илүүд үзэхийн хор уршиг нь хохирогч, эсвэл түүний ойр дотнын хэн нэгэн нь хүчирхийллийг мэдрэх тусам гэмт хэргийг таслан зогсоох, дуусгавар болгохоор болчимгүй үйлдэл хийх магадлал өндөр байдаг аж. Ингэснээр тэд сайн нэртэйгээ үлдсэн хэдий ч тогтмол хүчирхийлүүлэх, цаашдаа хэн нэгний амь нас хохирох замыг сонгож байгаагаа ухамсарлахгүй байна. Зарим нь бүр өртөж байгаагаа мэдэхгүй байгаа нь хүирчхийллийг нь нууц болгох бас нэгэн шалтгаан болдог.

АНУ-ын Төрийн Департментын 2010 онд гаргасан “Хүний эрхийн судалгааны тайлан”-д Монгол Улсад 40 байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байна гэжээ. Эдгээр байгууллагаас өөр гэр бүлийн хүчирхийллийн тухай гэгээтэй  мэдээлэл өгдөг газар байхгүй гэж хэлбэл буруудахгүй. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах тухай боловсрол үгүйлэгдэж байна. Ийм боловсролыг сурагчдад багаас нь эзэмшүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас олон нийтийн санаа бодол төлөвшихөд нөлөөлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар бараан мэдээлэл цацаж нийгэмд айдас төрүүлэхийн оронд олон нийтийг соён гэгээрүүлэх үүргээ эргэн харахад илүүдэхгүй биз. Мөн иргэдтэй тулж ажилладаг СӨХ болон хороо, хэсгийн ажилчид, сум, багийн засаг дарга нар, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан нар хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулдаг болох ёстой. Энэ гэр бүлд хүчирхийлэл гарч магадгүй, манай засаг захиргаанд нийт тэдэн удаа хүчирхийллийн хэрэг гарсан гэсэн судалгааг тэд хийдэг болох хэрэгтэй байна. Ингэснээр холбогдох хүмүүс зорилтот бүлэгт мэдээлэл өгч хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадна.

2.    Илжиг VS Сайн хөрш, сайн иргэн

Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл цагаан цамцат бүсгүй шиг цагдаа дуудах хүн манай улсад өдрийн од шиг цөөхөн. Чимээ шуугиан гаргаад ядаргаатай юм хэмээн төвөгшөөх нэгэн байхад “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд инээгээд өнгөрөх нь цөөнгүй. Хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх, үл тоомсорлох энэ үзэл тайзан дээр гараад удаж байна. Харин маргааш нь хэн нэгэн гэмтэж бэртсэн, амь нас хохирсон байвал муу хөршүүдэд хариуцлага тооцох боломжгүй нь харамсалтай. Авгай нөхрийн хэрүүлд хошуу дүрэх биш гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ гэр бүлд туслах ёстой гэсэн үзэл хэрэгтэй. Хов ярьдаг биш аюулыг холдуулдаг сайн хөрш, ухамсартай иргэний тоог бид өөрсдөө нэмэх ёстой. Мөн мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах систем ч эрх зүйн хувьд тусгагдсан байх хэрэгтэй байна.

3.    Хайрын сум VS Хариуцлагатай, туршлагатай мэргэжилтэн

Хүчирхийллийг өөгшүүлэх өөр нэгэн зуршил цагдаагийн байгууллагад бий. Би хүчирхийлэлд өртлөө гээд очиход, эсвэл хохирогч этгээд дуудлага өгөхөд очсон цагдаагийн ажилтан энэ талаар гүнзгий мэдлэггүй байдаг. Тиймээс асуудлыг шийдэхдээ өөрийн үнэлэмжээр хандаж, хүндрүүлэхгүй зохицуул, хоорондоо учраа ололц гэдэг.  Наанаас харахад гэр бүлийн харилцаагаа авч үлдэх боломж мэт харагдах 2-3 сарын хугацаа хүчирхийлэгч этгээд улам даврах эрсдэл ч байж болох юм. Үнэн хэрэгтээ зохицож чадахгүйдээ тулаад л шийдэж өгдөг хүмүүст нь хандаж байгаа шүү дээ. Тиймээс хохирогчдод эвлэр гэж хайрын сум бэлэглэдэг бус зөв шийдвэр гаргахад нь тусалдаг, гомдлыг нь шийдэж өгдөг мэргэжилтэн хэрэгтэй байна. Мэггиг гарын үсэг зурахад тусласан шиг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн туршлагатай цагдаа нар  хэрэгтэй. Үүнийг төрийн зүгээс анхаарч ядаж хороо, сум бүрт ийм мэргэжилтэнг хуваарилах шаардлагатай байна.  

4.    Дарамт VS Дэмжлэг


Хүчирхийллийг албан хүчээр шийдүүлэхийг хүссэн хохирогчид ихээхэн дарамт, саад тотгор бий. Энэ нь иргэдийг хүчирхийллийн тухай нууцлахад хүргэдэг байж болох юм. Тухайлбал, хохирогч этгээд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж гэж 70 мянган төгрөг нэхдэг. Биедээ гэмтэл авсан бол эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээ, эмчилгээний мөнгө хэрэг болдог. Хүчирхийлэгч нь хуульд заасны дагуу 7-30 хоног саатуулагдвал хоног тутамд мөнгө нэхэгдэнэ. Эдгээр бүх зардал ихэнхидээ хохирогчоос гардаг гэхэд хилсдэхгүй. Зардлаа төллөө, тэгээд тусгаарлуулахыг хүслээ гэхэд иргэдэд туслах хүртээмжтэй газар ховор байна. Улаанбаатар хотын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хоргодуулах таван байр, 21 аймгийн ердөө дөрөвт нь ийм байр нэг нэг бий. Хэрвээ хоргодох байр байхгүй /хөдөө орон нутагт/, эсвэл дүүрсэн тохоилдолд хохирогчийг нэг цэгийн үйлчилгээнд /нийслэлд 3 байдаг/ хүргэж өгдөг бөгөөд тэнд 72 цагаас илүү байлгахгүй журамтай. Ингээд л хохирогч этгээдийг гомдол гаргасан “гэмийг” нь үүрүүлээд яргачны гарт буцааж байгаа юм. Олон улсын жишгээр бол гурван сая хүн амтай манай улсад тавин хоргодох байр хэрэгтэй гэсэн. Тиймээс төрийн зүгээс хохирсон этгээдэд учирдаг эдгээр дарамтуудыг хөнгөвчилж, харин ч дэмжлэг үзүүлдэг цогц бодлого дутагдаж байна.  

5.    Хууль VS Сайн хууль

Манайд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчин байхгүй биш байгаа. Хүний эрхийн төлөөх байгууллагууд олон удаа шаардлага хүргүүлсний эцэст “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийг батлаад арван жил өнгөрсөн. Мөн “Хүчирхийлийн эсрэг хууль”, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах болон Хүүхдийн эрхийн конвенци гэж байна. Гэсэн хэдий ч хүчирхийлэл нэмэгдсээр байгаа нь хуулийн хэрэгжилт муу байгаагаас гадна эрх зүйн орчин сайтар бүрдээгүйг хэлж байна.
НҮБ-ын “Хүний эрхийн тайлан”-д “Монгол Улсын гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хуулинд хохирогчийг хамгаалах талаар хангалттай зааж өгөөгүй, зөрчил гаргагч шийтгэгдсэний дараа гэр бүлийн харилцааг дахин зохицуулахад төр болон цагдаагийн газар оролцох эсэх талаар тусгаагүй, хуулийнхан гэмт хэрэг гэж үзэхээсээ илүү Захиргааны хариуцлагын хуулийг ашигладаг. Тус хуульд заасан торгох эсвэл хэрэгтэнг 7-30 хоног баривчлах гэсэн нь хууль зөрчигчид үзүүлдэг ганц шийтгэл гэж хэлж болно” хэмээн шүүмжилжээ. Мөн хүнд ноцтой хүчирхийллийн тухай мэдээллийг хүлээн авсан байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаатай ажиллахыг хуулиар нарийн зохицуулаагүй хэмээн албаныхан гомдоллодог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг, хүний эрхийн төлөөх 20 орчим байгууллага Ерөнхийлөгчид санаачилга өргөн барьсан. Үүний ачаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлох зэрэг олон асуудал хэлэлцэгдэж байна.

Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг, хэрэгтэнг зохих ёсоор шийтгэдэг сайн хууль батлаж, эрх зүйн аюулгүй орчинг бүрдүүлэх нь эрх баригчдын үүрэг билээ. Үүнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байгууллагууд ч сайн хяналт тавих шаардлагатай юм.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэдэг бол хүчирхийлэлгүй гэр бүлийг бий болгох нйигэм, социологийн цогц бодлогын асуудал юм. Тиймээс хохирогч нь асуудлаа дэлгэж, иргэд нь боловсрол эзэмшиж, туршлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж, төрийн хангамжийг сайжруулж, эрх зүйн орчинг сайтар бүрдүүлж чадвал бид хохирогчийн хувь заяаг Мэггигийнх шиг аварч чадна. Хүн та өөрийнхөө төлөө, иргэн та бусдынхаа төлөө, мэргэжилтэн нь үүргийнхээ төлөө, байгууллага нь үйл хэргийнхээ төлөө, төр нь нийгмийнхээ төлөө гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэцгээе. Хорин мянган хэргийг 2000, 200, 20 болгоё. Хүүхэд бүхэн хүчирхийлэлгүй гэр бүлд өсөх нь тууштай тэмцлээс хамаарна.

Д.Идэржаргал
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • TSe (202.21.96.158)
    Jiriin hmuust bol uhamsarluulah tuhaid 100% gj bolohoor niitlel baina, Turiig udirdaj bgaa TENEG ERHMUUDED ger bul huchirhiilliig dorvitoi bagasgah, taslan zogsooh arga zam, ajiliin gartsiig ni oloh tal deer ushuu iluu delgeruulj bichvel zugeer ymaa NIITLELCHEE, tnx for your sharp prehension
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Tsetse (202.21.96.158)
    Ydaj hohirogch anh udaa handsan bol ahiad iim zuiliig davtagduulahguin tuld ene met zuilee hevleed, recordlood uzuulj, unshuulj,setgel sanaa, biy mah bodiin zovlon, sanal*****, TUURUGDL-uus ni 1 mur salgaj baimaarsan
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Tsetsee (202.21.96.158)
    Photo zurag havsargasan ni mash sain bn.Humuust denduu sain oilgogdoh guur bolson met sanagdlaa.Niitleliig unshaad, zurguudiig harad yvahad yah argagui undesleltei,yg iim zamaar urnudug, orshin baidag zuil gedgiig oilgoj, uhaartal saihan bichsen bain.Ene met humuust shuud-hyalbar-nevt medrgedeh niitlel, nevtruuleg, bolovsrol, medee, medeelliig l olon niited tugeemeer baina daa,Uuniig unshaad buur CHIN SETGELEESEE handaj baina shuu
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.17)
    goy goy
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.6)
    maggie geed shivuulj l bdg . muu araatan ajilgui shorongiin horigdol
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Uhaalag turd naidahaas (103.26.194.4)
    Mongold ger buliin huchirhiilelees bolj salalt ikh huuhed unchreh tenemel boloh geed asuudal ikh bainadaa. Ger bul togtvorgui bol uls oron togtvorgui gedeg merged ailgdsan baidag. heden jiliin umne manai top uls tuchid ger buliin talaar togtvorgui geed sited tavigdsan baisan shuu.muu duural yum daa.
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • 49 alagdjee (103.26.194.19)
    Yaasan muuhai zerleg hun durstei araatnuud - Manukol akaedimiin todorhoilsnoor hij gureesnuud olshirson baina ve.
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    uneheer oilgomjtoi goy bichjee. ene asuudliig shuh tsag ali hediin bolood bv
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Hiih ajil ikh bna daa (103.26.194.13)
    Mongold dald huchirhiilel denduu ikh bolson ni ilerhii baih shigee. Yaaval deer yum be. Davagdashgui huchin zuil bolj humuus altan amia aldsaar baih uu. Shiidvertei arag hemjee avah tsag boljee.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Iderjargald (103.26.194.7)
    Ta mash chuihal asuudliig USA-iin jisheen deer humuust oilgomjtoi gargan zuragtaigaar uzuuljee. amjilt.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • TBB ajillah (103.26.194.5)
    Emegeteichuiud huuhdiin erhiin gesen turiin bus baiguullaguud ajillah heregtei boljee.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • 49 hun amia aldsan genee (103.26.194.10)
    Ene bol mongold ger buliin huchirhiilel yamar ayultai bolsoniig haruulj bainadaa. Undesnii tenegrel gej uuniig heldeg bolov uu.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Z (85.176.10.8)
    Amidral aimaar,,,,uhaantai l bai,,,tevch jal tegvel diilne!!!!!!!!!!!????
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • 37 litr (103.26.194.7)
    Neg hund 8 litrees iluu arhi noogdoj baival ter uls undesten muhdeg gesen shuu. Mongold neg hund 37 litr noogodj baigaa tul arhinaas alaltsaan tamhinaas talaltsaan bolsoor, haranhui muu zasagtai uls iim baidag ajee.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Iderjargal ok (103.26.194.13)
    Mongold ger buliin huchirhiilel asar ikh bolson baina. Hunii araatan serehui ni herees hetersen gej M.akademias medeelsen .
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    39 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    1 цаг 57 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    2 цаг 7 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    2 цаг 15 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    2 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    20 цаг 3 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    20 цаг 5 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    20 цаг 9 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    21 цаг 29 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    22 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    22 цаг 48 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК