Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амжилт хэнд ирдэг вэ?

2014-5-24
0
ЖИРГЭХ
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, түүнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зүйлүүд үнэхээр чанартай болдог.
response-teaser(1)Амжилттай яваа хүмүүс өөрийгөө маш сайн мэддэг

Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, түүнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зүйлүүд үнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хүү одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хүмүүс түүгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хүсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа үнэхээр сайн хийдэг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.

Амжилттай яваа хүмүүс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг

Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын үсгээ зурж чадахгүй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгүй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Түүнд уг нь гэрээний үг үсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагүй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангүй. Амжилттай яваа хүмүүс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдүүлж чаддагийнхаа ачаар амжилтад хүрдэг.

Амжилттай яваа хүмүүс бусдад туслахдаа үргэлж дуртай байдаг

Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар үхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Түүнээс бурхан “Чи үхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Үгүй ээ. Би айхгүй байна. Гэхдээ надад одоо үхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зүйл хийж чадсангүй шүү дээ” гэж хариулжээ. Бурхан түүнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр үедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хүсдэг хүн бүр энэ домгийг үргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.

Амжилттай хүмүүс өчүүхэн зүйлийг ч мартдаггүй

Тэд өөррүү нь залгасан хүмүүсрүү эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггүй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг үйлчлэгч, манаач, түнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчүүхэн зүйлсээс бүрддэг гэдгийг мэддэг.

Амжилттай яваа хүмүүс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг

Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгүүлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгүүл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггүй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж үзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгүй гэж шийдэж байсан. Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцүү давааг харин ч нэг даваад гарна шүү” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгүүлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгүйтэх шаардлагагүй шүү дээ.

Амжилттай яваа хүмүүс өөртөө хайртай байдаг

Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг дээшлүүлэхээс эхэлнэ.

Амжилттай яваа хүмүүс амжилтанд хамаг чадлаараа тэмүүлдэг

Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмүүлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сүлжээгээр контрстрайк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмүүлдэг. Тэд бүхий л зүйлд ялагч болохын төлөө тэмүүлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.

Амжилттай яваа хүмүүсийн мөрөөдөл нь том байдаг

Хүн бүр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелүүлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хүрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан түүнд хүрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Үнэхээр ямар нэгэн өндөрлөгт хүрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Үүндээ хүрэхийн тулд өдөр бүр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгүй. Тэгээд ч амжилт гэдэг үгийн өмнө ажиллах гэдэг үг байдаг шүү дээ.

Амжилттай яваа хүмүүс амьдралын философитой байдаг

Элвис Преслигээс амьдралын философийнх нь тухай асуухад “Миний амьдралын философи маш энгийн. Хэн нэгнийг хайрлах хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хүлээх хэрэгтэй. Түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хариулжээ. Амжилттай яваа хүмүүс өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэддэг. Тэд амьдралын философитой байж, бусдад үлгэр дууриал болохуйцаар амьдардаг.

Амжилттай яваа хүмүүс өөрийн гэсэн шүтээнтэй байдаг

Энд “шүтээн” гэдгийг ямар нэг бурхныг тахиж, шүтэх гэдгээр бүү ойлгоорой. Харин ямар нэгэн ухаантай, амжилттай хүнийг өөрийн үлгэр дууриаллаа болгож, түүн шиг болохыг тэмүүлж амьдрах хэрэгтэй гэдгээр ойлгоорой. Миний нэг багш өөрийнхөө шүтээний тухай ярьсныг санаж байна. Түүний анхны шүтээн нь долоо хоногт тавхан долларын төлөө үүр цайхаас эхлүүлэн үдэш болтол ажилладаг зарц ээж нь байж. Харин нөгөө шүтээн нь дөрөвдүгээр ангийн боловсролтой ч, том гэр бүлээ тэжээхийн тулд гараа цэврүүттэл мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хүмүүс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангүй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хүн үнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой, хамт ажилладаг хүмүүсээ хүндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зүйг хүүхдүүддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хүүхдүүдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хүндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.

Бэрхшээлийг давж чаддаг

Амжилттай хүмүүс амьдралын бэрхшээлүүдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, түүнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хүрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггүй. Тэд илүү өндөрт хүрэхийн тулд зогсолтгүй, улам эрч хүчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгүй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зүтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггүй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ok zuvlemj bna (103.26.194.10)
    Bayarlalaa. Humuust heregtei
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    8 цаг 24 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    10 цаг 7 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    14 цаг 8 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    14 цаг 24 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 3 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    17 цаг 8 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    17 цаг 20 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    17 цаг 26 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    17 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    17 цаг 53 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    17 цаг 58 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    18 цаг 11 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    19 цаг 11 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    19 цаг 19 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    19 цаг 26 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    20 цаг 26 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    20 цаг 26 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    Уржигдар 19 цаг 23 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    Уржигдар 16 цаг 30 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК