Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг дарга нарын замбараагүй газар олголтоос ч барилгын ослууд шалтгаалж байна

2014-4-29
0
ЖИРГЭХ
Баригдаж байгаа барилгын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Барилга дээр ажиллаж байгаа ажилчдын ахуйн байр болон хаалт хамгаалалт зэргийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.
 images  "Мэргэжлийн хяналтын байцаагчид бусад байцаагчдаас хүнд нөхцөлд ажилладаг"

 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2014” улсын байцаагчдын үндсэн зөвлөгөөн  боллоо. Энэхүү зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид  болон Монгол үйлдвэрчний эвлэлийн байцаагч нар хамрагдсан юм. МХЕГ-ын дэргэдэх хөдөлмөрийн  нөхцлийн хэмжилт судалгаа төвийн дарга Д.Довдонбалжир  Хөдөлмөрийн хяналтын шинэчлэл үндсэн чиглэл гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Хөдөлмөрийн хяналтын байцаагч, боловсролын байцаагч, эрүүл ахуйн байцаагч, авто замын  байцаагч бүгд нэг  нэг л орон тоотой байдаг. Байцаагч нарын харьцдаг обьект ямар байдаг билээ. Мөн ачаалал нь ямар байдаг гэдгийг тооцохгүй байна. Иймээс орон тооны нормотив гэдэг зүйлийг заавал тогтоох хэрэгтэй. Ер нь мэргэжлийн  хяналтын байцаагч бусад салбарын байцаагчидтай жиших нөхцөлгүй гэв. Мөн  сүүлийн жилүүдэд барилгын осол ихээр гарч хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт гэдэг  зүйлийг гаргаж ирсэн. Иймээс  энэ асуудал дээр сайн ажиллах хэрэгтэй. Улсын байцаагчдын  ажиллах асуудал нийгэмд нэг номерт тавигдаж байна. Аливаа асуудлыг гаргахаас өмнө урьдчилан сэргийлэх  ажлыг явуулах хэрэгтэй. Мөн тухайн байгууллагын дотоодын хяналтыг сайжруулж, өөрсдийн ачааллаас бага ч гэсэн нимгэлэх хэрэгтэй байна. Хийсэн ажлаа тоогоор гаргах нь гол  чухал биш. Олон улсын жишгийн дагуу  байцаагчийн хийж гүйцэтгэсэн ажлын  гүйцэтгэлийн стандартыг тогтоож,  ерөнхий хяналтыг нь сайн хийлгэж, осол их гарч байгаа газар   дээр дүн шинжилгээ хийж, тайлан бичих зэргийг тусгаж өгөх хэрэгтэй  байна” гэдгийг онцолсон юм.

batmunkh sanhuu (4)         " Засаг даргын газар олгодог явдлыг цэгцлэх хэрэгтэй байна"

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү, хөдөлмөр хяналт хамгааллын хэлтсийн газрын  дарга Б.Батмөнхөөс дараах  асуултанд хариулт авлаа. 


 -Хөдөлмөрийн аюулгүй байдал байцаагчдын  зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтаар ямар асуудлыг хөндөж байна вэ?
-Хөдөлмөрийн хяналтын асуудлыг шинэ шатанд гаргаж, чанаржуулж, сайжруулах ажиллагааг голчлон яригдаж байна. Мөн хөдөлмөрчин хүн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан ажлын байранд ажиллахын тулд өөрийн ажлын байрандаа хаана ямар эрсдэл байгааг олж  тогтоож арилгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжэээг хийх хэрэгтэй. Энэхүү зөвлөгөөнд ОХУ, БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүмүүс ирж санал бодлоо солилцож байгаа. Хөгжингүй орнуудад хөдөлмөрийн хяналтыг  хэрхэн явуулж,  эрсдэлээ яаж үнэлэх, албан шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагын удирлагатай хэрхэн хариуцлага тооцдог болон  олон давхар барилгыг осол эндэлгүй яаж барих, хөдөлмөрийн хяналтыг хэрхэн тавих асуудлыг  хэлэлцэж байна.

 -Хөдөлмөрийн аюулгүй  байдал нэлээд зөрчигдөж байгаа. Үүнийг хэрхэн хангах ёстой вэ?
-Баригдаж байгаа барилгын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Тухайн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын ахуйн байр болон хаалт хамгаалалт хийх зэргээс хөдөлмөр хамгааллын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл барилга байгууламжийн гадна зай, талбайд нь тулгаж газрыг олгож байна. Үүнээс болж хаалт хамгаалалт хийхэд хүндрэл үүсч байгаа. Иймээс  газрын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал нь барилга байгууламжаас өөр асуудал юм. Барилгыг барих явцад хөдөлмөрлөж байгаа хүн хамгаалах бүс хэрхэн бүслэх, малгай яаж өмсөх, ажлын байр нь хэрхэн хандах гэх мэт зүйлүүдийг хэлнэ. Барилгын байгууламжийн удирдлагууд эрсдлээс урьдчилан сэргийлэх, осол эндэгдэл гаргахгүйгээр ажиллах ёстой.

-Зай талбай гаргахгүйгээр газар олгож байна гэж байна. Энэ асуудлыг цэгцлэх асуудлыг  холбогдох газарт тавьж байсан уу?
-Тодорхой хэмжээнд тавьж байсан. Энэ асуудлыг аймаг, нийслэл дүүргийн засаг дарга нар шийдвэрлэх ёстой. Барилга барих зөвшөөрөл өгөхдөө гудамж зам талбайгаас хэдэн метрын зайтай байх, барилга хэдэн давхар баригдах  ёстой гэдгийг тооцоолох хэрэгтэй юм. Үүнийг л барилга  байгууламжийн аюулгүй байдал үзэж байгаа.

-Осол эндэгдэл гаргасан барилга байгууламжийн хариуцлага тооцох асуудал нь сул байгаа юм шиг санагдаг. Хуулиндаа хэрхэн заасан байдаг вэ?  
-Осол эндэгдэл гаргаж, хүний амь нас хохироосон  барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгох асуудлыг хууьлчилж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллага хянан шалгахаас өмнө зөвлөмж тусалцаа үзүүлэх тал руугаа  ажиллана. Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын тавьсан  шаардлага хангаагүй албан тушаалтандаа ямар хариуцлага тооцох ёстой вэ. Тухайн шийдвэрийг хэн биелүүлэх ёстой гэдэг ч хуульчлагдаагүй байна. Мэргэжлийн хяналтын эрх бүхиий байцаагчийн тавьсан шаардлага хуульд нийцэж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх түвшинд  биелүүлдэг болчихвол янз бүрийн учир дутагдал гаргахгүй байх боломжтой юм. 

-Осол  гэмтэл гарсны дараа тухайн барилгын үйл ажиллагаа зогсоодог. Нийслэлд осол гэмтэл гаргаж үйл ажиллагаа зогсон хичнээн барилга байна вэ?
- Сүүлийн үед үйл ажиллагаа зогсоохчихсон байхад дур мэдэж үйл ажиллагаа явуулснаас болж осол эндэгдэл  гарч байсан. Ер нь үйл ажиллагаа зогсоосон барилга байгууламж байгаа.  Эхний ээлжинд эрсдлийн арилгуулахын тулд  үйл ажиллагаа зогсоодог. Осол эндэгдэл  гарсны дараа зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага гадна хуулийн хяналтын байгууллага үйл ажиллагаа нь зогсоодог юм. Тухайн явагдаж байсан ажлыг зогсоож байгаа нь  газартай холбоотой байдаг. Яагаад хамгаалалтай хийгээгүй вэ гэхээр зам талбай байхгүй байдаг юм. Зарим барилга авто замтай нийлчихсэн байдалтай  байна. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах тулд газрын асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй.

Тэгвэл албаныхан удаа дараа  Засаг даргын захирамжаар тухайн нутаг дэвсгэрт газар олгохдоо л хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж эхэлсэн байдгийг ийн онцолж байна.


Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Адар (103.11.192.34)
    Агаартт байшин барьдаг болох уу Батмөнх гуай. Газар олгосон нь буруу биш байхаа, харин олгогдсон газар дээр ажлаа зохион байгуулж чадахгүй байгаа сайд дарга нар, компанийн эзэд, мэргэжлийн хянадтынханд их буруу байна.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    ene gzarin asuudal bolno barilgain asuudlig tsegtsleg hergtei bn
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • orlogch (182.160.35.123)
    Dvvrgiin zasag darga nariig xuuchin baisan,odoo baigaagiin ni bvgdiig saitar shalgax estoi.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    tiiimshde
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.116.150)
    zov zov
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 цаг 4 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    3 цаг 6 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    3 цаг 9 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    4 цаг 29 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    5 цаг 48 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    7 цаг 3 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    7 цаг 6 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    7 цаг 12 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    7 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    7 цаг 25 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    7 цаг 27 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    7 цаг 32 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    8 цаг 34 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК