“Гэгээн муза” олон улсын театрын наадам энэ сарын 19-нд буюу маргааш шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байгаа юм.“Гэгээн муза 11” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад өрсөлдөж буй бүтээлүүд энэ сарын 10-наас эхлэн тоглож эхэлсэн.
Тус наадамд нэр дэвшигчдийн бүтээлийн үзлэг өнөөдөр дуус байгаа бөгөөд энэ өдөр гурван жүжиг тоглогдох юм. Ингээд хуваарийг танилцуулъя.

24tsag.mn
























































