Хийсэн, хэлсэн нь ямагт олны анхаарлын төвд байдаг урлагийнхан дунд зэрлэгээрээ гайхагдсан нэгэн үйл явдал болсон нь Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын халуун усны хэрэг. Тэд урлагийн хүнээс байтугай эмэгтэй хүнээс гарамгүй авир гарган
хамтлагийнхаа нэр хүндийг унагасан гэдэгтэй хэн ч маргахгүй.Тэгвэл биенээ түлсэн хоёр бүсгүйн дуулиан аажмаар намжиж байгаа энэ үед тэдний тухай шог яриа гарах болжээ.
Тухайлбал "Сая Ц.Алдармаа гэрээсээ аягатай цай бариад гараад ирлээ. Тэгэхээр нь айсандаа хар хурдаараа зугтчихлаа", "UBS телевиз Ц.Алдармааг "Цай юу? кофе юу?" нэвтрүүлэгт урьж оролцуулахдаа усаа буцалгахгүй байхаар шийджээ", "Жүжигчин Ц.Алдармаагаас бол халуун ус таслах гээд байгаа юм уу?" гэсэн ярианууд гарсан байна.
Адилхан түлэгдсэн бүсгүйчүүдээс Ц.Алдармааг онцолсон нь хамгийн эхлээд энэ мэдээлэл цацагдахдаа "Ц.Алдармаа Д.Оюунтуулыг түлсэн" хэмээн цацагдаж байсантай холбоотой аж. Энэ бүхэнтэй зэрэгцээд Боловсрол суваг телевизээр гарч буй "Гурван найз" цувралд Ц.Алдармаа ус цацдаг дүрд тоглосон нь дээрх явган шогийг улам дэврээж байгаа сурагтай.
А.Шар /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (24)