Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байна хэмээн МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороо”-г яаралтай хуралдуулах саналыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн боловч шалтгаангүйгээр хойшлогдсоор байгаа аж.МҮЭ-ийн зүгээс цалингийн зөрүүг багасгаж, иргэдийн тэр дундаа багш, эмч нарын цалинг нэн даруй 40 хувиар нэмэх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа.
Тиймээс өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаарджээ.
Т.Энхэлээ



























































Сэтгэгдэл (1)