Давхар дээлээ дан болгоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга “Морьтон Монгол” төслийн залууст санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал тэрээр эх орноо мориор туулж буй залууст 19 сая төгрөг хандивласан байна. Энэ талаар төслийн багийнхан мэдээлсэн бөгөөд тэд эрхэм гишүүний хандивын ачаар төлөвлөсөн хугацаандаа аялалдаа гарсан гэнэ.
"Монгол морьтон"-гуудын эх орноо нар зөв тойрох аялал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Овоотын заставаас эхэлж, зургаан сарын дараа буцаж ирснээр өндөрлөх учиртай. Тэд энэ сарын 13-нд Овоотын заставт очсон бөгөөд залуусын дараагийн үдлэх газар нь Хар сондог худаг буюу Нарийн Сухайтын орд юм.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)