Ховд аймгийн Прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран хорих ангийн номын сангын баяжилтыг нэмэгдүүлж шинэчлэх, ялтнуудын сургалт нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Ухаан далай номоос ихтэй” аяныг Ховд аймаг дахь төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион явуулсан байна.Тус аяныг дэмжиж тус аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурал, Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Прокурорын газар, сум дундын 25 дугаар шүүх, захиргааны хэргийн 17 дугаар шүүх, цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулиуд, арилжааны банкиуд, мэргэжлийн хяналтын газар, Ганданпунцагчойлон хийд, нийтийн номын сан зэрэг нийт 17 байгууллга нэгдэж оролцсон бөгөөд тус аяны хүрээнд нийт 3000 ширхэг ном цугалсаныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн авч ялтны амьдарлын бүс дэх номын санд баяжилт хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































