Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар өмчлүүлэх 52 байршилд 0,7 биш 0,05 га газар олгоно

2014-4-25
0
ЖИРГЭХ

p18mblaiqv7u4181q71m1lp2g901        Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ын төслийг хэлэлцлээ.

Шинээр 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулах үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Өмнө нь нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ  цаасаар өргөдөл хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Энэ нь Газрын албанд иргэдийн урт дараалал үүсч, тухайн иргэн өөрийн биеэр олон удаа ирэх зэрэг  зохион байгуулалтын хүндрэл гарч байжээ. Тиймээс энэ ажлыг хөнгөвчилж, иргэдийн цаг хугацааг хэмнэх зорилгоор цахим хэлбэрээр газар олголтыг явуулах тусгай програмыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулсан байна.

Энэхүү програм ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа нийслэлийн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг цахим хэлбэрээр авах боломж бүрдэх юм. Цахим газар олголтыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  сайтаар зохион байгуулах бөгөөд уг сайтад нийслэлийн ИТХ-аар тогтоосон 52 байршил,  батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүдийг нээлттэй, ил тод байруулна. Өөрөөр хэлбэл иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлуудын албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, хил заагийг харуулсан байршлын зураг, тухайн байршилд өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, өмчлөх хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн тоо зэрэг мэдээллийг байршуулсан байна.

Харин иргэд Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас /Нийсэлийн Өмчийн харилцааны газар/ газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудаас сонголт хийж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж, цахим системд илгээнэ. Ингэхдээ тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд нь газар өмчилж аваагүй иргэдэд цахим систем автоматаар өргөдлийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар илгээнэ. Баталгаажуулалтын дагуу хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд хандан хүсэлтээ баталгаажуулах юм.

Харин иргэдэд газар өмчлүүлэх байршилд хүсэлт хүлээн авах хугацааг зарласан өдрөөс хойш 15 хоног гэж журамд тусгасан бөгөөд хугацаа дууссаны дараа газрын нэгж талбарын тоогоор нийт хүсэлт гаргагчдын дунд програм автомат үйлдлээр сонголт хийж, хүсэлт гаргагчийн гар утас, цахим шуудангийн хаягаар сонгогдсон эсвэл сонгогдоогүй гэсэн хариуг илгээснээр газар олголт хийгдэнэ. Нэгж талбар бүрд дээрх байдлаар газар олголт хийхээр төлөвлөж байна.

Гэр бүлийн зориулалтаар иргэд газар өмчлөх сонирхол их байгаа тул аль болох олон иргэдэд газар өмчлүүлэх зорилгоор нэг иргэнд олгох газрын хэмжээг 0,05 га байхаар журмын төсөлд тусгажээ. Мөн цахим газар олголтод нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2013 оны 05 сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн иргэд хамрагдах юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг журмын төслийг дэмжиж нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    4 цаг 2 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    4 цаг 4 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    4 цаг 7 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    5 цаг 27 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    6 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 46 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    8 цаг 1 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    8 цаг 4 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    8 цаг 10 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    8 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    8 цаг 23 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    8 цаг 25 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    8 цаг 30 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 32 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК