Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мөнгө, эрх мэдэл биш харин шудрага ёс бол мөнхийн эрх ашиг

2011-12-21
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед МАН-ын гишүүд намаа шүүмжилж болохгүй хэмээн дүрэмжүүлсээр байтал харин ч зоригтойгоор шүүмжилж гарч ирээд олны анхаарлын төвд эргэн ирээд байгаа  Бага хурлын гишүүн хуульч Манжаагийн Ичинноровтой ярилцлаа.
Сүүлийн үед МАН-ын гишүүд намаа шүүмжилж болохгүй хэмээн дүрэмжүүлсээр байтал харин ч зоригтойгоор шүүмжилж гарч ирээд олны анхаарлын төвд эргэн ирээд байгаа  Бага хурлын гишүүн хуульч Манжаагийн Ичинноровтой ярилцлаа.

Та МАН-ын удирдлагуудыг олигархжсан коммунизмаас салах хэрэгтэй гэж хэлсэн. Үүнийхээ төлөө ч түрүүчийн долоо хоногийн зарим хэвлэл мэдээллийн багагүй шүүмжлэлд өртөөд авлаа. Та энэ талаар юу хэлмээр байна?

-       Миний өгсөн ярилцлаганд дурдагдсан зүйлсийг баярлан, сайшааж буй хүмүүс олон байгааг олж харсан. Үүнд ч бас урамшсан. Ялангуяа миний хэлсэн үгэнд талархаж буй МАН-ын олон зуун гишүүд байгаа нь анхаарлыг маань татсан. Олон хүнээс надад мессеж, имэйл, мөн фейсбүүкээр мессежүүд ирсэн. Энэ нь юуг харуулж байна гэхээр МАН дотор ч үгээ хэлэхийг хүсдэг, ярьж, дуугарахыг хүсдэг хэдий ч дотроо чимээгүй хадгалаад явдаг хүмүүс олон байдаг юм байна. Хэвлэлийнхний хувьд гэвэл намайг, үзэл бодлыг минь дэмжиж байгаа хэвлэл мэдээлэлийнхэн ч олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

Магадгүй нийгмийн нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу байгаа явдал нь нийгмийг ерөнхийд нь шударга бус харагдуулж байгаа байх. Тэхээр нийгмийн шударга бус тогтолцоог үзэн ядаж буй хүмүүс танай намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд бас байна гэж та бодож байна уу?

-       Нийгмийн баялгаас баян, эрх мэдэлтэй цөөнх илүү хожиж, нийгэм нийтдээ үл хүртэх, дутуу хүртэх явдал нь иргэд, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ үзэгдэл бас улс төрийн нам доторх үзэгдэл болж харагдаж байгаагаараа магадгүй миний ярьж буй зүйлс намын гишүүдээс дэмжлэг авч байна гэж бодож байна. Мөнгө эрх мэдэл биш, эрх чөлөө, шударга ёс л мөнхийн эрх ашиг байдаг. Хүмүүс дотроо шударга ёсыг маш их хүсэмжилж байдаг. Энэ бол хүний натур шинж. Миний дуу хоолой ч гэсэн шударга ёсны илэрхийлэл болж буйн хувьд намын дотор ч гэсэн, жирийн гишүүд төдийгүй эрх мэдлийн түвшинд ч хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс байна.

Та саяхан ТВ-ээр ярилцлага өгч байхдаа би энэ намд байдаг хуучинсаг сэтгэлгээ, арга барил, хандлагыг эвдмээр байна гэж хэлсэн. Та ганцаараа эвдэж чадах уу?  

-       Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үзэл санаагаа уралдуулан байж аливаа тогтолцоо шинэчлэгдэж, өөрчлөгдөж, өсөн хөгжиж, дэвжин дээшилж байдаг. Гэтэл манайх угаасаа ийм нам, ийм л байх ёстой гэсэн хуучинсаг үзэл давамгайлж байдаг.  Энэ намын онцлог нь хувь хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүүтэй төрийг шүтсэн сэтгэлгээ ноёлсон, хувь хүний үзэл бодол чухал биш даргын тушаал шийдвэр илүү чухал газар байна гэдгийг орсон хойноо улам илүү ойлгосон.  Сэтгэлгээ, арга барилын хувьд бүр илүү онцлог.  Үзэл санааны уралдаан биш өнгө мөнгөний уралдаан явж байдаг газар болж хувирах ёсгүй. Иргэд, гишүүд, дэмжигчиддээ хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явууллаа гэхэд одон медаль, дуу хуур, бэлэг сэлт, хөшөө дурсгал, туг дарцаг гэсэн дандаа хуучин нийгмийн маань сэтгэлгээ, арга барил ноёлсон онцлогтой. Угтаа бол чөлөөтэй үзэл бодлоо уралдуулсан, урагшаа харсан үйл ажиллагаанууд байх ёстой. Хуучирсан сэтгэлгээ, арга барилуудыг би эвдэхийг хүсч байна. Энэ нь ч өөрөө хөгжлийн эрүүл үзэгдэл хэмээн МАН-ын удирдлагууд хүлээн авна гэж би бодож байна.

 

Ардчилсан нам гэхээр ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөө нам гэдэг нь шууд нэрнээсээ харагддаг. МАН нэрээ сольсон ч “дээлээ сольсон ч хуучин хүн нь хэвээрээ гэдэг шиг” яг л төрийг шүтсэн, хуучинсаг нам хэвээрээ байгаа юм биш үү?

Нэгэнт социал демократ чиглэлийн нам юм бол өнөөдөр түүний амин сүнс болсон эрх чөлөө, тэгш байдал тэгш боломж, эв нэгдэл гэсэн тулгын гурван чулуу болсон суурь, хөрсөн дээр хөгжлийн модоо ургуулах ёстой. Эрх чөлөө нь зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөө бус тухайн нийгмийн эрх мэдлийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөө гэж тодорхойлдог. Тэгш байдал, тэгш боломжийн тухайд гэвэл хэлэх үг их байна даа. Зах зээлийн эдийн засгийн хөгжил нь тэгш бус гараанаас эхэлсэн учраас баян хоосны ялгаа өнөөдөр дийлдэхэээ больсон байна. Тэгвэл улс төрийн эрх мэдэл, баялгийн хуваарилалт бас тэгш бус гараа, нөхцөл байдалд байгааг бид бүгд мэднэ. Сонгуулийн тогтолцоо бол хамгийн том жишээ. Орчин үед улс төрийн намууд рационализм, шинжлэх ухаан, мэдлэг боловсрол гэсэн шилдэг “үзэл суртлыг” шүтэх болсон. МАН-ын хувьд гэвэл улс төрийн намын чиг баримжаа нь нэгэнт коммунист, социалист, тоталитар дэглэмд “но” гэж хэлээд ардчилсан, социал демократ, либерал чиглэлийн алийг нь сонгон хөгжих вэ гэдэг түүхэн сонголтыг хийсэн гэж боддог. Нам нь нийгэм дэх ашиг сонирхлын агрегацийг хэрэгжүүлэх суваг болж байдгийн хувьд иргэний нийгэм- нам- төр гэсэн гурвалсан харилцааны хүрээнд намын гүйцэтгэх үүргийг тодорхойлох учиртай.

 

-       Та одоо дотроосоо шүүмжлэх ёсгүй МАН-ыг шүүмжлээд эхэлчихлээ. Одоо таны дараагийн алхам юу байх бол гэдэг хүмүүст их сонин байна байх.

 

Өнөөгийн улс төр, нийгмийн амьдралыг сонирхолтой болгох, үр ашигтай шинэчлэлд хүргэх бас нэгэн шинэ ажил санаачилж байна. Түүнийгээ шинэ оны бэлэг, сюрприз болгон барих болноо.

 

Та хүний эрх ярьж, иргэний хөдөлгөөн зохион байгуулж, стратегийн өмгөөлөл хийж олон сайхан сюрприз бэлэг барьж байсан ч МАН-д орсноороо бас нэгэн сонин сюрприз хийсэн. Үүнд чинь эмзэглэж байдаг олон түмэн, дэмжигчид тань ч байдаг. Тэдэнд хандаж та юу хэлмээр байна?

-       Нам доторх хуучирсан сэтгэлгээ, арга барилыг эвдэх талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр байх болно. Яагаад гэвэл энэ нь эрүүл бөгөөд хэрэгтэй учраас. Мөн  хөгжлийн томьоллоо зөв боловсруулахад нь зөвхөн МАН төдийгүй улс төрийн намуудад, төрийн бодлогод нөлөөлөх, мөн нийгэм, улс төрийн амьдралыг идэвхтэй сонирхдог иргэдэд, залуучуудад зориулан гаргаж буй “МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ” нэртэй номоо шинэ оны эхэнд хэвлүүлэн гаргаж нийтийн хүртээл болгоно. Номноос маань хүмүүс МАН-д яагаад орсон, орсон хойноо бас дотроос нь шинэчлэх ямар алхмууд хийж байсан, цаашид би улс төр, нийгмийн зүтгэлтний хувьд юу хүсч мөрөөдөж, улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийн түлхүүр нь юу гэж бодож байгаагаа бичсэн.

Та одоо батлагдах гэж байгаа сонгуулийн хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялангуяа анх 5 сая төгрөгнөөс эхэлсэн гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөний хэмжээ одоо 3 тэр бум болж байгаад хүмүүс ихээхэн дургүйцэж байна.

-       УИХ-ын гишүүдэд төсвөөс 5, 10, 250 сая, 1 тэр бум, 2 тэрбум, 3 тэрбумын хөрөнгө мөнгө өгснөөс хойш сонгогч, сонгогдогч хоёр засаг төрийн бус, эд мөнгөний харилцаанд автаж, эрхэм гишүүд маань орон сууцны цонх хаалга сольж, шал дээвэр битүүлэх, сургууль эмнэлгийн засвар хийлгэж, сандал ширээ, ойр зуурын хөгжим цахим хэрэгсэл өгч аргалдаг нэгэн болж жижгэрч байна шүү дээ. Энэ бүхэн нь сум, дүүрэг, хороо, анхан  шатны нэгжийн дарга эрхэлж, хоршоо компаний засварчны л хийх ёстой ажил биш үү? Тэгвэл төрийн түшээ эрхэм гишүүнийг юу хийлгэх гэж сонгодог вэ? Ард түмний аж ахуйн ажлыг эрхлэгч биш, жилдээ 100 хоног үргэлжилдэг чуулганд алдаг оног сууж товчлуур дараад бусад үед гадаад, дотоодод аялж, алба, амины ажил хөөцөлдөхийг ч хэлэхгүй.  Хууль тогтоох засаглал, төрийн хяналтын засаглалд ард түмнээ шууд төлөөлөн байнга сууж улс төрийн бодлогын хэмжүүр болсон хуулийн төсөл хянаж, чиглүүлэн боловсруулж, санаачлан хэлэлцүүлж биелэлтийг хянаж, сонгогчдынхоо нийтлэг хүсэл зоригийг хуулиар дамжуулан хэрэгжүүлэх ёстой улс төр, нийгмийн зүтгэлтэн байх учиртай билээ.

Та Х. Баттулга гишүүний санаачилж буй архины үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-       Сонгуулийн шинэ тогтолцоо сонгогчдын эрхийн баталгаа болохгүй байгаа талаар би өөрийн саналаа хэлсэн. Гэхдээ энэ шинэ хуулийн төсөлд шинэчлэлд чухал олон санаанууд бас тусгагдсан.  Бэлэг сэлт тараах, санал худалдаж авах оролдлогуудыг хаах дэвшилтэт саналуудыг оруулахад ч миний бие, манай хуулийн фирмийн хамт олон УИХ-ын гишүүдэд тусалж, хамтарч ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн энэ 76 гишүүдийн дотор шударга, зөв, төлөвшсөн нийгмийн зүтгэлтэнүүд, үзэл санааны хүмүүс байгааг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Х. Баттулга гишүүний саналыг би дэмжиж байгаа. Тухайн хүний эрхийн асуудал мөн боловч нийт ард олон түмний эрх ашгийг бодвол энэ нь зөв санал юм. Ядаж л энэ саналаар дамжуулаад нийгэмд архи, архидан согтуурахын гай гамшиг нүүрлэснээс учирч буй хохирлыг сурталчлан таниулах нэг үзэгдэл болж байна. Мөн нийгэм тэр чигээрээ архинаас татгалзах, түүнийг өөгшүүлэн дэмжихгүй байх сэтгэлзүй байгааг харж болж байна.

 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • azaa (202.21.113.138)
    sain bodoj songoltoo hii. nam8 nuhur 2 oo tolgoigui bhdaa songoson yum bh daa yeneg avgai
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Ичинноровт (182.160.18.145)
    Сэтгэл хөдөлгөсөн сайхан ярилцлага өгсөнд баярлалаа Шударга байх нь өөрөө биологийн ч хөрөнгийн ч том капитал юм Шударга ариун байхад л мөнгө энерги өөрөө ороод ирнэ гэдэгт Ичинноров итгэдэг гэж ойлголоо Зоригт бүсгүй таныг Бурхан таалах болноо
    2012 оны 01 сарын 22 | Хариулах
  • Ичинноровт (182.160.18.145)
    Эрүүл бодол сэтгэл гаргаж тэмцэж байгаад чинь баярлалаа МАН-ыг өөрчилж эрүүл замд оруулах цорын ганц хүн бол ИЧИННОРОВ шив дээ Түүнийг Бурхан ивээнээ
    2012 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
    4 цаг 46 мин
  • Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    4 цаг 58 мин
  • Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш
    5 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 9 мин
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    8 цаг 6 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    8 цаг 7 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    8 цаг 11 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    8 цаг 12 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    9 цаг 5 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    9 цаг 42 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    10 цаг 35 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    11 цаг 0 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    11 цаг 36 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    11 цаг 40 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    11 цаг 47 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    11 цаг 49 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    12 цаг 13 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    12 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 22 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    12 цаг 23 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК