Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 15, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 17 нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан. Тус сонгон шалгаруулалтаар 197 иргэн бүртгэгдсэнээс нийт 20 ажлын байран дээр 60 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгджээ.Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг тухайн ажлын байранд томилуулах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Энэ дагуу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилгоо хийж эхэлсэн байна.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний төсөлд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, НЗДТГ-ын холбогдох хэлтсүүдээс санал авч байгаа юм байна.

























































