Мotive хамтлагийн залуус ”Хүү нь таньдаа” хэмээх уран бүтээлдээ зориулж богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд “BURNS STUDIO” болон “FANTASTIC” продакшн тэргүүтэй нэгэн үеийн найзууд хамтарч “Хүү нь таньдаа” богино хэмжээний кино болон клипийг бүтээжээ. Дууны шүлгийг Motive хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр, хөгжмийг найруулга Жонон хамтлаг, аяыг "Номин Талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа зохиосон бөгөөд киноны гол дүрд МУСТА жүжигчин Б.Эрдэнэцэцэг тоглож мөн "Tv Cocktail" хамтлагийн жүжигчин Өөскө, Энхбаяр, СУИС-ын багш жүжигчин Ганхүү, жүжигчин Ариунболд нар оролцон тогложээ.
”Хүү нь таньдаа” уран бүтээлийг өнөөдөр зарим телевизээр албан ёсны эрхтэйгээр цацах юм. Уг клипээ Мotive хамтлагийн залуус бүх сайхан ээжүүдэд зориулжээ.
24tsag.mn
























































