Сэлэнгэ аймгийн прокурорын газар энэ сарын 21-ны өдөр прокурорын туслах ажилтнууддаа “Прокуророос гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хянахад анхаарах зарим асуудал сэдэвт сургалт зохион байгуулжээ.Сургалтын хүрээнд прокурорын туслах ажилтан “тогтоолын төсөл” бичих арга барилд суралцах, хуулийг зөв хэрэглэх, хэргийн түүвэр хийхэд анхаарвал зохих зарим асуудлууд зэргийг хамруулсан нь үр дүнтэй болсон байна.
Сургалтын явцад тусоах ажилтнууд ажил үүргээ биелүүлэхэд гардаг эргэлзээтэй асуудлын талаар чөлөөтэй санал солилцож, харилцан туршлага солилцжээ.


























































