Ирэх онд 20 жилийнхээ ойг угтах гэж буй Камертон хамтлаг энэ сарын 14-нд “Camertom best hits Unplugged” бие даасан тоглолтоороо сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байгаа билээ. Тус тоглолт гурван цаг 30 минут үргэлжлэх бөгөөд тоглолтын үеэр азтай үзэгчийг сугалаагаар тодруулж LG-G Flex брэндийн гар утас бэлэглэхээр болжээ. Мөн азтай үзэгч маань Камертон хамтлагийнхантай тайзан дээр Selfie зураг татуулах боломжтой гэнэ.
Дашрамд дурьдахад тоглолтын тасалбарыг www.easyticket.mn сайт, Blue sky цамхаг, Hi-fi records-ын төв салбараас авч болох бөгөөд 1199 утсаар захиалж байгаа газраа үнэгүй хүргүүлж болох нь.
24tsag.mn
























































