Зуун буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах "Бадмаараг" төвийн байранд болж байна. Тус тэмцээний блиц тоглолтын аваргууд өчигдөр тодорч эрэгтэйчүүдэд ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Энхтуяа нар түрүүллээ.Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин, "Бодьбадмаараг" компани ивээн тэтгэж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.
Өнөөдөр түргэн тоглолтын аваргууд тодорно.
























































